nominbagsh

Уран зохиолын судалгааны ажил

2012 оны 11-р сарын 16 Нийтэлсэн Номин

Уран зохиолын судалгааны аргуудын тухай

Гарчиг

Уран сайхны зохиол бүтээл

Уран зохиолын систем

Уран зохиолын хэлхээ холбоо

Уран зохиолд системтэй хандах нь

Уран зохиолын тухай бүрэн мэдлэг

Намтар судлалын арга

Соёл түүхийн талаас судлах арга

Түүхийн харьцуулалтын арга

Харьцуулалтын арга

Социологийн арга

Сэтгэл судлалын талаас үзэх үзэл

Уран зохиолын тайлбарлах арга

Хэлбэрийн талаас судлах арга

Бүтцийн арга

Дүгнэлт

Уран сайхны зохиол бүтээлийн тухай

Уран зохиол гэж үгийн урлагийн гайхамшгаар бүтээгдсэн бичмэл буюу хэвлэмэл уран сайхны зохиол бүтээлийг нэрлэдэг юм. Б.В. Томашевский “Янз бүрийн цаг үед уран зохиолыг нэг нэр томьёогоор тодорхойлох гэж хүн төрөлхтөн оролдож байсан. Гэвч түүхийн явцад нэг ерөнхий тодорхойлолтоор уран зохиолыг тодорхойлох боломжгүй байлаа. Түүхийн цаг үе бүрт уран зохиолыг өөр өөрийн тодорхойлолтыг өгч байжээ.” Гэж хэлсэн байна. “Б. В. Томашевский. Поэтика Краткий курс, М, 1996, С 6 “ Түүхийн цаг үе бүрт уран зохиол гэдэг нэрийн дор төрөл бүрийн зохиол бүтээлүүд гарч байв. Үгийн урлагаар бүтээгдсэн түүх бичлэг, дуу, шүлэг, гүн ухаан эрх зүйн баримт бичгүүд, өгүүллэг гэх мэт. Эдгээр бүтээлүүдийг “уран сайхны зохиол бүтээл” буюу уран зохиол гэж нэрлэж байжээ. Уран сайхны гэдэг нэрэнд янз бүрийн зохиол бүтээлийг хамруулан ойлгож байв. Жишээ нь: Хятадад дундад зууны өмнөх үед уран зохиол гэдэгт өгүүллэг романыг оруулдаггүй, улс төрийн сэдэвтэй өгүүлэл зэргийг оруулж ойлгодог байсан байна. Уран зохиол гэдэг нэр тийм эртний нэр биш аж. 18 р зууны дунд үе хүртэл яруу найраг гэсэн үгийг хэрэглэдэг байсан билээ. Францын эмэгтэй зохиолч Жермене де Сталь яруу найрагт шинэчлэл хийж сонгодог гэсэн нэр томьёог оруулсан байдаг. 19 р зууны сүүл үеэс үгийн урлагийн тухай, уран сайхны зохиол бүтээлийн тухай судалж ярьж эхэлсэн түүхтэй. Үгээр хүний сэтгэлийн хөдөлгөөнийг тийнхүү илэрхийлж байгаа нь Бурханы хишиг юм гэж зарим хүн үзэж байхад зарим нь хэл шинжлэл, гүн ухаан зэрэг шинжлэх ухаантай холбон тайлбарлаж иржээ. Уран зохиолын хөгжлийн түүхийг гүн ухаан, түүх, сэтгэл судлал гэх мэт шинжлэх ухаануудтай хамт судлан авч үзэхээс өөр аргагүй болсон байна. Уран зохиолын мөн чанар уран сайхны

бүтээл мөн болохыг батлахын тулд түүний түүх, бусад шинжлэх ухаантай холбогдох харилцаа холбоо, бүтэц, утга агуулга, зэргийг судлахын тулд тусгай аргуудыг хэрэглэх болж шүүмж судлал ч хөгжсөн байна. “Уран зохиолд хорвоогийн элдэв үзэгдэл, юмс, тэдгээрийн мөн чанар, шинж байдал, хүмүүсийн харилцааны олон талт зүйлийг таньж мэдэхдээ уран дүрээр илэрхийлж гаргадаг” гэж доктор С. Байгальсайхан “Уран дүрийн онолын лекцүүд” номондоо тэмдэглэсэн байна. Тэгэхээр уран сайхны зохиол бүтээл гэдэг нь үгийн баялаг санг ашиглан уран дүрээр илэрхийлсэн зохиол болж таарч байна. Уран зохиолыг цогц байдлаар ойлгон уншиж судлахын тулд уран зохиолын систем, бүтэц, аргуудын тухай мэдсэн байх нь зүй ёсны хэрэг билээ. Утга зохиолын аргын хөгжил нь түүний тодорхой түүхэн хэлбэр болох уран зохиолын аймаг төрлийн хөгжлийн нэгэн адил утга зохиолын үзэгдэл нийгмийн бодит хэрэгцээ шаардлагад зайлшгүй тохирч байх жам хуулиас шалтгаалж байдаг байна. Зохиолч бүр бусдаас ялгаатай амьдралын туршлага, авъяас билгийн онцгой шинж чанар, тов тодорхой нэг ертөнцийг үзэх үзэл, уран бүтээлдээ баримтлах зарчимтай, тухайн нийгмийн хүний аж төрлийг хир зэрэг мэдэх байдлаараа бусдаас ялгарах онцлогтой байдаг. Тухайн зохиолчийн зохиол болгонд байнга үзэгдэх тогтмол шинж бас ажиглагддаг. Энэ бүхнийг буюу зохиолын найруулга, туурвин бүтээх аргуудад тохируулан судлаачид судалгааныхаа аргыг сонгон судалдаг байна. Уран зохиолын түүх, туурвин зохиох гол аргуудын тухай мэдлэгтэй байх нь судлаачид судалгаа хийхэд дэвсгэр суурь болдог учраас туурвин бүтээх түүхэн аргуудын талаар эхлээд товч өгүүлье. Дараа нь судалгааны аргуудын тухай дэлгэрүүлж хэлэх болно. Аристотель “Туурвил зүй” ( УБ, 1969, 101—102 р тал ) номондоо “ Шүлэгч бодис юмыг дүрслэхдээ нэг бол тэр юмыг ямар байсан буюу байгаагаар нь эсвэл тэдгээрийн тухай хүмүүсийн ярьдаг буюу боддогоор нь , үгүй бол тэд ямар байх ёстой вэ? гэдгээр нь дүрслэх учиртай” гэж тодорхойлсон байна. Утга зохиолын арга нь түүхэн хөгжлийн явцад үндсэн хоёр чиглэлээр хөгжсөн байдаг. Реалист, реалист бус гэж ангилан үздэгийг хэн бүхэн мэдэх байхаа. Үүний тухай бид дунд , их дээд сургуулиудад нэгэнт үздэг болохоор олон зүйл нуршихаа түр орхиод реалист зохиолуудаас жишээ болгон нэр дурдая. Монголын нууц товчоо, Өнчин хүүгийн цэцэлсэн шастир, Хоёр загал, Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаал, хуульч Сандагийн Үг зохиолууд, Д. Нацагдоржийн Учиртай гурван толгой, Цагаан сар ба хар нулимс, Ц. Дамдинсүрэнгийн Гологдсон хүүхэн зэрэг Монголын зохиолчдын зохиолууд, Бальзак, Диккенс, Ж, Лондон, Драйзер, Томас Манн, Берхт, Л. Толстой, М. Горький, Лю Синь, Кобаяси, Таагүр зэрэг зохиолчдын бүтээлүүд гэх мэт. Реалист бус аргаар бичигдсэн зохиолд шашны уран зохиол, феодалын нийгмийн ордны уран чамирхлын зохиолууд, 19 р зууны хөрөнгөтний гутранги уран зохиол, модернист уран зохиол, авангард, дадаизм, имажинизм, футуризм, конструктивизм, сюрреализм, экспрессионизм, унанимизм, вещизм, формализм—хэлбэрдэх гэх мэт олон урсгалын туурвих аргуудыг багтаадаг билээ. Гол төлөөлөгчид гэвэл А. Бергсон, Н. Лостны, К. Ницше, Э. Гусерль, З, Фрейд, К. Юнг, С. Кьеркегер, М. Хайдеггер, К. Ясперс, Н. Бердяев, П. Валери, Т. С. Элиот, Вяч. Михайлов, В. Хлебников, У. Б. Ийтс, М. Пруст, Ф. Кафка, Ж. Жойс, Ж. Сартр, Камю зэрэг зохиолчдыг дурдаж болно. Монголын “Молон тойны судар”, “ Чойжид дагинын тууж” зэрэг зохиолуудыг оруулж болох юм. Туурвилын аргын түүхэн хэлбэрүүд болох гэнэн реализм, ( Эртний Грек Ромын домог үлгэрийн хэлбэртэй зохиолууд, Илионы дуулал, Одиссейн дуулал, Гомерийн жүжгүүд г.м ), сэргэн мандалтын реализм, ( Петраркийн яруу найраг, Шекспирийн жүжгүүд, Бокачиогийн Декамерон, Рабле—н Гаргантуа Пантагрюэль, Сервантесийн Кихот ноён, эртний Энэтхэгийн Рамаяна, Галидасын Үүлэн зардас г.м ) , классицизм ( Корнелийн Сид, Гораций, Расины Федра, Мольерийн Тартюф, Дон Жуан г.м ), сентиментализм ( Стернийн Сэтгэлгээний аян, Ричардсоны Памела, Руссогийн Шинэ Элиоза, Оросын Карамзины Ядуу Лиза г.м ), романтизм ( Вордстворт, Шатобриан, Новалис,), дэвшилтэт романтизм ( Байрон, Шелли, Гюго, Жорж Санд, Адам Мецкевич нарын зохиолууд г.м ), , шүүмжлэлт реализм ( Бальзак, Стендаль, Диккенс, Марк Твен, Ж. Лондон, Т. Драйзер, Пушкин, Лермонтов, Чернышевский, Тургенев, Чехов, Гоголь, Л. Толстой нарын зохиолууд г.м ), социалист реализм ( М. Горький, М. Шолохов, В. Маяковский г.м ) гэх зэрэг аргуудаар зохиолчид туурвидаг байжээ. 20 р зуун гарсаар модернизм, ширүүн реализм, оюун санааны эрх чөлөө, сэтгэлгээний шинэ чиг хандлага гэж хэлэхээр зүүд, зөн совин, далд ухамсар, хийсвэрлэл зэрэг шинэ чиг хандлага, өөрчлөлтийг эрж хайх болсон байна. Ялангуяа яруу найрагт оюун санааны эрэлхийлэл, дотоод эрчим, энерги, бидний таньж мэдээгүй оюун санааны орон зайн тухай яригдах болов. Энэ бүхнийг судлаачид судалгаандаа анхааран үзэж судалгаа хийдэг билээ. Орчин үед уран зохиолыг олон шинжлэх ухааны мэдлэгүүдийн зааг, уялдаа холбоон дээр авч үзэн судалдаг болжээ. Манай эрдэмтэд ч олон талаас нь судалж байна. Доктор С. Байгальсайхан уран дүрийн талаас нь судалсан бол доктор С. Дулам домог, бэлэгдэл зүйн талаас нь судалсан гэх мэт жишээ байна. Ингээд уран зохиолын судалгааны аргуудыг системтэй цогц байдлаар дэлгэрүүлэн тайлбарлая.

Уран зохиолын системийн тухай

Германы гүн ухаантан Г. Гегель уран зохиолын системийн тухай өөрийн онолыг дэвшүүлжээ. Гегелийн үзсэнээр :

Субъект—зохиол бүтээх———зохиол——зохиолоос эргэцүүлэн бодох зүйл, субъект

Зохиолч—————————— эх бичвэр———уншигч

гэсэн системтэй байна. Ю.М. Лотман системийг:

1. Зохиолч, уншигч уншаад энэ бол урлагийн буюу уран сайхны зохиол байна гэж ойлгохоор бичигдсэн байх,

2. Уншигч зөвхөн уран сайхны зохиол төдийгүй гоо сайхны хэм хэмжээтэй гэж ойлгож байх,

3. Ямар ч төрөл зүйлийнх байсан уран сайхны шинж агуулсан гэдгийг уншигч мэдэж байх

4. Зохиолч уншигч хоёр уран сайхны зохиол биш болжээ гэдгийг шууд мэдэж байх гэсэн шаардлагуудыг хангасан нөхцөлд зохиолч—зохиол— уншигч гэсэн холбоо үүсч уран сайхны бүтээл мөн байна гэж хэлж болно гэжээ. “Ю.М.Лотман Структура художественного текста, М, 1970, С 346”

Корреляцийн онолоор бол факторыг солиод үзэхэд зохиолч—бодит байдал, юмс, бодит байдал, юмс—уншигч, мөн зохиолч—уламжлал, уламжлал—уншигч гэж авч үзэж болно. Энэ бол бичгийн зохиолын шинж чанар гэж тодорхойлдог байна. Системийн онолд уншигч гол үүрэгтэй гэж авч үзнэ. Систем дотроо дэд системтэй байдаг гэж үздэг. Уншигч зохиолчид ямар нэг шалгуур тавьж байдаг. Тэдний хооронд шууд ба урвуу харилцаа явагдаж байдаг байна. Энэ тухай М.М. Бахтин харилцан яриан дээр тулгуурласан өөрийн онолыг гаргасан байна. Судлаачаас эдгээрийн харилцан уялдаа холбоог анхааран үзэж судлах нь зайлшгүй чухал зүйл юм.

Уран зохиолын хэлхээ холбооны тухай

Утга зохиол судлаачид уран зохиолын хэлхээ холбоог дараах байдлаар томьёолсон байдаг.

Илгээгч—мэдээлэл—хүлээн авагч буюу зохиолч—эх бичвэр—уншигч.

Эх бичвэрийн хэлхээ холбоог:

Уламжлал

Зохиолч——————— Эх бичвэр————Уншигч

Бодит байдал, юмс

Гэж үзжээ. Тэгвэл уран сайхны зохиол бүтээлийг:

Уламжлал

Зохиолч—————Уран сайхны бүтээл———Уншигч

Бодит байдал

Гэж тодорхойлсон байна.

Уран зохиолд системчлэн үзэх үзэл

Системийн хандлага нь Аристотель, Гегель зэрэг гүн ухаанчид, Ф де Соссюр, Ю.Н.Тынянов зэрэг Прагийн хэл шинжлэлийн дугуйлангийн эрдэмтдийн үзэл онолоос үүсэлтэй.”1926—1950 он” 20 р зууны 2 р хагаст Л. Фон Берталанфи, Нобелийн шагналт И.Р.Пригожин нарын үзлийн нөлөөгөөр баяжиж өөрчлөгдсөн байна. Д.С.Лихачев, Р.О.Якобсон, Н.И.Конрад, И.Г.Неупокоева нар чухал хувь нэмэр оруулжээ. 1920 иод онд Р.О.Якобсон яруу найргийн хэлний системийн тухай өөрийн бодлоо хэлжээ. Систем гэсэн ойлголтыг эх бичвэрийн утга зүйн байгууламжтай холбон тайлбарласан байдаг. “Шүлгийн утга зүй” 1923 гэсэн ном туурвижээ. Ю.Н.Тынянов “Проблемы изучения литературы и языка” гэдэг бүтээлдээ системийн онолын шинэ алхам хийсэн байна. И.Г.Неупокоев “Дэлхийн уран зохиолын түүхийг системийн хандлагын үүднээс авч үзвэл уран зохиолын онолын үүсэл байгууламжтай холбоод зогсохгүй он цагийн дарааллаар хөгжил хөдөлгөөнд нь авч үзнэ” гэж бичжээ. “И.Г.Неупокоева, История всемирной литературы , Проблемы системного и сравнительного анализа, М, 1976, С 34”. Н.И.Конрад “Системийн тухай үзэхдээ дэлхийн түүхийн тавьж үзэх хэрэгтэй” гэжээ. “Н.И.Конрад. Введение, история всемирной литературы , в 9 т, Отв, ред Брагинский. И.С. М, 1983, Т 1, С 17” . Д.С.Лихачев “Уран зохиолын систем гэдэг тодорхойлолтонд уран зохиолын төрлүүд “орчуулгын , эх бичвэр, түүхийн, шинжлэх ухааны, шашны г.м.” хоорондын холбоог оруулж болно. Түүнчлэн уран зохиолтой холбогдох бусад соёлын салбарын холбоог ч авч үзэх ёстой. Тухайлбал шашны зохиол, аман зохиол, урлагийн төрлүүд гэх мэт” Гэж үзсэн байна. “Д.С.Лихачев, Древнеславянские литературы как система, 6 Международный съезд славистов, Прага,1968, С 5” Эдгээр эрдэмтэд уран зохиолын системийг түүхийн үүднээс авч үзсэн байна. 1950—60 аад онд Германы эрдэмтэн Манфред Науман, Вернер Краус нар уран зохиолын системийг нийгмийн хэлбэршилтэй холбож тайлбарласан байдаг. “Зохиогч, уран бүтээл, уншигч хоорондын харилцаа холбоо, уншигчаас зохиолыг үзэх үзэл зэргээр системийг тодорхойлно” гэж М. Науман бичсэн байна. “М.Науман, Литературное произведение и история литературы М, 1984, С 93”. Мөн зохиогч уншигч хоорондын харилцааг чухалчлан авсан байдаг. Уран сайхны үзэл онолын хувьд задлан шинжилж анализ хийхэд судлаачид эх бичвэр амьд байхын зэрэгцээ хүсэл зорилго нь бас амьд байхыг шаардаж байдаг. Зохиолчийн ямар нэг “нууцыг” тайлахад сүүлийн жилүүдэд судлаачид анхаарах болсон байна. Польшийн онолч Г.Маркевич системийг зохиолчийн зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчимтай холбон үзжээ. Нийгмийн үйл явдал баримт материалын үр дүнд уран бүтээл нь зохиолч сэтгэлдээ ургуулан дүрсэлсэн зүйл, бодит байдал хоёрын зааг уулзвар дээр тогтож байдаг. Гэж тэрээр тайлбарлажээ. Иймээс шинжлэх ухааны үүднээс анализ хийхдээ бодит ертөнцийн үйл явдал, уран сайхны үнэ цэнэ хоёрын хоорондын холбоог авч үзэх хэрэгтэй. Ингэхээр уран сайхны бүтээлийн системийг ярихдаа “утга зүйн систем” гэсэн ойлголтын дор авч үзэх ёстой гэжээ. “Г.Маркевич, Основные проблемы науки о литературе , Пер, с польск, М, 1980”

Ю.М.Лотман утга зүйн системийн дотоод зохион байгууламж, урвуу харилцан хамаарлын тухай хэлэхдээ “шатлан дамжуулах харилцааг” онцолж үзсэн байна. “Ю.М.Лотман, В школе поэтического слова: Пушкин, Лермонтов, Гоголь, М, 1988, С 57”. Философийн үүднээс шинжлэх ухааны ойлголт, нийгмийн практик нь объектийн судалгааны үндэс дээр суурилдаг. Зохиолч юуг объект болгон дүрсэлж байгааг уран зохиолын судалгааны аргуудын тусламжтайгаар судладаг. Уран зохиолыг системчлэн үзэх хандлага нь өөрийн гэсэн аргуудаас бүрэлдэнэ. Үүнд:

—Нэгдмэл бүхэл чанарын зарчим

—Бүтцийн зарчим

—Харилцан хамаарлын зарчим

—Дамжуулах зарчим

—Олонхийг хамарсан байх зарчим орж байна.

Зохиолч—зохиол бүтээл, уламжлал—зохиол бүтээл, бодит байдал, юмс—зохиол бүтээл гэсэн харилцаа холбоог системийн голд авч үзэж байна. Үүн дээр уншигчтай шууд болон урвуу харилцан хамаарал холбоог нэмж оруулан тайлбарладаг. Системийн тухай ойлголтонд синтез, зохиолч, уламжлал, зохиол, бодит байдал, юмс, зохиол дох бодит байдал, нууцлаг шинж, тэдгээрийн харилцаа холбоог оруулан ойлгож болно.

Уран зохиолын тухай бүрэн мэдлэг

Уран зохиолын бүрэн мэдлэг бол олон шинжлэх ухааны, математик, кибернетик гэх мэт задлан шинжилгээ хийх аргын суурь болж байдаг. 1960—80 аад онд уран зохиолыг хүмүүнлэгийн салбаруудтай холбогдох харилцаа холбоог нь судлах шаардлага гарч ирсэн юм. Үүнд уран зохиолын судалгааны тухайлсан онол үеэ өнгөрөөж системийн хандлага давамгайлж ирсэн байна. Шинжлэх ухаан түргэн хурдацтай хөгжиж байгаа өнөө үед мэдлэгийн олон салбар соёл урлагийн шинжлэх ухаан бас хөгжиж байна. Системийн онолд шинжлэх ухааны баттай нотолгоо шаардахын хэрээр социологийн аргыг хэрэглэх болсон. Уран зохиолыг шинээр үзэх үзэл хандлага нь өргөн хүрээний судалгааны үндсэн дээр гарч ирж байгаа билээ. Ийм загварыг Бельгийн эрдэмтэн, Нобелийн шагналт И.Пригожин дэвшүүлэн тавьжээ. Эмх замбараагүй юмс үзэгдлийг эмх цэгцтэй болгож байдаг физикийн хуулиар уран зохиолын системийг тайлбарласан байна. Уран зохиол бол урлагийн нэг хэсэг. Уран бүтээл буюу зохиол нь уран зохиолыг бүрэлдүүлэгч нэг хэсэг болж байдаг. Уран зохиол гэсэн ерөнхий ойлголт ухагдахуун нь уран бүтээл буюу зохиолтой онцгой холбогдож байна. Уран зохиол гэдэг системд зохиол, зохиолч, уламжлал, бодит байдал, уншигч гэсэн зүйлүүдийн харилцаа холбоо орж байна. Зохиол бол тэдгээрийн гол зангилгаа болж байдаг байна. Ийм тэнцвэртэй бүтцээр амьдрал дээр байгаа тэнцвэргүй жижиг зүйлүүдийг дүрсэлж чаддагаараа уран зохиол бол онцлогтой юм. Харин Пригожин дээр дурдсан тэнцвэртэй, нээлттэй системийн бүтцээс татгалзан арай өөр маягийг тодорхойлсон байдаг. Уншигч зохиол хоорондын холбоо байнга өөрчлөгдөж байдаг. Нээлттэй системд төрөл зүйлд их анхаарч тэдгээр нь шууд ба шууд бус холбоотой байдаг. Иймээс эмх цэгцгүй байсан зүйл эмх цэгцтэй шинэ байдалд орно. Эмх цэгцгүй харилцаа холбоо нь өөрөө зохион байгуулалтанд орж үүрэг зорилго нь өөрчлөгддөг байна. гэж Пригожин үзсэн байна. “Пригожин. И. Стенгерс. И. Время. Хаос. Квант, М, 1994, С 67”. Ийм маягаар зохиолуудыг тайлбарлажээ. Судлаачид цаг хугацааны хүчин зүйлийг бас чухалд тооцон үздэг байна. А. Эйнштейн нэг зүгт хандсан цаг хугацааны холбоог өөрчилж урвуу хамаарал холбооны тухай онолын үндсийг тавин тайлбарласан байдаг. Оросоор инвариант буюу урвуу эсрэг хувилбар гэдгийг гаргаж тависан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн үе рүүгээ эргэн харж зохиол зохиогдохын өмнөх эхлэл, зохиолчийн дурсамж, ой санамж, хүний сэтгэл зүй рүү эргэн харах замаар бодит ертөнцийг дүрслэн гаргадаг гэж тайлбарласан байна. Цаг хугацааны хүчин зүйлд ганц биш чиглэлээр буюу зөвхөн урагшаа харах бишээр хандах нь Бурханаас хүн төрөлхтөн рүү хандсан харилцаа холбоо, өнгөрсөн рүүгээ эргэн харах оюун санааны өргөн боломжийг өгч байна. Уран зохиолд янз бүрийн эмх замбараагүй хөдөлгөөн, юмс үзэгдлийг эмх цэгцтэй болгон үзүүлэх зайлшгүй шаардлага урган гардаг. Ийм байдал нь шинэ үзэгдлийг бий болгож түүний талаарх өргөн хүрээтэй шүүмжлэлийг ч үүсгэдэг юм. Түүнийг тайлбарлахад гүн ухаан, социологи, сэтгэл судлал, шашин, хэл шинжлэл, утга зохиол судлал зэрэг олон талыг хамруулан багтаадаг билээ. Утга зохиолын судлал нь өөрийн гэсэн тусгай арга, хэрэгсэлтэй байдаг. Тухайн цаг үе, зохиолч, зохиолын төрөл зүйл, зэргээс хамаараад арга бүр онцлогтой байна. Гэхдээ бүрэн төгс шалгарсан сайн арга гэж одоогоор байхгүй байна. Шинэ арга хуучнаа бүрэн мөсөн үгүйсгэдэггүй. Түүнийг баяжуулж сайжруулдаг байна. Тухайн тохиолдол бүрт тохирсон арга, ганц сэдэвт судалгаа зохиол байж болдог. Уран зохиол гэсэн системийг судлах төрөл бүрийн аргууд, үзэл хандлага, боломж байгаа билээ. Иймээс арга, дэг сургууль, үзэл хандлага гэсэн нэр томьёо байдаг юм.

Намтар судлалын арга

Энэ арга Францын романтизмын үеэс үүсч хөгжжээ. Францын зохиолч Шарль Огюстен Сент Бёв, зохиолчийн хувийн байдал, намтар нь зохиол бүтээлд нь нөлөөлдөг эсэх, харилцаа холбооны асуудлыг хөндөн бичсэн байдаг. Зохиолч өөрөө хүн байдаг учраас түүний сэтгэл зүй, зан ааш уран бүтээлд нь тодорхой хэмжээгээр тусгалаа олдог байна. 17 р зууны Францын зохиолчдыг тэрээр судлаад бодит байдал, уламжлал дээр тулгуурлан намтрын зохиолч өөрийн туулсан, үзсэн харсан амьдралаасаа уран сайхны зохиол бүтээл туурвидаг гэж дүгнэсэн байна. “Сент Бёв. Ш.О. Литературные портреты, М 1970 С 330”.Гэхдээ зохиолчийн хувийн байдал тэр болгон зохиол бүтээлд нөлөөлөөд байдаггүй билээ. Зохиолчийн олж авсан туршлага, мэдлэгийн үр дүнд уран бүтээл төрдөг байна. Ипполит Тэн намтар судлалын аргыг үргэлжлүүлэн сэтгэл зүйн талаас судалгаа явуулсан байдаг. Уран зохиол судлалын түүхийн явцад намтар судлалын арга шинэчлэгдсээр зохиолчийг бие хүн—Би гэдэг ухагдахуунаар нийгмийн амьдралд хандаж буй хандлагаар нь авч үзэх болжээ. Үүн дээр нэмээд зохиолч, зохиолтой холбоотой тухайн цаг үеийн түүхэн баримт зэргийг судалдаг болсон байна. Намтрын зохиолч, уран сайхны зохиолч болж байгаа уулзвар дээр шинэ бодит байдлыг дүрслэн гаргаж байна гэж үзэх болжээ. Өөрөөр хэлбэл зохиолч тухайн үйл явдал, үзэгдэл юмсыг уран сайхны аргаар найруулан намтар түүхийг өгүүлэх биш, баяжуулан шинэ зүйлийг яаж гаргаж ирэв, ингэснээрээ жинхэнэ уран сайхны зохиолын зохиолч болж байгааг судлана гэсэн үг юм. Үүнийг схем маягтай гаргавал:

Намтрын зохиолч——уран сайхны зохиолын зохиолч

Зохиол бичигдэхийн өмнөх намтар түүх——шинэ байдал буюу уран сайхны зохиол гэж үзэж болно. Зохиолч зохиолдоо намтар түүхийг уран сайхны аргаар дүрслэн “дамжуулалт” хийн уншигчдад хүргэж байна. Уран сайхны мэдлэг болгон хувиргаж байна гэж хэлж ч болно. Жишээ нь: А.С.Пушкин Оросын Пугачёвын түүхт үйл явдлыг “Ахмадын охин” зохиолдоо дүрслэн гаргасан байдаг нь түүхийг уран сайхны аргаар гаргасны тод жишээ болдог. Монголын уран зохиолд ч ийм жишээ олон бий. Намтар судлалын аргаар тухайн зохиолчийн хувийн намтар байдал зохиол бүтээлд нь нөлөөлсөн эсэх, түүхэн үйл явдал зохиолч зохиолд хэрхэн нөлөөлж тусгалаа олсон эсэх, зохиол яаж бүтсэн зэрэг асуудлуудыг тодорхойлоход тустай байдаг байна.

Соёл түүхийн талаас судлах арга

19 р зууны 2 р хагаст Францын гүн ухаанч, түүхч, утга зохиол судлаач И.А.Тэн соёл түүхийн судалгааны аргыг гаргаж ирсэн байна. Мөн Францын Ф.Брюнетьер, Г.Лансон, Данийн Г.Брандес, Германы В.Шерер, Италийн Ф де Санктис, Оросын А.И.Пыпин зэрэг эрдэмтэд уг аргын талаар өөрсдийн хувь нэмрээ оруулсан байдаг. 20 р зуунд П.Н.Сакулин томоохон хувь нэмэр оруулжээ. Эдгээр эрдэмтэд Сент Бёвын үзэл дээр үндэслэн түүхийн нэмэлт зүйлүүдээр баяжуулж байжээ. Тэн итали, голланд, грек, франц, английн уран зохиолыг соёл түүхийн аргаар судалсан бүтээл туурвисан байна. Английн уран зохиолыг англи үндэстэн, иргэншилтэй нь холбож үзэн тухайн намтар түүхээр зогсохгүй хүний ерөнхий үзэл бодол, сэтгэл санаа, хөгжлийг үндэстэн, ард түмнүүдийн хүрээнд тайлбарлажээ. “Тэн. И. История английской литературы, Введение, Зарубежная эстетика и теория литературы 19—20 в.в. Трактаты, статьи, эссе, Сост, и общ, ред, Г.К.Косикова, М, 1987, С 78—79”. Тэн уран зохиолын анхдагч 3 хүчин зүйл байна гэж үзсэн байна. Энэ бол “Үндэстэн, орчин, тухайн цаг үе” гэжээ. Үндэстэн гэдэгт тухайн ард түмний зан төрх, цаг уур, иргэншил, сэтгэл санааг хамруулж орчин гэдэгт газар зүйн байрлал ард түмний зан аашинд нөлөөлдөг. Ард түмний зан аашинд гадаад нөлөө буюу шашин, дайн тулаан, улс төрийн байгуулал, үндэстэн хоорондын харилцаа зэрэг нөлөөлдөг зэрэг зүйлүүдийг хамруулан үзсэн байна. “Тэн, И, Зарубежная эстетика и теория литературы, С 84—85”. Орчин гэдэгт газар зүй, түүх, нийгмийн хүчин зүйлүүд, үндэстний аж төрөл, хүмүүжил, гэр бүл, аж ахуй, зэргийг оруулан энэ бүхэн урлаг уран зохиолд зураг шиг буун тусгагдаж байдаг. Уран зургийн бүтээлүүд үүний тод жишээ болно.Түүхийн явцад ард түмний оюун санаа, сэтгэлийн өөрчлөлт зэрэг нь уран зохиолд байнга дүрслэгддэг байна. Энэ нь зохиолчийн намтартай холбогдоод зогсохгүй цаг үеийн баримт гэрч болж байдаг билээ. Эдгээр хүчин зүйлсүүд соёл түүхийн судалгаанд чухал ач холбогдолтой байдаг юм. Судлаачаас соёл түүхийн мэдлэгийг шаардаж байдаг байна.Энэ аргаар олон эрдэмтэд судалгаа хийсэн байдаг. Тухайлбал Б.И.Пуришев баруун Европын уран зохиолын түүхийг судалсан байна.

Түүхэн харьцуулалтын арга

Энэ арга 19 р зууны 3 дах хагаст Орост үүсэн А.Н.Веселовский үндсийг нь гаргаж тависан байна. Тэрээр баруун Европын уран зохиолыг судалсан байдаг. Энэ аргын шинэ зүйл нь түүхэн яруу найраг гэсэн хэлбэрийг авч үзэн тайлбарласан аж. Яруу найраг дах түүх, нийгмийн үзэл санааг тайлбарлаад олон үндэстний янз бүрийн цаг үеийн уран зохиолын “байрлал буюу түүхэнд эзлэх байр суурь”—ийг харьцуулахын зэрэгцээ паралель байх асуудлыг дэвшүүлжээ. “А.Н.Веселовский, Историческая поэтика, Вступ, статья И.К.Горского,М, 1989, С 37”. Харьцуулж үзэхдээ хэл, сэдэв, утга санаа, давталт, үзэл санаа, шалтгаан зэргийг авч үзээд байрлал буюу түүхэн дэх байр суурийг онцолсон байна. Түүхийн он дараалсан цаг үе бүр дэх Үлгэр туулийн давталт, яруу найргийн сэтгэл зүйн зэрэгцүүлэл, утга санаа, сэдвийн нэгдэл, шалтгааныг доорх хүрээнд авч судалсан байдаг.

Хамтын зохиогч——уламжлал———хамтын уншигч.

20 р зуунд уран зохиолын төрөл зүйл, сэдэв, утга агуулгаас хамааран онолын загварууд гарч ирсэн байна. Ингэснээр түүхэн харьцуулалтын аргаас харьцуулсан арга үүссэн байна. Түүхэн харьцуулалтын аргад үзэгдэл, үйл явдлын давталт, зэрэгцээ байрлал гэсэн нэр томьёог гол болгон авч үздэг. Өөрөөр хэлбэл зөвхөн түүхийн цаг үе, үйл явдлын хувьд зэрэгцээ байх төдийгүй үлгэр домог, хэл соёл, утга агуулга, сэдэв, учир шалтгааны зэрэгцээ байдал уран зохиолд ажиглагддаг гэдгийг тэмдэглэн үзжээ.

Харьцуулалтын арга

Урлаг соёлын амьдралын нэг гол зарчим бол харилцан яриа байдаг. Энэ тухай М.М. Бахтин “ Эх бичвэр зохиол нь амьд байдаг зүйл. Энэ үүднээс эх зохиолын урагшаа хойшоо харилцан холбоо нь харилцан яриан дээр тулгуурладаг” гэж тодорхойлсон юм. “М.М. Бахтин, Эстетика словесного творчества, Сост, С.Г. Бочаров—2 ие изд, М,1979, С 384”. Уран зохиол судлалд энэ бол гол зүйл байдаг. Харьцуулалтын арга нь өөрийн болон бусдын зохиолыг уран сайхны болон шинжлэх ухааны талаас харьцуулан судлана. Харьцуулалт нь улам нарийвчлахаар зүйрлэл, бэлэгдэл зүйтэй холбогдож байгаа юм. Хүний хөгжил, оюун санааг тайлбарлахад түүхэн харьцуулалтын арга шинжлэх ухааны ерөнхий загвар болсоор иржээ. Нийгмийн шинжлэх ухаанд харьцуулалтыг өргөн ашигладаг байна. Жишээлбэл: социологи, боловсрол судлал, соёл судлал, хэл шинжлэл, утга зохиол судлалд гэх мэт. Д.С.Лихачев Оросын эртний уран зохиолыг судлаад, “…харилцаа холбоо нь дүрслэх урлагтай холбогдож байна..” гэж үзэн үүнийгээ дотоод бүтцийн талаас баримтаар нотолжээ. А.В. Михайлов уран зохиолыг хөгжим аялгуутай гээд бүтцийг нь уран зураг, хөгжимтэй харьцуулж холбон тайлбарласан байдаг билээ. Уран зохиолын харьцуулалтыг судлаач өөрийн сонгосон дурын нэг зүйлдээ анализ хийх зарчмаар хийж болно. Судлаач янз бүрийн бүтээлүүдийг авч үзэхээс гадна тухайн цаг үе, зохиолч, зохиолын доторх зүйлс, үндэсний онцлог гэх зэргийг харгалзан харьцуулж үзнэ. Германы гүн ухаанч Гердер анти театр, Шекспирийн театр хоёрыг генетик, түүхэн харьцуулалтын аргаар судалсан байдаг. Дэлхий дахины уран зохиолын дотор үндэстэн бүр өөр өөрийн уран зохиолыг хөгжүүлж хэл, соёл гэх мэт дотоод өвөрмөц онцлогийг хадгалан байдаг. Уран зохиолын хөгжил янз бүрийн төрөл хэлбэр, үзэл бодол, санаатай байхын зэрэгцээ диалектикийн замаар хөгжиж байгаа. Энэ бүгдийг судлахад харьцуулалтын арга чухал ач холбогдолтой билээ. Германы эрдэмтэд Гердер, Гёте, Гумбольдт нар “дотоод ертөнц” гэсэн зүйлийг чухалчилж байжээ. Тэгвэл дараа үеийн харьцуулсан аргын судлаачид романтизмийг түүхэн зан төрхийн талаас судалсан. Г.В. Ф.Гегель гоо сайхан, сэтгэлийн урам зориг гэдгийг гол болгон үзэж байлаа. Францад Кювьегийн “Харьцуулсан анатоми” гэдэг ном гарч байв. 19 р зуунд Францын Ф.Брюнетьер, И. Тэн нар Ч. Дарвины эволюцийн онолыг уран зохиолд оруулан энэ үүднээс тайлбарласан байдаг. Дараа нь Францын Ж.Текст, Г.Лансон, Ф.Бальденсперже нар уран зохиолын янз бүрийн хэлбэрт гоо сайхны талаас үнэлэлт өгч ойлгоц, нөлөөлөл гэдгийг судалгааныхаа гол зүйл болгожээ. 17—18р зууны үеийн Францын уран зохиол Европ дахинд нөлөөлсөн гэж үзэж болно. Германд түүхэн оюун санааны талаас авч үздэг байжээ. Энэ талаар В.Дильтейгийн бүтээлд тодорхой байдаг. “В.Дильтей, Введение в науки о духе , зарубежная эстетика и теория литературы 19—20 веков, сост ,Г.К.Косикова, М, 1987, С 108—135”. Оросын эрдэмтэн А.Н.Веселовский эртний уран зохиол, аман зохиолыг харьцуулан судлаад “түүхэн яруу найраг” гэж тодорхойлжээ. В.М. Жирмунский түүний ажлыг үргэлжлүүлэн хийсэн бол М.П.Алексеев, Д.С.Лихачев нар бас Оросын болон бусад улсуудын уран зохиолын харилцан холбооны талаар судалгаа хийжээ. Н.И.Конрад, Ю.М.Лотман “Запад—Восток, Восток—Запад” гэсэн номондоо янз бүрийн тэмдэгтийн системийг судлах аргыг тодорхойлжээ. Орчин үеийн судлаачид “нөлөөлөл—ойлгоц” гэсэн нэгдмэл үйл явцын тухай ярих болсон байна. Уран зохиолд шууд болон шууд бусаар холбогдох нөлөөлөл байсан, цаашид ч байх болно гэж үзэж байна. Энэ нь мэдээлэлтэй холбоотой байна. Нөлөөлөл, ойлгоц хоёр хоёр талын нээлттэй, эцэс төгсгөлгүй үйл явц юм. Нөлөөлөл гэдэг нь зохиолч , уламжлал, эх зохиол, харилцан яриагаар дамжигдан холбогдож байдаг. Түүнийг ойлгох ойлгоц ямар байхаас шалтгаалж бүтэц зүй гэх мэт асуудалтай холбоотой болж ирнэ. Хоёр дох зарчим бол “уулзварын чиг, хандлага”—г гаргаж тавьж байгаа. Зохиолч зохиолдоо гадаад дотоод хүчин зүйлийг тооцон өөрийн асуудлыг дэвшүүлэн тавидаг байна. Тэдгээр асуудлууд хаана хүрээд уулзаж байна гэдэг сонирхолтой болсон. Үүний үр дүнд “шинээр байгуулах” гэсэн нэр, онол нэлээд эртнээс яригдах болжээ. Хуучин зүйлээс шинэ зохиол, шинэ зүйлийг олж харах гэсэн утгатай байна. Энэ тухай Гегель, Жирмунский, Л.Я.Гинзбург нарын бүтээлд тодорхой өгүүлсэн байна. Үүний зэрэгцээ дахин сэргээх гэдэг зүйлийг дэвшүүлжээ. Үүнд утга зохиолын би баатартай зохиолууд, болон бусдын зохиолыг түүхэн үүднээс дахин сэргээж авч судлахыг хэлж байна. Уран бүтээлчдийн хувийн харилцаа холбоо, зохиолд нөлөөлөх гадаад хүчин зүйлсээр дамжигдан зохиолын доторхийг ойлгох ойлголтонд нөлөөлж болно. Түүнчлэн үе үеийн зохиолчдын бүтээл дараачийн үедээ нөлөөлж байдаг. Үлгэр домог, янз бүрийн түүх намтар бас нөлөөлсөн байдаг. Түүхийн онцлог үйл явдал зохиолд нөлөө үзүүлэн тусгагддаг байна. Энэ бүгд харьцуулан үзэх чухал баримт болж өгдөг байна. Судлаачид орчуулгы зохиолуудыг ч бас чухалд тооцдог билээ. Уг эхийг яаж орчуулсан эсэх, үгчилсэн, утгачилсан орчуулсан эсэх, түүхэн цаг үе, хэл соёлын хэлхээ холбоо гэх мэтийг харьцуулан судална. Судлаачид өөр өөрийн аргаар олон талаас нь харьцуулан судалдаг байна. Жишээ нь А.Н.Веселовский аман зохиолыг хэв шинжийн талаас нь, Д.Дюришин хэв шинжийн төсөөтэй талыг Өрнө Дорнын эртний уран зохиолын хүрээнд шаталсан адилтгал бол цэвэр тохиолдлын зүйл гэж үзсэн байдаг.М.М.Бахтин эх зохиолын харилцан яриа, өгүүлэмжийн харилцаа холбоог судалсан бол Австрийн судлаач Зоран Константинович “зохиолч уншигчийн амаар уламжиилсан, бичгийн хуулбарын зааг хязгаарыг авч үзэх шинэ үзлийг дэвшүүлсэн байна. Харьцуулсан аргаар судалгаа хийхэд ганц зохиол эхийг барилгүй, бүх эх, зохиолыг харгалзан үзэхийг шаардаж байдаг. Олон эхийн харилцан холбоо, ялгаа зэргийг гарган үзэх нь чухал байдаг.

Социологийн арга

Нийгмийн амьдрал гэсэн фон дээр тухайн зохиолд анализ хийж гоо сайхан, сэтгэл зүй, түүх, эдийн засаг, хууль эрх зүй гэх мэт олон салбартай холбоотойгоор судалгаа хийхэд социологийн аргыг хэрэглэдэг байна. Социологийн аргыг хэрэглэхдээ уншигчдийг анги давхарга, хэл, соёлын түвшин, ажил мэргэжил гэх зэргээр бүлэг болгон авч үзнэ. Энэ аргыг 19 р зуунаас гүн ухаанд хэрэглэж эхэлсэн байна. Уран зохиолын төрөл зүйлийг харьцуулан судлахад өргөн ашигладаг байна. Оросын эрдэмтэн В.Г.Белинский, Н.Г.Чернышевский, Н.А.Добролюбов Д.И.Писарев нар социологийн аргыг уран зохиолд хэрэглэсэн байдаг. Тэд хуучны аргаас зайлсхийж эх зохиол—бодит байдал хоёрын хоорондын холбоог сонирхон тайлбарлажээ. Жишээ нь: Добролюбов А.Н.Островскийн “Аянга” зохиолд судалгаа хийж зохиолд гарч буй хаант засаг, тэдний хууль дүрэм, ард олон гэсэн нийгмийн дийлэнх олонхийн санаа бодол, хэв шинжийг тодорхойлсон байдаг. Анх энэ арга гүн ухааны позитивизм дээр тулгуурлаж байсан бол түүхээр баяжигдан уран зохиолд үзүүлэх нийгэм улс төр эдийн засаг гэх мэт салбар шинжлэх ухааны нөлөөгөөр ард түмний эдийн соёл, гоо зүй, зэрэг өргөн хүрээг хамрах болжээ. 20 р зуунд уран зохиолд гарч буй янз бүрийн баримтуудаар зохиолын хэв шинжийг тодорхойлох гэж энэ аргыг ашиглах болсон. Зохиолын гоо зүй, бэлэгдэл зүйн гэх мэт баримтууд зохиолын утга агуулгад яаж нөлөөлж байгаа эсэх, хоорондын харилцаа холбоог гаргахад чиглэгдэж байна. 20 р зууны 20 иод оноос Зөвлөлт Оросын уран зохиолд анги гэсэн тодорхойлолтыг гаргаж тавижээ. М.М.Бахтин эх зохиолын харилцан яриа гэсэн фон дээр энэ аргыг хэрэглэж судалгаа хийсэн онцлогтой. Мөн В.Н.Волошинов, Г.А.Гуковский нар болон Б.Брехт, В.Беньямин, Т.В.Адорно, М. Хоркхеймер, Ш.Ладо, Э.Сурьо зэрэг Европын эрдэмтэд судалгаа хийсэн байдаг. 20р зуунд суурь давхарга гэдгийг зөвхөн эд материалын хүрээнд биш, оюун санааны, хүний мэдлэгийн түвшинд авч үздэг болжээ. Социалист орнуудад К.Маркс, Ф.Энгельс,В.И.Лениний түүхэн материализм дээр тулгуурлан хөгжиж байлаа. Г.Лукач марксист онолоос татгалзан “хувийн ертөнц” гэдэг нэрийн дор судалгаа хийсэн байдаг.

Сэтгэл судлалын талаас үзэх үзэл

Уран зохиолыг сэтгэл зүйн талаас судлах нь уншигчийн ойлгоц, зохиолчийн сэтгэл зүйг танин мэдэж уран сайхны нууцыг тайлахад оршино. 19 р зууны 3 дах хагасаас энэ тухай ярих болжээ. Фрейд, Юнгийн сэтгэл судлалын онол дээр үндэслэж хөгжсөн байна. Фрейд сэтгэц задлан шинжлэл талаас авч үзсэн байдаг бол Юнг зан төлөв талаас судалж өөрийн онолыг гаргасан байдаг. Зохиолчийн амьдралын туршлага, сэтгэлийн хөдөлгөөн, зан төлөв ямар нэг хэмжээгээр нөлөөлж үр дүнд нь уран сайхны бүтээл гардаг. Уран зохиол судлалд зохиолч—зохиол, зохиол——уншигч гэсэн систем дотор субъектив хандлага, нөлөөг сэтгэл зүйн талаас авч үзэх болжээ. Сэтгэл зүйн талаас уран зохиолыг судлан үзэх үзэл хандлагыг Баруунд Тэн, Орост А.Н.Веселовскийн сургалтаар явагдсан байна. Э.Эннекен, В.Вундт, В.Вец, Э.Эльстер,Э. Бертгам, Э.Гроссе нар цааш нь хөгжүүлжээ. Эннекен гоо зүйн талаас авч үзэхдээ “гоо сайхны сэтгэл” гэсэн нэр томьёог хэрэглэсэн байдаг. Тэрээр анализийг 3 чиглэлээр хийсэн байна. Үүнд: а, гоо зүйн, б—сэтгэл зүйн, в—социологийн . Орост А.А.Потебней үгийн дотоод хэлбэрийн тухай өгүүлсэн байдаг. Тэрээр үг бол утга агуулгын дүрслэл биш, утга агуулгын заалт, үзэл санааг ч гаргаж байгаа биш, үзэл санааг гаргахад битүү дохио өгч байна “Геннекен.Э. Опыт построения научной критики, Эстопсихология, спб, 1892”. Үг бол сэтгэлийг тэмдэглэхгүй чиглүүлж байна гэж үзжээ. В.Гумбольдт ч ийм байр суурьтай байв. Үгийн дотоод хэлбэр гэдэг нь тэмдэглэгээг дүрслэх биш, дүр дүрслэлийг гаргаж байна. Субъектив гоо сайхныг үг илэрхийлэхдээ сэрэл мэдрэмж, мэдлэг, сэтгэц, үзэл бодол дээр тулгуурлаж байдаг. Ийм үед сэтгэл зүйн процесс явагдана. Энэ нь үндэсний, нийгмийн хэлбэртэй байна. гэж Д.Н.Овсянико—Куликовский тодорхойлсон байна. Тэрээр 19 р зууны Оросын утга зохиолд судалгаа хийсэн юм. “Д.Н.Овсянико—Куликовский, Психология мысли и чувства, собр, соч Т 6—Спб 1911,С 2,26”. Үг хэл бол хамтын ухаалаг үйл ажил гэж үзсэн. Л.С.Выготский шинэ урлагийн бодит сэтгэл судлал гэдгийг тодорхойлжээ. Тэрээр Австрийн сэтгэл зүйч, эмч Фрейдийн биологийн ерөнхий хуулиуд хүний оюун санаанд ч үйлчилдэг гэсэн онолыг хэрэглэсэн байна. Уран зохиолын зохиолч—зохиол гэсэн системд зохиолчийн сэтгэл зүй, бэлгийн сэтгэцийн элементүүд зохиолд нөлөөлж байдаг гэж үзжээ. Зохиолчийн хувь заяа, амьдралын утга учир зохиолд бас нөлөөлдөг гэж дүгнэсэн байна. “Л.С.Выготский, Лурия Ал, Предисловие к русскому переводу работы по ту сторону принципа удовольствия, Фрейд, Психология бессознательного, М, 1989, С 29—38”. В.Н. Волошинов Фрейдийн сэтгэц задлан шинжлэлийн онолыг уран зохиолд хэрэглэн судалсан байдаг. Фрейдийн онолоор 20 р зууны сюрреалист яруу найргийг тайлбарлахад дөхөмтэй. А.Адлер, К.Г.Юнг нар сэтгэл зүйн талаас үзэх хандлагыг үргэлжлүүлж Юнг аман зохиолыг бэлэгдэлтэй холбон метаморфоз буюу монголоор хувирал гэсэн бүтээл туурвисан юм. Юнг,

—Би —хамтын ухамсарлаагүй санаандгүй зүйл.

—Хүний хувийн ухамсраас санаандгүй зүйл гарна.

—Гэр бүл гэх мэт нийгмийн хэсэг бүлгийн санаандгүй зүйл

—Үндэстэн гэх мэт том бүлгийн санаандгүй зүйл

—Хүн төрөлхтний санаандгүй зүйл

—Биологийн ерөнхий санаандгүй зүйлүүд хүнийг амьд ертөнцтэй сэтгэл зүйн холбоогоор холбож байдаг гэж үзсэн байна. Энэ бол явсаар хүний зөгнөлт сэтгэлгээнээс үүдэлтэй. Домогтой холбож тайлбарласан бол Францын эрдэмтэн Г. Башляр сэтгэл зүйг зүйрлэл, бэлэгдэлтэй холбож тайлбарлажээ. Жишээ нь: галаас хамгаалах хүчийг эцгийн хүч, эхийн уян зөөлөн байдлыг ус, халуун дулааныг газар, агаараар чөлөөт байдлыг бэлэгдэж байна гэжээ. Бас зарим судлаачид зохиолчийн сэрэл мэдрэмжтэй холбон судалдаг тал бий. Уран зохиолыг сэтгэл зүйн талаас судлах ажлыг янз бүрийн түвшинд хийж болдог. Энэ нь судлаачийн чадвар, уран сайхны зохиолын зан төлөв, шинжээс ихээхэн хамаардаг байна.

Тайлбарын арга

Энэ арга эртний Грекийн Гермес бурханы үгийг хүмүүст дамжуулан тайлбарласан гэдгээс үүдэн герменевтик гэдэг үг гарчээ. Яваандаа эх зохиол, шүлэг, шашны номлол сургаалийг тайлбарлахад хэрэглэдэг болжээ. 20р зуунд уран зохиол судлалын шинжлэх ухааны арга болон хөгжсөн байна. Уран зохиол—уншигч—уламжлал гэсэн системийг тайлбарлана гэсэн үг юм. Католик, протестант шашны номлолыг тайлбарлахтай холбоотойгоор хөгжиж 19 р зуунд онолын хэмжээнд цэгцтэй болж иржээ. Тухайн үедээ тайлбарлах урлаг гэж нэрлэж байжээ. Энэ аргын анхдагч нь болох Германы гүн ухаанч, шашны зүтгэлтэн Ф.Д.Э Шлейермахер диалектик, тайлбар зүй, шүүмж гурвыг авч үзсэн байдаг. Зохиолыг ойлгоход мэдлэг, дүрэм зайлшгүй хэрэгтэй ч бас хангалттай биш юм. Юуны өмнө юмыг таамаглах, сонирхон гайхах, харьцуулан үзэх ёстой гэж үзсэн байна. Гадамер, зохиолч—зохиол—уншигч гэсэн систем урвуу холбоонд орж зохиолыг тайлбарлах явц явагддаг гэжээ. “Гадамер.Х.Г. Истина и метод, основы философской герменевтики, М, 1988, С 237”. Тайлбарын аргын ойлголтын онолыг Германы эрдэмтэн В.Дильтей 19 р зууны 2 дах хагаст анх үндэслэжээ. Ойлголтыг тайлбарлахдаа бусдыг, ертөнцийг ойлгоход зөн билэг, өөрийн амьдралын замнал, хүсэл зориг, сэтгэл санаатай холбон үзсэн байдаг. Зохиолч зохиол хоёрын хоорондын харилцаанд уламжлалыг авч үзэлгүй, бодит байдалд түлхүү анхаарсан байна. Орчин үед логик хүрээнд хэсэг бүлгийн ойлголт гэдгийг илүү анхаарч байна. Хэсгийн тухай ойлголтоос бүхлийн тухай ойлголт руу, тодорхой хэсгээс тодорхой бус хэсгийг тайлбарлахад шилжиж байна. Гадамер ойлголтыг зохиол—уншигч—уламжлал гэсэн системд авч үзсэн байдаг. Тэрээр зохиол бол нийгэм, түүх, соёлын үйл ажиллагаатай холбогдож утга санаа, ач холбогдлыг уламжлалтай холбон тайлбарлах хэрэгтэй гэж дүгнэсэн байна. Иймээс уншигч —тайлбарлагч гэсэн хүрээнд авч үзэн уламжлал гэсэн зүйлийг ярихад түүхийг заавал ярина.

Зохиол уншигч уламжлал

Зохиолыг ойлгоход байнга ойлголтын өмнөх үйлдэл хөдөлгөөн явагдаж байдаг. “Х.Г.Гадамер, Актуальность прекрасного, М, 1991, С 78”. Г.Р.Яусс, В.Изер нар гоо сайхны талаас тайлбарлах хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулжээ. Зохиол—уншигч гэсэн системд зохиолын хэлбэр, агуулга хоёр уншигчид ойлголтын түүхийг өгүүлж байдаг. Өөрөөр хэлбэл энэ зохиолд ийм юм гарна гэсэн ойлголтыг төрүүлж байна гэсэн үг. Зохиолыг ойлгох арга барил уншигчаас тодорхой туршлагыг шаардаж байдаг. Уншигч зохиол гарахын өмнө хүлээлттэй болно. Ямар зохиол гарч юуны тухай өгүүлэх нь вэ гэсэн хүлээлтийг бий болгож байдаг. Энэ бүгд уншигчийн дур сонирхолтой холбогдоно гэж Яусс үзжээ. Изер зохиолч—уншигчийн харилцан ярианд судалгаа хийсэн байна. Тэрээр, уншигчийг имплицитный, эксплицитный гэж ангилаад эксплицитный уншигч бол зохиолчийн намтар түүхийг сонирхдог, имплицитный уншигч зохиолын дотоод бүтцийг их сонирхдог гэж дүгнэсэн байна. Гадамер уран зохиолын хэсэг бүлгийг тайлбарлахад илүү анхаарсан байна. Үүнд:

—Зохиолын утга агуулга бүрэн гарахын өмнөх хэсэг тус бүрийн хөдөлгөөн зэргийг тайлбарласан.

Хэсгүүд хоорондын урвуу холбоо хөдөлгөөнийг тайлбарласан.

Үүний үндсэн дээр зохиолын агуулга бүрэн гарахын өмнөх ойлголт, сэтгэгдэлийг тайлбарлахыг хичээжээ.

Оросын эрдэмтэн Г.Г.Шпет түүх уран зохиол хоёрын холбоог тайлбарлахад анхаарсан байна. Тэрээр түүх бол завсарлагагүй хөдөлгөөн гээд энэ байдал утга санааны хэсгүүд дээр тулгуурладаг. Иймээс түүх уран зохиолд чөлөөтэй амьдардаг гэж утга зүйн талаас тайлбарласан байна. “Г.Г.Шпет, Герменевтика и ее проблемы, контекст, литературно—теоретические исследования, под ред А,В. Михайлова, М, 1992, С 279”. Үг бол харилцааны үр дүн, мэдээлэл юм. Үг органик бүтэцтэй, соёлын хэлбэр илэрхийлэл болдог. Уран зохиол бол зохиол—уншигч, уламжлал—зохиол гэсэн системтэй гэж үзсэн байна. “Шпет Сочинения, М, 1989, С 380”. Судлаачид үгийн бүтэц, утгыг тайлбарлахад анхаарч байна. Ойлголтыг уншиж дууссаны дараах бүрэн ойлголт, уншиж дуусахаас өмнөх буюу бүрэн ойлголтын өмнөх ойлголт гэж хуваан үзэж байна. Тайлбарын тусгай арга загварыг эрэлхийлсээр иржээ. Тухайлбал Ю.Борев,

—Эх зохиолыг авч тайлбарлахад зохиолчийн хувийн байдал, соёлын уламжлалыг хадгалсан эсэх, цаг үеэ тусгасан эсэх,

—тайлбар зүйн ямар зарчим баримталсан эсэх

—түүх соёлын тодорхой зүйлийн нөлөөлөл бий эсэх

—логик утга дараалалтай байх

—сүүлийн үеийн чиг хандлагыг барих зэргийг өөрийн үзлийн голд тависан байна. “Художественная рецепция и герменевтика, М, 1985, С 62,63”.

Бүтэц судлалын арга

Бүтэц судлал эхлээд хэл шинжлэлийн ухаанд үүсээд дараа нь уран зохиол, угсаатан судлал, соёл гэх мэтээр шинжлэх ухааны олон салбарт тархжээ. 1920 иод оноос Прагийн хэл шинжлэлийн дугуйлангийнхан хөгжүүлсэн байдаг. В.Матезиус, Я.Мукаржовский зэрэг эрдэмтэд уг аргыг чухалд тооцож байв. Уран зохиолын онол, практикийн түвшинд Оросын хэлбэрдэгч уран зохиолын онол баримтлагчид ОПОЯЗ яруу найргийн хэлийг судлах нийгэмлэгийн үзэл сургаал болж байжээ. Гол төлөөлөгчид нь Н.С.Трубецкой, Р.О.Якобсон, Б.В.Томашевский, Ю.Н.Тынянов нар байсан төдийгүй Францын Р.Барт, Бельгийн Л.Гольдман, Америкийн Ж.Калмер, К.Гильен, Ж.Принс зэрэг эрдэмтэд хувь нэмрээ оруулсан байна. ЗХУ д 1960 аад оноос их анхаарч ирсэн юм. Бүтэц зүйн үүднээс уран зохиолд хандаж дохио тэмдгийн тусламжтайгаар тайлбарладгаараа уг арга онцлогтой. Зохиол бол эх бичвэр дээр үндэслэсэн бүтэц юм. Тиймээс бүтцийг зөв тайлбарлахыг чухал гэж үздэг байна. Нийгэм түүхийн үзэл санаа, гоо сайхны талыг огт хэрэгсэхгүй орхидог дутагдалтай тал бий. Бүтэц судлалын нэлээд боловсорсон онолын үндэс Ю.М.Лотманы “Уран сайхны бичвэрийн бүтэц” М, 1970, “Яруу найргийн эхийг шинжлэх нь, шүлгийн бүтэц” М, 1972 гэх мэт судалгаанд илрэлээ олжээ. Бүтцийн судлалд харилцаа, элемент, хэмжээ, нөхцөл, вариант байдал, эерэг сөрөг байдал гэсэн нэр томьёо чухал үүрэгтэй. Энэ аргыг тохирох төрөл зүйлд хэрэглэвэл тохиромжтой. Уран зохиолын зарим төрөл зүйл, тухайлбал яруу найргийн задлалын маш нарийвчилсан түвшинд хэрэглэж болно. Уран зохиолын үзэгдлийг дохио тэмдэг, бэлэгдэл, загвар, түлхүүр бүтэц тогтолцооны, мэдээлэл, мэдээлэл солилцоо, утгын байрлал гэх мэт нэр томьёогоор жаахан хязгаарлагдмал хүрээнд авч үздэг.

Хэлбэрийн арга

Хэлбэрийн арга бол 20 р зууны уран зохиолын онолд бас нэг гол чиглэл болсон юм. В.Б.Шкловский, “Зохиол бол цэвэр хэлбэрээс хамаарна” гэж үзжээ. Тэрээр материалуудын харилцааг чухалчилсан байна. “В.Шкловский, Гамбургский счет, предисл А.П.Чудакова, М, 1990, С120”. Ю.Н.Тынянов А.С.Пушкиний зохиолд судалгаа хийгээд арга маяг, хэмнэл гэх мэт хэлбэрийн хэсгүүдэд анхаарсан байдаг. Оросын эрдэмтэн Р.О.Якобсон, Г.О.Винокур нар аман зохиол, орчин цагийн яруу найргийн хэлний асуудалд анхаарч ОПОЯЗ—ийнхан ч шүлгийн хэмнэл, синтаксис зэргийн судалгааг хийж байжээ. Оросын эрдэмтэн Б.В.Томашевский, В.М.Жирмунский нар хэлбэрийн аргын талаар өөрсдийн санаа бодлыг илэрхийлж байсан төдийгүй Баруун Европт бас хөгжиж байлаа. А.Гильдебранд, К.Фидлер, Г.Вельфлин гэх мэт эрдэмтэд ажиллаж байв. А.Н.Веселовский яруу найргийн утга сэдэв, шалтгааныг гарган тайлбарласан байна. Утга сэдэв бол уран сайхны байгууламжийн материал, зохиомжийн элемент юм. гэж хэлжээ. Хэлбэрийн талыг баримтлагчид үзэл суртлаас урлагийг салгахыг хүсч байдаг. А.А.Потебней яруу найргийн бэлэгдэл, зүйрлэлийг үндэс болгож судалсан байна. Түүнчлэн хэлбэрийн аргыг баримтлагчид “арга” гэсэн ойлголтыг чухалчилдаг байна. Шкловский гадаад эмоци, гадаад өрөвч сэтгэл гэх мэт сэтгэлийн гадаад илрэлийг ч судалж үзсэн байна. Аргыг үгийн материалыг уран сайхнаар хэрхэн найруулан гаргаснаар тодорхойлно гэж үзжээ. Жирмунский, “Зохиолын хэсэг бүрийг аргын дотор авч үзэж болно” гэжээ. “Б.В.Томашевский, Теория литературы Поэтика….С25”.”В.М.Жирмунский К вопросу о формальном методе , Русская словесность, М, 1997, С 125”. Мөн хэлбэрийн судлаачид уран сайхнаар найруулсан хэсгүүдийг гоо сайхны баримт гэж үзэн анхаарсан байдаг. Арга бол стиль буюу маягтай холбогдоно. Гэж ч үздэг явдал бий. Хэлбэрийн онолоос цааш нарийвчлан үзсээр бүтцийн онол урган гарчээ. Тухайлбал Ю.Н.Тыняновын “Уран зохиолын эволюцийн тухай” номонд уран зохиолын систем, бүтцийн талаар судлан бичсэн байх жишээтэй.

Төгсгөлийн үг

Хүн төрөлхтөн нэн эрт үеэс уран зохиолыг бүтээн туурвиж ирсэн байна. Түүхийн цаг үе бүрт бүтээж ирсэн зохиол бүтээлээ янз бүрээр нэрлэж хадгалан уламжлуулан баяжуулж хөгжүүлсээр байгаа билээ. Үгийн урлаг гэгдэх уран зохиолыг туурвин бүтээгээд зогсохгүй судлан шинжлэх шаардлага амьдралаас урган гарсан байна. Түүхийн урт хугацааны туршид эрдэмтэн мэргэд санаа бодлоо уралдуулж уран зохиолыг судлан шинжлэх олон аргуудыг сэдэн олж судалгаагаа хийсээр байгаа билээ. Уран зохиолыг нэгдмэл цогцоор авч үзэн зохиолч, зохиол, уншигч хоорондын харилцаа холбоо, түүх, нийгэм, соёлын гэх мэт олон нөлөөлөл, хүчин зүйлсүүдийн хамаарал, тухайн зохиолчийн намтар түүх, хувийн зан төрх, сэтгэл зүй, зохиолын хэлбэр, бүтэц гэх зэрэг олон талыг хамруулан судалгаа хийхэд дээр дурдсан судалгааны аргууд чухал хэрэгтэй юм. Судалгааны арга бүр өөрийн гэсэн онцлогтой, уран зохиолын төрөл зүйл бүрт тохируулан ашиглахыг хэлж өгч байдаг. Судлаач хүн дээрх аргуудаас гадна шинжлэх ухааны судалгаагаар шинэ үзэгдэл, үйл явцыг танин мэдэх явцад үүсдэг асуудлуудыг дэвшүүлэн тавих, шийдэх, шинэ шинэ баримтуудыг тайлбарлах, нотлоход шинжлэх ухааны ерөнхий мэдлэг, судалгааны арга зүйн тухай мэдлэг чадвар зайлшгүй хэрэгтэй болдог учир эдгээрийг эзэмшсэн байвал сайн. Судалгааны онцлогийг харгалзан хангалттай үндэслэгээтэй байх, логик зөрчилгүй байх, логикийн хууль, зарчмын шаардлагуудыг хангасан байх зэргүүдийг судалгааны аль ч төвшинд гол баримжаа болгож логик, математикийн арга хэрэгслүүдийг өргөн хэрэглэх нь судалгааны үр дүн оновчтой, нарийн, тодорхой, үнэнд ойртсон байхын зайлшгүй нөхцлийн нэг болно. Залуу судлаачид аргуудын тухай бүрэн ойлголт өгөх зорилгоор чадан ядан бичсэн минь өчүүхэн ч гэсэн тус болох буй за гэж найднам.

Ашигласан ном

1. В.Г.Зинченко, В.Г.Зусман, З.И.Кирнозе, Методы изучения литературы, Системный подход, Учебное пособие для студентов, аспирантов, преподавателей—филологов, Флинта—Наука, М, 2002.

2. Ш. Гаадамба. Утга зохиолын онолын үндэс, УБ, 1989

3. Аристотель. Туурвил зүй, УБ, 1969

4. С. Байгальсайхан. Уран дүрийн онолын лекцүүд. УБ, 1998

5. Г. Лодой. Философи ба шинжлэх ухааны арга зүй, УБ, 2000

Илтгэл хэрхэн бичих бэ

2012 оны 11-р сарын 16 Нийтэлсэн Номин

Илтгэлээ хэрхэн бэлдэх бэ

Аливаа илтгэлийн амжилт илтгэлээ хэрхэн бэлдэхээс ихээхэн хамаардаг. Та илтгэлээ сайн бэлдэж чадвал олон давуу талыг өөртөө бий болгож чадна.

1. Өөртөө итгэх итгэлийг бий болгоно

2. Итгэлийн өмнөх догдлол, сандрал багасна

3. Цагаа зөв тооцож чадна

4. Сонсогчдоос ирэх асуултанд түргэн, зөв хариулж чадна

5. Найруулга зүйн хувьд алдаагүй илтгэл болно

6. Үгийн зөв сонголтыг хийж чадна

Та сэдвээ сонгочихсон бол итгэлээ хэрхэн бэлдэх вэ

1. Сэдэвтэй холбоотой материалыг хангалттай цуглуул

Сэдвийн талаарх статистик тоо, судалгааны дүн, баримт нотолгоо, мэдээ мэдээлэл зэргийг ярих зүйлээсээ хоёр дахин илүү цуглулаарай

2. Илтгэл дээрээ цаг гарган суу

1900 онд Черчилль ерөнхийлөгч болоод анх үг хэлэхдээ 7 хоног бэлдсэн гэдэг

3. Өөр бусад илтгэлээс санаа ав

Өөр бусад илтгэлээс санаа ав гэхээр өрөөл бусдаас хуул гэсэн үг биш

Сайхан санаа гэдэг бусдын сайхан санааны үргэлжлэл байдаг

4. Илтгэлээ цаасан дээр буулгаж боловсруул

Цаасан дээр буулгасан илтгэлийг найруулга зүйн хувьд нь засахад хялбар болдог. Ямар бүтэцттэй байх вэ ямар үг сонгох вэ гээд олон зүйлийг энэ хэсэгт штйдэж болно

5. Ярих дадлага хий

Бэлдэж боловсруулсан илтгэлээ найз нөхдийнхөө өмнө илтгэж үзүүл тэднээсээ асуу кассетанд хураагаад өөрөө сонс

6. Илтгэлээ тоймлож бэлд

Бичсэн илтгэлээ үсэгчлэн бүү цээжлээрэй Мөн бичсэн бүх илтгэлээ индэр рүү авч гараарай энэ нь амжилтгүй болохын эхлэл болдог.

Алдаагүй илтгэх 10 санамж

1. Илтгэх сэдвээ сайтар боловсруулах

2. Илтгэлээ цаг гарган бэлд

3. Байнга дадлага хийгтүн

4. Өөртөө итгэлтэй бай

5. Ярих нөхцөл байдлаа тогтоо

6. Танхимын талаарх мэдээллийг олж ав

7. Илтгэх зорилгоо тогтоо

8. Ярих арга барилд суралц

9. Илтгэх сэдвийнхээ талаарх нөөц мэдлэгтэй бай

10. Илтгэх үедээ мэдрэмжээ ашиглаж сур

Үр дүнтэй илтгэлийн 7 зарчим

1. Ач холбогдолтой

2. Уялдаа холбоотой

3. Товч тодорхой

4. Сонирхолтой

5. Сэтгэл хөдлөлтэй

6. Шинэлэг

7. Үр дүнтэй

Оршлыг хэрхэн хийх вэ

Оршил бол сонсогчдын анхаарлыг татаж, илтгэлд бэлдэх хэсэг мөн

Оршил гэдэг нь илтгэгч өвөрмөц аргаар илтгэлийнхээ өнгийг тодорхойлж, сонсогчийн оюун ухааныг илтгэлийн үндсэн хэсэгт бэлтгэхийг хэлнэ. Үүний тулд эхлээд сонсогчийн сэтгэлийг татах, оюун ухаан, анхаарлыг төвлөрүүлж, сонирхлыг нь өдөөх замаар илтгэгч болон сонсогчдын хооронд эерэг холбоо тогтоох ёстой болно. Сонсогчид түүнийг шууд л үндсэн санаа гэж хүлээн авахуйцаар гол санаагаа энгийн ойлгомжтой томъёолж хэлэх нь зүйтэй. Ингэж чадвал цаашид хэлэх үгийг хүлээн зөвшөөрч үргэлжлэлийг нь тэсч ядан хүлээх болно.

Оршлын гол зорилго нь ярих гэж буй зүйлдээ сонсогчдыг аль болохуйц ихээр оролцуулах ёстой.

1. Сонсогчдын сонсох их хүслийг төрүүлэх

2. Хүлээн авах чадварыг нэмэгдүүлэх

3. Сэдвийг танилцуулах: оршлын нэг гол зорилго бол ярианы сэдвийг дурдах явдал юм. Юу сонсох гэж буйгаа танхим мэдэж авах ёстой

4. Сэдэв чухал гэдгийг анхааруулдаг. Удиртгал нь танхимын гишүүдэд сэдэв тэдний хувьд чухал гэдгийг мэдрүүлдэг. Сонссоноороо тэд ямар нэгэн зүйлийг олж авна гэдгийг мэдрэх хэрэгтэй. Сэдэв тэдний хувьд чухал гэдэгт итгэхгүй бол сонсохоо больдог

5. Сэдвийг зарлах: Сэдвийг зарлахдаа зорилгыг тодорхой ба товч маягаар илтгэдэг. Энэ нь сонсогчдод танхимаас юу хүсч буйг тэдэнд мэдүүлдэг.

Илтгэлийн эхлэл буюу оршил хэсэгт анхаарах зүйлс

1. Илтгэгч болон танхимын хооронд эерэг холбоо тогтоож таатай уур амьсгал бүрдүүлэх

2. Харилцан итгэлцэл, хүндэтгэлийн уур амьсгал бий болгохын тулд цээжээр ярих

3. Эрч хүчтэй байх

4. Хэзээ ч уучлал гуйх хэлбэрээр яриагаа эхэлж болохгүй тухайлбал:

- Уучилаарай, цаг бага байсан учраас сайн бэлдэж амжсангүй

- Уучилаарай, сэдэв рүүгээ орохоос өмнө оршил болгож хэдэн зүйл хэлье

- Сайн сонсогдохгүй бол уучилаарай

- Гэх мэтээр эхэлдэггүй.

Илтгэлийн эх бие

Ярианы эх биеийг бэлтгэхдээ ерөнхий болон тусгай зорилгоо аль алийг нь анхаар. Мэдээлэл ятгах, үзүүлэн таниулах, ерөнхий зорилгууд тань санаануудаа хэрхэн дараалуулахад нөлөөлнө. Тиймээс эх биеийг бэлтгэхдээ ихээхэн цаг гаргах ёстой.

Сэдвээ шийдсэн бол түүнийг явцууруулан судалж шинжилж хэрэглэх материалуудаа зохион байгуулах ёстой. Энэ үйл явц 5 алхамтай.

1. Зохион байгуулах хэв загвараа сонгох /Яриаг зохион байгуулах 6 үндсэн хэв загвар байдаг.

– Сэдэвчлэх

- Хугацааны дараалалд оруулах

- Хуваах

- Ангилах

- Асуудал шийдэх

- Шалтгаан үрийн

2. Агуулгаа бүдүүвчлэх / Ярианы гол санаануудыг ромбо тоогоор 1.2.3 гэх мэтээр тэмдэглэдэг.

- Нэг л зүйлийг оноох бүдүүвч / энэ нь мэдээллийг хамгийн энгийн хэлбэрээр нь бүдүүвчилдэг. Жнь: махан зууш ба далайн гаралтай хоол гэснийг

Махан зууш ба далайн гаралтай хоол гэх биш, махан зууш

Далайн гаралтай хоол гэж хуваана

3. Хазайлт шилжилтүүдийг бэлтгэх /Энэ нь үндсэн сэдвээсээ гадуур яригдаж байгаа хэсгийг хэлдэг. Хазайлт нь илтгэх урлагт чухал байр суурь эзэлдэг төдийгүй илтгэлийн бүх хэсгийн уялдаа холбоог хангаж өгдөг./

4. Өгүүлэмж хийх /Өгүүлэмжийн гол зорилго нь тухайн сэдвийн учир шалтгааныг ярихдаа нийтэд илэрхий санаа, мэдээлэл, санал дүгнэлт, тодорхойлолтыг ашиглах явдал юм. Энэ нь товч тодорхой итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Товч болголоо гээд ойлгомжгүй болгочих, тодорхой байлгах гээд нуршуу болгохоос болгоомжлох хэрэгтэй Эхлээд санаагаа хэлчих дараа нь тэр санаануудаа батлах ёстой гэж үздэг. өгүүлэмжийн 3 төрөл байдаг.

- Баримт /ямар нэгэн бодит зүйлсийн тухай байдаг/

- Үнэт зүйлс /ямар нэгэн зүйл сайн, муу, зөв, буруу гэх мэт харьцангуй бодомжуудыг хийдэг. Үнэт зүйлс нь хүмүүсийн үйл явдалд бодлого зэргийг үнэлсэн байж болно/

- бодлого /Юуг хийх гэж буй яаж хийх гэж байгаа тухай мэдэгдэл байдаг Ихэнх ятгах яриануудад бодлогын өгүүлэмж хийдэг/

5. Нотолгоо хийх /өөрийн үзэл бодол дэвшүүлж буй санал яриагаа итгэл үнэмшилтэй болгох нь илтгэгч хүний нотлох чадвараас шалтгаалдаг. Иймд аливаа илтгэл үндслэл нотолгоо сайн байх ёстой.

Илтгэлийн үндсэн хэсэгт анхаарах зүйлс

Наргиа хошигнол хэрэглэх

Давталт хэрэглэх

Хүсэлт тавих

Төгсгөлийг яаж хийх бэ

Энэ нь ач холбогдолоороо 2-рт орох чухал хэсэг болох бөгөөд дараах гурван зорилгыг агуулсан байдаг

1. Илтгэлийг гол санаа болон үйл явдалыг нэгтгэн сонгогчдын оюун ухаанд шингэх

2. Илтгэлийн гол санааг товч оновчтой илэрхийлж сонсогчдод нөлөөлөх замаар өөрийн байр суурь үзэл бодлыг итгүүлэн үнэмүүлэх явдал юм

3. Сэтгэл хөдлөл бий болох

Төгсгөлийг товч хурдан хийх тусмаа сайн байдаг.

Арга

2012 оны 11-р сарын 07 Нийтэлсэн Номин

Инсертийн арга / Insert / Унших явцад бүтээлчээр тэмдэглэгээ хийлгэх арга юм. Энэ арга нь шинэ хичээл заахад тохиромжтой. Шар тарваганы бор амьдрал сэдвийг энэ аргаар хэрхэн заах аргачлалыг авч үзье. 1. Тарваганы тухай юу мэддэг, юу төсөөлж байгаагаа жагсааж бичих ба гол санааг багш самбарт бичнэ. 2. Үүний дараа эх текстийг унших ба уншихдаа бүтээлчээр тэмдэглэгээ хийнэ. Тэмдэглэгээг тайлбарлаж өгнө. Хэрэв таны уншсан зүйл таны мэддэг зүйлтэй тохирч байвал мөрний эхэнд / +/ тэмдэг тавина. Хэрэв мэдэж байсан зүйлээс өөр эсрэг утгатай зүйл гарч ирвэл /-/ тэмдэг тавина. Хэрэв тухайн мэдээлэл шинэ зүйл байвал /+/ тэмдэг тавина. Хэрэв уншсан зүйл эргэлзээтэй эсвэл та энэ тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсч байвал /?/ тэмдэг тавина. 3. Бүх мөр бүх санааг тэмдэглэх албагүй. Хамгийн гол нь өөрийн үзэл бодол шинэ мэдээтэй хэрхэн уялдаж буйг илэрхийлэх нь чухал. Заримдаа 1-2, заримдаа 3-4 ч өгүүлбэр байж болно. 4. Бүрэн уншиж дууссаны дараа дараах даалгаврыг хийнэ. Үүнд: Уншихын өмнө хийсэн жагсаалтаа өгүүллэг дээр тэмдэглэсэн тэмдэглэгээтэй харьцуулан: - Юу юу нь батлагдсан бэ? -юу юу нь шинэ эргэлзээтэй - Юу юу нь өөр байсан -дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байгааг Анализ хийн 2,2-оор ярилцана. Энэ нь харилцан суралцах, тасралтгүй боловсрол эзэмших чадвартай болоход ач тустай. 5. Заримдаа оролцогч бүр дараах маягаар мэдээллийг ангилсан хүснэгт зурах нь дөхөмтэй. Мөн шинээр олж авсан мэдлэгээ системчилж аль нь эргэлзээтэй вэ? Аль нь эсрэг утгатай, цааш дэлгэрэнгүй судлах зүйл юу байв гэдгийг тодруулах зорилготой. 6. Сурагчдыг групп болгон шинэ олж авсан мэдээллээ категоричлоно. /дэд сэдэвт хураана. / 7. Групп бүр түүнийгээ цаасан дээр бичнэ, самбарт тавьж нийтээр хэлэлцэнэ. Явц дунд зарим категориудыг өөрчлөх шаардлага ч гарч болно. Категоричлох явдал групп бүрд өөр өөр байж болно. Гарч ирсэн категориуд нь гаргасан санал бодлуудыг зөв багтааж байх ба тухайн шинж чанар санал бодолд тохирч байх ёстой. Жишээ нь: дээрх жагсаалтаа ангилан 1. Тарваганы төрөл зүйл 2. Үржил өсөлт 3. Амьдралын орчин 4. Гэр бүл 5. Зан авир гэж категорчилж болох юм. Энэ арга нь сурагчдын бүтээлчээр унших, бичих чадварыг хөгжүүлэх, шинэ мэдээллийг шүүмжлэлтэйгээр хүлээн авах чадвартай болгодгоороо онулог арга юм. Энэ аргыг бага ангид тэмдэглэгээг 1-2 болгон хэрэглэж болох ба дунд ангид, түүх, уран зохиол, нийгэм, газарзүй, физик, химийн хичээл заахад илүү тохиромжтой. Тэгэхдээ эх текстийг номноос шууд уншуулж болно. Шар тарваганы бор амьдрал Манай дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст нийтдээ 15 зүйлийн тарвага тархжээ. Үүнээс монголд 2 зүйл тухайлбал Хээрийн тарвага, Алтайн тарвага гэж бий. Дэлхийн тарваганууд янз бүрийн байгалийн бүс бүслүүрт амьдрана. Ууланд, талд, ойд, хаданд гэхчлэн. Тарвага ичихдээ хуурай өвс зулсан ноохойд /хүүхдүүдээ/ дороо хийгээд, дээрээс нь элгээрээ дарж хэвтдэг байна. Ичээндээ хөлдчихөлгүй өвөлжихөд нь тарваганы /хүн/ мах чухал үүрэгтэй гэж эрдэмтэд тогтоожээ. Тэрхүү бор өөх нь дулаан ялгаруулдаг нэг ёсны уурын зуух гэнэ. Ичсэн тарваганууд бүгдээрээ унтчихдаггүй ээлжлэн сэрүүн байж жижүүрлэсний хүчинд онд ордог байна. Ичсэн тарвага тоотой цөөхөн амьсгална. Тэгвэл сэрүүн буюу жижүүр тарваганы амьсгал хэвийн тоотой байдаг. Амьсгалаар нь ичээний доторх агаар бүлээцдэг гэнэ. Хавар 3 сарын дундуур ичээнээсээ гарна. Ичээ цоолох ажлыг бүл тарваганаас нэг нь л гүйцэтгэдэг байна. Тэр ичээний хөлдүү бөглөөсийг ухсаар байгаад хамар нь эвэршчихсэн, хумсгүй мөлгөр тавхайтай болчихсон байдаг. Нүхний амсарт тогтсон мөсийг амьсгаагаараа хайлуулах гэж уухчин байх нь дуулдана. Эсвэл халуун биеэрээ налж хэвтсээр мөсийг цоолдог байна. Тарвага ичихдээ ичээнийхээ нүхийг дотроос нь шороо, чулуу ялгадсаараа бөглөдөг. Бас онд орж чадахааргүй нэгийгээ амьдаар нь нүхний бөглөөсөнд чихчихдэг гэнэ. Тиймэрхүү ядруу тарвагыг олноороо бүүрэлхэж араас нь түрэн шахаж нойтон шороон чулуугаар чигжин /цементэлж/ гагнадаг байна. Энэ ёозгүй зангаас нь айж ичихээ дөхөхөөр зарим эрэмдэг тарвага /гэрээсээ оргон/ зуны зусаал нүхэнд өвлөөр хөлдөж үхдэг ажээ. Голдуу бүлээрээ /өрхөөрөө/ ичдэг гэлцэнэ. Ам бүлийн тоо ч өөр өөр байх нь мэдээж. 27 тарвага нэг дор ичсэн байхыг үзсэн гэж Архангай аймгийн анчин Г.Ойдов гуай нэг удаа урьжээ. Ичээнээс гарсны дараах долоо хоногоос ороо хөөцөлдөө эхэлнэ. Тарвага гэрлэдэг амьтан юм. Шинэ хосууд үүсэж айл болох ажил ердөө л 12-хон хоногт багтдаг болов уу гэсэн таамаглал байдаг. Хосууд л хоорондоо ороо нийлүүлэгт ордог аж. /Шинжлэх ухааны хэлбэрээр моногам үржил гэнэ/ Үүнийг нотлох нэг сонирхолтой жишээ бол гэр бүл болоогүй эцэг эх дээрээ байгаа залуу охин тарвага /тарч/ тэр жилдээ мөндөл төрүүлдэггүй явдал юм. Гэвч тахал болон агналтын гайгаар моногам амьдрал алдагддаг бололтой. Хүмүүс эр томыг нь түүж агнаж, тахал эрийг нь эмээс нь 2 дахин илүү тоогоор харуулдаг. Ийнхүү эм тарвага эрээсээ олширвол тэд /хоноцын/ мөндөл цувуулж эхэлнэ. Гэхдээ энэ нь ихэвчлэн ахимаг нагай нарт илүү ажиглагддаг. Тарвага хээлээ 35 хоног тээж 5-р сарын дундуур 3-12 мөндөл гаргана. Мөндөл нь 30-40 грамм жинтэй. Эхийгээ сар шахам хөхөж байж бор хоолонд ордог. Тарвага үрсэг, мөндөлдөө их хайртай амьтан юм. Нутгаа дагаж тарваганы “үг яриа” ааш авир нь ч янз бүр. Ж.нь: монгол тарвага хиг хог , хиг хог гэж хос авиа гарган хошгирдог. Бас нэгэн хачирхалтай явдлыг энд дурдаж болно. Америк тивийн тарваганы залуу хосууд гэр бүл болмогцоо эцэг эхээ ад үзэж гэрээс нь хөөчихдөг заншилтай гэнэ. Залуус тохилог үүр ноохойд амьдарч хөгшид нь захын хаягдмал нүхээр тэнүүчилнэ. Тэгэхэд манай эр тарваганууд /гэр бүл/ болохдоо “хадмынхаа” эзэмшил газрын захын зусаал хаягдсан нүхэнд очиж “хүргэн” ордог. Нүхийг засаж янзална. Тэдэнтэй цуг “эрд гараагүй” ганц бие эгч нь цуг амьдарч болдог байна. Тарвага иймэрхүү амьдралтай амьтан даа. Бүлэглэх арга Энэ нь сурагчдын юу мэдэж байгааг олж илрүүлэх хамгийн сайн арга. Тухайн хичээлээр тодорхой бүлэг сэдэв үзэхийн өмнө сурагчдыг групп болгон хийлгэж нийтээр хэлэлцэх, нөгөөгөөр тэрхүү бүлэг сэдвээ судалж дууссаны дараа дахин бүлэглүүлж өмнөхтэй харьцуулж дүгнэлт гаргуулж болох юм. Ж.нь: 8-р ангид Газарзүйн хичээлээр “монголын аж ахуй” бүлэг сэдэв эхлэхэд энэ агуулгын хүрээнд юу мэддэгийг бүлэглүүлж болно. Энэ арга нь сурагчдад мэдлэгийг системтэй, цэгцтэй эзэмшүүлэхэд дөхөмтэй. Уншигчийн мэдрэмжийг шалгах арга Сурна гэдэг нь мэдэхгүй зүйлийг мэддэг зүйлтэйгээ холбон ойлгох үйлдэл юм. Суралцагчид шинэ мэдлэгийг өмнөх мэдлэг, итгэл үнэмшил дээрээ тулгуурлан бий болгодог. Иймд суралцагчийн өмнөх мэдлэгээ сэргээн санах авъяасыг хөгжүүлснээр шинэ мэдээлэл хүлээн авах цаашдын баттай үндэс суурийг тавьж болно. Ингэснээр насан турш шинэ мэдээллийг шүүмжлэлтэйгээр хүлээн авах чадвартай болно. Утга төгөлдөр үлдэцтэй, үр өгөөжтэй мэдлэг эзэмшүүлэхийн тулд: Суралцагчдыг сурах үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах хэрэгтэй. Ингэснээрээ тэд төрөлх хэл дээрээ чөлөөтэй сэтгэж түүнийгээ чөлөөтэй илэрхийлж, дүгнэн цэгнэж сурна. Энэ аргын гол зорилго нь бүтээлчээр сэтгэж, уншсан зүйлдээ анализ хийн, зэрэгцүүлсэн тэмдэглэл хөтлөн, санаа бодлоо илэрхийлж сурах явдал юм. Ж.нь: 9-р ангид нийгмийн эмзэг хэсгийн талаар ярилцая гэвэл энэ аргыг ашиглаж болно. Багш сэдвийг тарааж өгөхийн өмнө дараах даалгаврыг өгнө. Энэ нь шинэ сэдэв үзэхийн өмнө урьдах нөхцөлийг бүрдүүлэх дасгал юм. 1. а/ Ямар нэг байдлаар бусдыг гомдоосон жишээ 1 б/ Бусдад итгэж явтал өөрийг чинь гомдоосон жишээ 1 Сурагч бүр хувь хувьдаа бодож бич. 2. Бичсэнээ 2,2-оор хоорондоо ярилц 3. Багш эх текстийг тарааж өгнө. 4. Сурагч бүр дэвтэртээ дараах хүснэгт хийнэ. -Зохиолоос авсан ишлэл -Ишлэлийн талаарх таны бодол 5. Бүгд уншиж бичсэний дараа сурагч бүрийн сонгож авсан ишлэл түүнийг сонгох болсон үндэслэлийг нийтээр сонсож хэлэлцэх ба чөлөөт асуулт тавьж болно. 6. Та хожим энэ өгүүллэгээс алийг нь илүү санах бол? Яагаад? Манай нийгэмд ямар ялгаварлал давхраажилт үүссэн гэж та бодож байна гэх мэтээр текстийг бүхэлд нь дүгнэн ярилцана. Энэ арга нь мэдээлэлд дүгнэлт өгөх, санал бодлоо харилцан солилцох, олон янзын хариулт хүлээн зөвшөөрөх, зөрөөтэй санал бодлыг хүлээцтэй сонсох чадварыг эзэмшүүлдгээрээ давуутай. Raft арга Аргын нэрийг тайлбарлавал Roles-дүрүүд /хэний дүрийн өмнөөс бичих/ Audiences-сонсогчид /хэнд зориулж бичих/ Form-бичлэгийн хэлбэр /өгүүлэл, харилцан яриа, сэрэмжлүүлэг г.м/ Topic-сэдэв Энэ аргын гол шаардлага нь тухайн хандаж буй сэдвийг хувь хүн өөрийн үзэл бодол, байр сууринаас бус өөр хүний дүрийн өмнөөс бичлэгийн янз бүрийн хэлбэрийг ашиглан бусдад болон хэн нэгэнд зориулан бичих явдал юм. Ж.нь: Чонотой холбоотой сэдэв үзэх үед энэ аргыг хэрэглэе. Багш сурагчдаас хэн энэ тухай бичих сонирхолтой байна вэ? Гэхэд малчин, анчин, жуулчин, амьтан сургагч, байгаль хамгаалагч гэх мэт. Багш дараах хүснэгтийг өгч бөглүүлнэ. Үүнд: а/ 1,1-ээр б/ 2,2-оор в/ 6,6-аар г/ анги нийтээр хэлэлцэнэ. Хэн бичиж байна /дүр/ Хэнд зориулж бичиж байна Ямар хэлбэрээр бичих Зорилго нь юу вэ? анчин Анчдад Асуудал Дэвшүүлсэн мэдээлэл Ан агнуур, түүний ач холбогдол, агнах арга, хууль ёсны агнаарын тухай таниулах малчин Малчдад олон нийтэд Сэрэмжлүүлэг, Захидал, өгүүлэл Чононоос сэрэмжлүүлэх жуулчин жуулчдад Аян замын тэмдэглэл Мэдээлэл өгөх зөвлөмж Байгаль хамгаалагч Олон нийтэд Тайлан, илтгэл Экологийн тэнцвэрт байдлыг хангах ухамсрыг төлөвшүүлэх өвчтөн Олон нийтэд, анагаах ухааны эрдэмтэд Захидал /туршлага/ Өвчтөнийг анагаах Увдисыг олны хүртээл болгох Багш,хүүхэд хүүхдэд Шүлэг,дуу,эссе оньсого Үзэл бодлоо хуваалцах Хүснэгтээ бөглөн хэлэлцсэний дараа сурагчид хэний дүрийн өмнөөс уг сэдвийн талаар бичихээ сонгоно. Ижил дүр сонгосон хүүхдүүд 1 дор сууж тус тусдаа 5-7 минут бичгийн ажлаа хийгээд бие биедээ уншиж өгч, тэндээс хамгийн сайн бичигчийг шалгаруулан “уншигчийн индэр”-т гаран зохиолоо нийтэд уншиж өгөх ба бүх сурагчдын хийсэн бүтээлийг хананд байрлуулж олны хүртээл болгоно. Энэхүү арга нь сурагчдын асуудлыг олон талаас нь авч үзэх, оюуны бүтээлээрээ бахархах, тэрхүү урмыг сэргээх, бичгийн ажлыг бүтээлчээр хийх аргад суралцуулдгаараа сайн талтай.

Үзүүлж заах арга

Энэ нь хүүхдийн анхаарлыг төвлөрүүлэх, хэлний мэдлэгийг тэдний ой тогтоолтод хүргэх, үлдээхэд чухал үүрэгтэй. Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сэдэл бий болдог. Үзүүлж заах аргыг хүнд сэдэв заах, эсвэл сурагчдаар ажиглуулж, дүгнэлт гаргуулах, нэгтгэн дүгнэж, бататган ойгох үйл ажиллагаанд хэрэглэвэл үр дүнтэй. Мөн сурагчид өөрсдийн хийж бүтээсэн, авчирсан зүйлээ бусдадаа үзүүлж, тайлбарлан ярьж, ярилцахыг энэ аргад хамаруулж болно. Монгол хэлний хичээлд үзүүлэн таниулах хэрэглэгдэхүүнийг дараах зорилгоор хэрэглэдэг:

Ш Анхаарал төвлөрүүлэх

Ш Үзүүлж, харуулж таниулах

Ш Нэг зүйлийг бусдаас нь онцлон тэмдэглэх

Ш Нэмэлт болгох, дутаж байгаа зүйлийг нөхөх

Ш Хийсвэр ухагдахууныг бодитоор дамжуулан хүртэгдэхүйц болгох

Ш Идэвхжүүлэх

Тэрчлэн дидактикийн шаардлагын дагуу хийсэн үзүүлэн нь хүүхдийн сонирхол, сэдлийг бий болгох, харааны сэрлийг идэвхжүүлж, марталтыг багасгах, сэргээн санах тулгуур болдог. Монгол хэлний хичээлийн үзүүлэнг зөвхөн нэг тодорхой сэдвийг заахад зориулан хийхээс гадна хэд хэдэн сэдэв, бүлэг сэдвийг заахад хэрэглэж болохуйцаар өөр хоорондоо уялдаа бүхий агуулгатай, өргөн багтаамжтай, цогц байдлаар хийх нь илүү ач холбогдолтой.

Монгол хэлний хичээлд хэрэглэх үзүүлэн таниулах хэрэглэгдэхүүнийг агуулга, хэлбэрийн хувьд:

Ш Бичмэл

Ш Зурагт

Ш Зураг, бичмэл хосолсон

Ш Хүснэгт

Ш Бүдүүвч

Ш Ялгах тэмдэгт

Ш Тарааж өгөх сургахзүйн үзүүлэн таниулах

Ш Сургалтын техник хэрэгсэлт буюу видео, аудио үзүүлэн гэх зэргээр ангилж болно.

Үзүүлэн таниулах хэрэглэгдэхүүнийг хэрэглэх аргын хувьд:

Ш Жагсаан ба цувралаар үзүүлэх

Ш Дэлгэцийн аргаар үзүүлэх

Ш Тараан өгөх

Ш Сургалтын техник хэрэгсэл ашиглаж үзүүлэх

Ш Ажиглалт / байгалийн ажиглалт хийлгэж зохион бичлэг хийлгэх/ хийлгэх

Ш Сонсгох замаар үзүүлэх үзүүлэнгэж ангилж болно.

Жишээ: Кодоскопын слайд дээр бичсэн эх бичвэр үзүүлэнг:

· Үг,холбоо үг,өгүүлбэр үүсгэх, тэдгээрийн харьцааг үзүүлэхэд

· Эх бичвэрийн тогтолцоог мэдүүлэхэд

· Энгийн ба дэлгэрэнгүй өгүүлбэр,гол ба дэд гишүүдийг ойлгуулахад

· Шинжлэх ухааны болон хэрэглээний мэдлэгийн интеграци уялдааг тодорхой сэдэв дээр харуулах зэрэг хэд хэдэн зориулалтаар хэрэглэж болохуйцаар бодож хийх жишээтэй.

Багаар суралцах арга

Энэ нь хэсэгчилсэн эрэл хайгуул хийх бичил судалгааны арга юм. Энэ аргаар ажиллахын тулд ангийн сурагчдыг хэд хэдэн баг болгон хуваана. Ингэхдээ багш, сурагчдыг 4,4-өөрөө 1-4 хүртэл тоолохыг зөвлөнө. Дараа нь 1 гэсэн сурагчдыг 1 дүгээр баг, 2 гэсэн сурагч 2 дугаар баг г.мэтчилэн баг болгоно. Багуудыг ангийн 4н буланд зассан ширээнд суулгана. Дараа нь тодорхой сэдэв буюу ижил буюу өөр өөр даалгавар гүйцэтгүүлнэ. Багууд дотроо гишүүн бүрийнхээ санал бодлыг сонсох, түүнээс нэгдсэн ойлголт гаргах г.м-ээр үйл ажиллагаа явуулна. Жишээ нь: “Үгийн олон утга” сэдвийг үзэхэд энэ аргыг хэрэглэж болно. Үүний тулд 4 баг тус бүрт “Ой” гэдэг үгийн 5-6 утга, “татах” гэдэг үгийн 8-10 утга, “Морь” гэдэг үгийн 4 утга, “Алдах” гэдэг үгийн 5-6 утгыг тодорхойлох даалгавар өгч, түүнийгээ жишээгээр нотлон тайлбарлах даалгавар өгнө. Эдгээр даалгаврыг сурагчид багаараа хамтран ярилцаж, ажилласаны үр дүнд дараах нэгдсэн ойлголтод хүрэх ёстой.

Аливаа үг бол ихэвчлэн олон янзын утгатай байдаг. Тохиолдол бүрт үгийн утгыг тохируулан хэрэглэж чаддаг байх нь санаа бодлоо оновчтой, зөв, ойлгомжтой илэрийлэхэд чухал ач холбогдолтой.

Гэрийн даалгаварт ганц утгатай үг олж бичих даалгавар өгч дараагийн хичээл дээр ярилцах нь сайн бататгал болдог. Энэ аргыг хэрэглэсэнээр:

* Сурагчид /багийн гишүүд/ бие биеийнхээ арга туршлага, оюуны чадавхиас харилцан суралцах

* Мэдлэг, мэдээллээ хуваалцах

* Хамтран ажиллах арга барилд суралцах

* Хамтач үзэл санаа төлөвших

* Нэг сурагчийн мэдэж байгаа зүйл нь бусад /хамт олны/ сурагчийн мэдлэг, чадвар болж хөгжих

* Хамт /багаараа/-аараа хөгжих боломжийг бий болгох

* Судалгааны арга барил эзэмших

Нээлт хийх арга

Энэ арга нь эх хэлний сургалтын практикт хэрэглэж ирсэн асуудал шийдвэрлэн сургах аргатай төсөөтэй юм. Энэ аргыг монгол хэлний хичээлээр хэл шинжлэлийн ухааны онолын зарим ойлголт, дүрэм, ухагдахуун зэргийг заахад хэрэглэж болно. Сурагчид багшийн зөвлөн чиглүүлэх үйл ажиллаганы тусламжтайгаар өөрсдөө эрэл хайгуул, ажиглалт, туршилт хийж, өөртөө “нээлт” хийж, түүний үр дүнг биечлэн мэдэрч, ойлгож, өөрийн мэдлэг болгон авдагт энэ аргын онцлог оршино. Сурагч сурах бичигт буй бэлэн мэдээллийг ашиглах бус харин өөрийн үйл ажиллагааны дүнд шинэ нээлт хийх явдал нь тэдэнд мэдлэг, чадвар олоход илүү дөхөмтэй. Энэ хичээлээр сурагчид эдгээр үгийг юу гэж нэрлэдэг, эдгээр үгсийн утга, хэлзүйн онцлог, хаана, хэдийд хэрэглэдэг зэргийг бие дааж, “нээлт” хийх байдлаар мэдэж авдаг.

Энэ аргыг монголхэлний хичээлд хэрэглэсэнээр:

v Сурагч идэвхгүй сонсогч, бэлэн мэдээлэл хүлээн авагч биш, идэвхтэй суралцагч байх

v Сурагчдыг судалгаа, шинжилгээний арга барилд сургах

v Сурагчдын мэдлэг, чадвар бие даан эзэмших арга барилыг хөгжүүлэх

v Хэлшинжлэлийн дүрэм, ухагдахуун, хуулийн талаар өөрийн үзэл баримтлалтай болох

“чимэх үг” сэдэв дээр энэхүү аргыг хэрэглэвэл:

Багш эх бичвэрийг сурагчдад өгөөд зурж тэмдэглэсэн үгс дээр ажиглалт судалгаа хийх даалгавар өгөөд та нар энэ даалгаврыг гүйцэтгэсэнээр үгсийн аймагт багтах нэгэн төрөл үгсийн тухай мэдлэг олж авна гэдгийг хэлэх хэрэгтэй.

Нэгэн анчны тэмдэглэлээс

Ёох өдөржин тэнээд бүр ядарч гүйцлээ шүү. Яаж харъя даа. Агнах ан ч олдохгүй юм. Энэ гүвээний цаана нэг айл байдаг ч болоосой. Хүүш юу вэ?...гөрөөс байна шүү дээ. За байз, Яасхийгээд ойртъё доо хө. Мөлхөөд л дөхдөг юм билүү дээ. Ядахдаа энэ муу хөл даагдахаа ч больж шив?

Бүтээлч даалгаврын арга

Монгол хэлний хичээлээр хичээлийн бус цагаар гүйцэтгүүлэхээр ганцаарчлан буюу багчлан бие дааж тодорхой хугацаанд гүйцэтгэх даалгаврыг сурагчдад өгч болох юм. Энэ даалгавар нь тухайн сурагч, багийн хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн, хийх боломжтой байх нь чухал юм. Иймд даалгаврыг багш хийчээлийн жилээр анги, ангиар төлөвлөн жагсаалт байдлаар гаргадаг. Даалгаврыг багш санаачлахаас гадна сурагчдын саналд тулгуурлах нь түүний хэрэгжих боломжийг өргөжүүлнэ. Сурагчдад өөрсдийн саналаар багаа бүрдүүлэх боломж олгох талаар багш бодолцох нь зүйтэй. Багийг бүрдүүлэхдээ, сурагчдын оршин суух байрлал, тэдний санал, мэдлэг, туршлагын ялгаа, хамтарч ажиллах хүсэл сонирхол зэргийг харгалзах ёстой. Бүтээлч даалгаврыг хэрэгжүүлэхдээ сурагчид багшаас гадна хэнээс зөвлөгөө дэмжлэг авч болох талаар чиглэл өгөх нь ашигтай. Даалгаврын биелэлтэд багш хүүхэд бүрээр байнга хяналт тавьж, явцыг нь нийтэд графикаар мэдээлж, үе шатны зөвлөгөөгөөр хангаж ажиллах нь уг даалгаврыг бодитой биелэх боломж олгодог. Энэ аргыг хэрэглэсэнээр:

· Нэг сурагчийн мэдэж байгаа зүйл нь бусад /хамт олны/ сурагчийн мэдлэг, чадвар болж хөгжих

· Сурагчид бусад нөхөдтэйгөө мэдлэг, мэдээллээ хуваалцах

· Бие дааж суралцах арга барилд суралцах

· Ном, сурах бичиг, гарын авлагыг бие даан ашиглах чадвартай болох зэрэг олон талын ашигтай.

Энэ аргыг эчнээ болон зайн сургалтад хэрэглэхэд илүү тохиромжтой. Монгол хэлний багш нарын мэргэшлийг дээшлүүлэх чиглэлээр ийм аргыг ашиглаж болно.

Буухиа санал / Тоглоомын арга /

1 дүгээр хувилбар

Тухайн шинэ сэдвийг үзэхийн өмнө энэ сэдвээр сурагчид юу мэдэж байгааг илрүүлэх, тэдгээр мэдлэг дээр нь тулгуурлан шинэ сэдвийн агуулгыг тодорхойлох, эсвэл сурагчдын мэдэж байгаа зүйл дээр нь тулгуурлан шинэ мэдээлэл өгөх байдлаар энэ аргыг хэрэглэдэг. Жишээлбэл: Тухайн нэг үзэх гэж байгаа бүлэг сэдвээр сурагчид юу мэдэж байгааг тодруулахдаа энэ аргыг тоглоомын хэлбэрээр ашиглаж болно. Ингэхдээ сурагчдыг тойруулан суулгаад бөмбөг шидэн хариулт авах байдлаар харилцана. Энэ тоглоом нь шинэ сэдэвтэй холбогдсон өмнөх мэдлэгийг сэргээж дуустал үргэлжлэх ёстой.

2 дугаар хувилбар

Бүлэг сэдэв үзэж дууссаны дараа түүнийг сэргээн бататгах зорилгоор энэ аргыг хэрэглэнэ. Багш сэдвийг зарласны дараа ангид хөгжим явж байна гэж саная. Сурагчид бөмбөгийг баруунаас зүүн тийш дамжуулж байна. Гэнэт хөгжим тасалдах үед хамгийн сүүлд бөмбөг барьж байсан сурагч багшийн асуултын дагуу хариулт өгнө. Цааш хөгжмийг үргэлжлүүлэн тавихад бөмбөгийг түрүүчийн чиглэлд дамжуулна. Энэ мэтчилэн үргэлжлүүлнэ.

Шоогоор хөтлөх зохион бичлэгийн арга

Энэ аргыг монгол хэлний хичээлээр хүүхдэд бүтээлчээр сэтгэж санаа бодлоо оновчтой илэрхийлэн бичих чадвар олгоход ашиглаж болно. Энэ аргыг ганцаарчлан болон багаар явуулж болно. Энд зургаан талт шоог ашиглах бөгөөд энэ үйл ажиллагаа дараах тодорхой дэсээр хийгдэнэ.

1. Тодорхойл

2. Харьцуул

3. Зүйрлэ

4. Задлан шинжил

5. Ашигла

6. Марга

Баг тус бүрээр ээлжээр шоо хаяж, түүний дээш харсан тал дээрх нүхний тоотой адилхан дугаар бүхий даалгаврыг сонгон авч гүйцэтгэдэг. Даалгавраа баг дотроо ярилцан хамтын оюун ухаанаар гүйцэтгэх бөгөөд эцсийн үр дүн нь багийнх болдог.

Шоогоор хөтлөх зохион бичлэгийн аргыг хэрэглэхэд дараах давуу талууд бий.

· Сурагчдын идэвхтэй оролцоог хангах

· Үг сонох, найруулах, бусдын санаа бодлыг сонсож сурах зэрэг олон дадлага ажлыг өөртөө багтаадаг.

· Хүүхдийн хэл, сэтгэхүй /сэтгэх, ярих, ойлгох, бичих /-н хөгжлийн нэгдмэл байдлыг хангах

· Үг сонгох, товч тодорхой найруулан бичих, санаагаа оновчтой, зөв илэрхийлж сурах

· Ярих, санаа бодлоо илэрхийлж, бусдын санаа бодлыг сонсож сурах гэх мэт

Бүтээлч тэмдэглэлийн арга

Энэ аргыг 4-р ангид монгол хэлний хичээлээр үздэг “Харь хэлний үг” сэдэвт хичээлийн жишээгээр үзүүлье.

1 үе шат:

Харь хэлний үг гэж юуг хэлдэг вэ? Гэсэн асуултын хариу болгож сурагч бүр өөрийн мэдэх зүйлээ дэвтэртээ бичнэ. Энэ даалгаврыг сурагчид хоёр хоёроороо буюу баг болон хийж болно. Хугацаа нь 2 минут байна. Дараа нь багууд дотроо ярилцаж санал бодлоо нэгтгэн багийн хэмжээнд нэг ойлголт гаргаж ирнэ. Үүнийгээ бусад багуудад мэдээлнэ.

2 үе шат:

“Харь хэлнээс үг зээлдэх ёс” хэмээх эх бичвэрийг баг бүрт өгч уншуулна.

Харь хэлнээс үг зээлдэх ёс

Өөр хоорондоо хутгалдаагүй, тэр ч бүү хэл хоорондоо холбоо хэлхээ ч үгүй байсан хэлнүүд нь бие биендээ нөлөөлдөг байна. Энэ нөлөөлөл нь зээлдэх хэлбэрээр явагддаг. Зээлдэх гэдэг нь нэг хэлний үг, хэллэгийг нөгөө хэлэнд өвлөж, тэгэхдээ тэднийг уг хэлний зүй тогтлын дагуу өөрчлөн хувиргахыг хэлнэ. Бид өөрсдийнхөө хэл ярианд гадаад хэлний үгийг тэр хэвээр нь хэрэглэж болох бөгөөд энэ бол зээлдэж байгаа хэрэг биш юм. Харь хэлний үг хэллэгийг зээлдээгүй хэл гэж байдаггүй. Зээлдэх үйл явц нь төрөл бүрийн хэлбэрээр явагддаг. Харь хэлнээс үг, хэллэг зээлдэх үйл явц нь хоёр замаар явагддаг. Нэг нь, амаар зээлдэх буюу сонссон үгээ аялгууг нь өөрчлөн эх хэлнээ хэрэглэх аргаюм. Хоёрт ном судраар дамжуулан зээлдэх арга юм.

3 үе шат:

Уншсан эхээсээ өөрсдийн урьд нь мэдэж байсан зүйлийг доорх хүснэгтийн эхний нүдэнд, эхээс шинээр мэдэж авсан зүйлийг хоёрдох нүдэнд, ойлгохгүй буюу бусдаас асууж лавлах шаардлагатай гэсэн зүйлээ 3 дахь нүдэнд, харь хэлний үг гэж юу вэ? Асуултын хариуг 4дэх нүдэнд тус тус бичих даалгавар өгч сурагчдаар гүйцэтгүүлж болно.

“Төсөл”-т арга

Ийм арга нь сургуулийн өмнөх сургалтаас эхлээд докторантур хүртэл аль ч хэлбэрийн сургалтад хэрэглэж болох дэвшилтэт оролцооны аргын нэг хэлбэр юм. Ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхийн тулд энэ аргыг хэрэглэдэг. Сурагчдад монгол хэлний хичээлээр хөтөлбөрт мэдлэг, чадварыг онолыг нь шууд зааж хэлж өгөх замаар олгох, эсвэл суралцагчдын практик үйл ажиллагаанд тулгуурлан олгох хоёрын аль нь үр дүнтэй вэ? Гэвэл энэ хоёр арга нь өөр өөрийн эсрэг ба сөрөг талтай гэдэг нь ч ойлгомжтой. Хийсвэр онолыг шууд ойлгоно гэдэг бэрх байхаас гадна зөвхөн практик үйлээр эзэмшинэ гэхэд бас зайлшгүй мэдвэл зохих онолын мэдлэг дутагддаг. Дээрх хоёр аргыг хослуулах нэг хэлбэр бол төсөлт арга юм.

Энэ аргыг ихэвчлэн ахлах ангид хэрэглэвэл тохиромжтой. Багш хичээлийн жилийн эхэнд монгол хэлний хичээлээр төсөлт аргаар эзэмшиж болох сэдвийн жагсаалтыг гаргаж сурагчдад мэдээлэл болгож өгөөд сонирхож байгаа сэдвийнх нь ард “+” тэмдэг тавиулна. Сурагчдыг сонгож авсан сэдвээр нь бүлэглэн, хэн хэн нэг баг болж ажиллах хүсэлтэй байгаа талаарх саналыг нь сонсож ярилцсаны үндсэн дээр баг байгуулна. Нэг баг 2-4 сурагчтай байх нь зохимжтой байдаг. Нэг сэдвээр хэд хэдэн баг ажиллаж болно. Үүний дараа баг тус бүр төлийн ажлын зорилго, түүнийг гүйцэтгэхэд шаардагдах нөөц, гарах үр дүн, тайлагнах хэлбэр зэргээ тодорхойлно. Багш тусгай цаг гарган багуудын эдгээр бэлтгэл ажлын явцыг багуудтай хамтран сонсож, санал бодлыг нь солилцуулан хэрхэн ажиллах нэгдсэн чиглэлээ тодорхойлон үйл ажиллагааны төлөвлөгөө хийлгэнэ. Үйл ажиллагааны төлөвлөгөөг мөн багууд хамтран ярилцана. Энэ бүхний дараа багууд төслийн ажлаа хэрэгжүүлж эхэлнэ. Цаашид төслийн ажлын явц, тохиолдож буй бэрхшээл, түүнийг хэрхэн давах талаар багууд харилцан санал солилцох, хамтран ажиллах, харилцан бие биедээ туслах зэрэг нь чөлөөтэй нээлттэй байх нь чухал. Төслийн ажлын эцсийн үр дүн нь тайлан буюу реферат хэлбэртэй байна. Төслийн ажлын эцсийн үр дүнд багууд хамтран үнэлгээ хийнэ. Төслийн ажлын тайлан буюу рефератад туссан мэдлэг, чадвар нь анги нийтийн мэдлэг, чадвар болсон байхыг эрхэмлэх нь чухал. Төслийн ажлыг гүйцэтгэх хугацаа нь хэт богино, эсвэл урт байж болохгүй.

Бодомжийн арга

Бодомж нь мэдлэгээ чөлөөт нөхцөлд сэргээн ашиглах боломжийг суралцагчдад олгоно. Бодомжийг монгол хэлний хичээлээр олон хэлбэрээр хийлгэж болно. Энэ нь нэг талаар логик сэтгэхүйн үйлийн үр дүн юм.

Бодомж-1

Үгсийн аймгийн анкет

Жинхэнэ нэр: Мөөг 1. Үзэгдэл юмсыг нэрлэнэ, 2. Тийн ялгалаар хувилна, 3. Хамаатуулахын нөхцөл авна, 4. Цаг заахгүй, 5. Үйл явдлыг заахгүй, 6. Ганц тоо,олон тоо заана

Үйл үг: Туув 1. Үйл явдал,байдлыг заана, 2. Үйлийн цагтөлөвийг заана, 3. Өгүүлбэрийн эцэст үйлийн эзний үйл байдлыг заана, 4. Тийн ялгалаар хувилахгүй, 5. Бусад үгийн утгыг хүч оруулах, сулруулах зэргээр өгүүлбэрт хэрэглэнэ гэх мэтээр сурагчдаар бүх үгсийн аймгийг үзсэний дараа ийнхүү үг өгч, “хэлзүйн анкет” бөглүүлнэ.

Бодомж-2

Захидал

Түүнчлэн “захидал” сэдэвт хичээлийг үзэхэд доорх дасгалыг сурагчдаар ажиглуулан дүгнэлт гаргуулвал захидлын хаягийг хэрхэн бичих тухай мэдлэгийг сурагчид үйл ажиллагааныхаа явцад олж мэдэх болно. Энчлэн хүүхдийн хэрэгцээ, идэвхтэй үйл ажиллагаанд тулгуурласан дадлага ажлыг монгол хэлний хичээлд өргөн ашиглах нь түүний сургалтын үр дүнг дээшлүүлэх чухал хэрэгсэл болдог. Энэ захидал /1,2,3/-ууд зохих эзэндээ хүрсэнгүй.

Ярианы арга

Багш, сурагчийн яриа хамтын шинжтэй, суралцагчийн яриа, тайлбар зонхилж байхыг чухалчилна. Энэ нь багшийн ба сурагчийн яриа гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Багшийн яриа нь:

1. Өгүүлэн ярих

-Хагас лекцийн яриа

-Лекц

2. Тайлбарлан ярих

3. Асуулга ба сэдлэг яриа

4. Харилцан яриа гэсэн бүрдэлтэй байна.

Өгүүлэн ярих нь тухайн сэдвийг заахдаа хэл бичгийн дүрэм, тодорхойлолт, баримт жишээ зэргийг тодорхой дэс дарааллаар мэдээлж хүүрнэн ярих байдлаар хэрэгжинэ. Ингэхдээ жишээ баримтыг ашиглан, гол зүйлээ задлан ярьж байгаад эцэст нь дүгнэх маягтай байна. Тайлбарлан ярихаас ялгаа нь нэг тодорхой асуудал буюу жишээн дээр сэдвээ эхнээс нь дуустал үргэлжлүүлэн ярьдаг бөгөөд суралцагчид явцад нь тэмдэглэх боломжтой байдаг.

Лекцийн яриа нь хэлний онолын мэдээллийг бүхэлд нь ярьж, суралцагчдад тэмдэглүүлэх байдлаар хэрэгждэг.

Хагас лекцийн яриа нь хэлний онолын буюу үзэгдлийн үүднээс дүгнэлт, тодорхойлолтыг дунд нь тайлбар яриа, асуулттайгаар сурагчдад багш хэлж бичүүлэх хэлбэртэй юм. Энэ аргыг 8-10 дугаар ангид хэрэглэхэд илүү зохистой байдаг.

Өгүүлэн ярих аргатай үзүүлэх аргыг зарим үед хослуулан хэрэглэж болно. Харин шийдвэрлэх асуудалд тулгуурласан практик үйлийн аргатай хослуулахад илүү их цаг хугацаа шаарддаг сул талтай.

Тайлбарлан ярих ярианы онцлог нь монгол хэлний тухайн сэдвээр үзэж буй дүрэм, тодорхойлолт, жишээ, баримт бүрийн учир шалтгааныг үе үе хэсэгчлэн тайлбарлаж мөн чанарыг нь баталж нотлоход оршино. Тухайлбал,

· Эх бичвэрээс дүрэм тодорхойлолтоо хэлж өгөөд, яагаад ийм дүрэм, тодорхойлолт гарах болсныг жишээгээр нотлох

· Жишээ баримтыг эхэлж тайлбарлаад, үүнд чухам ямар зүй тогтол байна гэдгийг тайлбарлах зэрэг хэлбэр юм.

Тайлбарлан ярих аргатай үзүүлэх, шийдвэрлэх асуудалд тулгуурласан практик үйлийн аргын аль алиныг хослуулан хэрэглэж болно.

Өгүүлэн ярих аргаар их хэмжээний болон суралцагчийн төсөөлж мэдэхгүй зүйлийг бэлнээр шууд мэдээлдэг. Тайлбарлан ярих аргаар тухайн сэдвийг учирзүйн талаас бага багаар нь хэсэгчлэн ухааруулдаг, арай бүтээлч шинжтэй юм. Энэ хоёр аргы зохистой, оновчтой зөв хэрэглэхгүй бол багш төвтэй сургалтын идэвхгүй мэдээлэх шинж давамгайлах сул талтай.

Асуулга-сэдлэг яриа нь суралцагчдаар тодорхой даалгавар гүйцэтгүүлэх, эсвэл тэдний оролцоонд тулгуурлан шинэ мэдлэг олгох үед, түүнчлэн суралцагчдын анхаарлыг сэдэвт төвлөрүүлэх, үзэх сэдвээр хэрэглээ үүсгэхэд хэрэглэж болох арга юм. Ийм яриаг суралцагчдын сонирхол, анхаарлыг уг үзэх, ярилцах зүйлрүү чиглүүлэх зорилгоор хэрэглэж ч болдог. Асуулга-сэдлэг яриа нь сурагч-сурагчийн хоорондох ярианы аргыг монгол хэлний сургалтад бид суралцагч төвтэй сургалтыг дагуулан шинээр оруулж ирж буй хэлбэр юм.

Харилцан ярилцах арга нь багш-сурагч, сурагч-багш, сурагч-сурагч хоорондоо ярилцаж хэлэлцэх, зөвшилцөх зарчмаар хэрэгждэг. Их өргөн хүрээтэй, суралцагч төвтэй сургалтад харьцангуй их хэрэглэгддэг арга юм. Багш төвтэй сургалтын үед багш сурагчийн хоорондын харилцан яриаг гол болгодог бол суралцагч төвтэй сургалтын үед сурагч-сурагч, сурагч-багш хоорондын харилцан ярианы аль аль нь байх ёстой гэж үздэг. Харилцан яриаг өдөөгч нь багш биш, суралцагч байдаг. Сурагчийн яриа багшийнхаас дутуугүй ач холбогдолтой. Орчин үеийн монгол хэлний хичээлд сурагчийн яриаг эрхэмлэж, яриа нь бусдыг сонсож сурах, санаа бодлоо оновчтой зөв илэрхийлэх, өөрийн мэдлэгийг илрүүлэх, нөхөдтэйгээ мэдсэн, сурсанаа хуваалцах чухал хэрэгсэл болдог. Сурагчийн яриа нь өгүүлэн ярих, тайлбарлан ярих, асуулга-сэдлэг байдлаар ярих, харилцан ярих, өөртөө ярих гэх мэт хэлбэртэй байж болно.

Харилцан ярианы аргыг хэрэглэх тохиолдолд зорилго, урьдчилан боловсруулсан төлөвлөгөө, ярилцаад гаргах эцсийн шийдвэр тодорхой байх нь чухал. Харилцан ярианы арга нь “ асуулт-хариулт-санал бодол-түүнийг шүүж ярилцах-дүгнэлт” гэсэн хэсгүүдтэй байна. Бүхэл бүтэн 40 минутын турш харилцан ярилцах замаар мэдлэг олж авна гэвэл өрөөсгөл болно. Тухайн ангийн сурагчдын нас сэтгэхүйн онцлог, мэдлэг, туршлагын төвшин, хичээлийн зорилго, цаг хугацаатай уялдаатайгаар зохих хэмжээ хязгаартай, зорилготой байх хэрэгтэй. Харилцан яриа нь 5-6-р ангид 7-10 минут, 7-10-р ангид 10-20 минутаас хэтрэхгүй байвал илүү оновчтой. Харилцан яриа нь ямар материал дээр үндэслэснээс хамаарч:

· Багшийн, эсвэл сурагчийн хэн нэгний хэлснийг сонсоод ярилцах

· Үзүүлэн таниулах зэрэг ямар нэг тулгуур материал дээр суурилж ярилцах

· Өөрсдөө хийж гүйцэтгээд /дасгал ажиллаж/ түүндээ тулгуурлаж ярилцах

· Хийсвэрээр сэтгээд түүнийгээ ургуулан амьдруулж, дүгнэж, нотолж ярих зэрэг хэв шинжтэй байж болно.

Шийдвэрлэх асуудалд тулгуурласан практик үйлийн арга

Энэ нь монгол хэлний хичээлийн хүүхдийн бие даасан үйл, үзэл санаа, логик сэтгэлгээг хөгжүүлэх давуу талтай. Энэ арга нь тулгарсан асуудлыг шийдвэрлэх арга замаараа хоёр янз байна.

Хэсэгчилсэн эрлийн арга: Энэ нь тухайн сэдвээр тулгарсан асуудлын тодорхой хэсгийг сурагчдад бие дааж, эсвэл хоёр гурваараа нийлэн баг болж харилцан зөвлөлдөж “нээж олох”, багаараа уг асуудлыг бие дааж шийдвэрлэх, төсөл боловсруулах зэрэг хэлбэртэй байж болно.

Судалгаа шинжилгээний арга: Энэ нь хэлний тодорхой асуудлыг өөрсдийн мэдлэг, туршлагад тулгуурлан тал бүрээс нь авч үзэх судлах замаар шийдвэрлэх арга юм. Энэ арга нь суралцагч бие дааж мэдлэг, чадвар олж авах арга барил эзэмших, ухаан задлах ач холбогдолтой.

Хэсэгчилсэн эрлийн аргыг эзэмшсэн сурагч судалгаа шинжилгээний аргыг хялбархан эзэмшдэг. Хэсэгчилсэн эрлийн аргыг тодорхой зүйлийг судлахад, судалгаа шинжилгээний аргыг бүхэл бүтэн сэдвийг нарийвчлан олон талаас нь иж бүрэн судлахад тус тус хэрэглэдэг. Энэ арга нь хүүхэд төвтэй сургалтын идэвхтэй технологын нэг хэлбэр мөн. Яагаад гэвэл, энэ арга хүүхдээс их хэмжээний идэвх санаачлага, бие дааж ажиллахыг шаарддаг. Энэ аргыг 1970-1980-аад онд “Сургалтын асуудал дэвшүүлэн шийдвэрлэх арга” гэдэг нэрээр хэрэглэж байсан. Шийдвэрлэх асуудалд тулгуурласан практик үйлийн арга нь зүгээр нэг хэл бичгийн дасгал ажиллуулахаас ялгаатай. Хэлний тодорхой үзэгдэл, зүй тогтол, дүрмийн учир шалтгааныг олж танихын тулд уг зүйлд анализ хийнэ, олон жишээ баримтыг харьцуулж үзнэ. Оюун дүгнэлт хийх арга барилыг хүүхэд сурч эзэмшсэн байх шаардлагатай. Шийдвэрлэх асуудалд тулгуурласан практик үйлийн арга нь энэ мэт танин мэдэх сэтгэлгээний олон арга барилыг суралцагчдад олгодгоороо бүтээлч юм. Энэ арга нь анализ-синтез хийхтэй заавал хосолж байдаг. Анализ-синтез нь хэлний дасгал ажиллах, ярих, үзүүлэх бүхий л ажилд задлан шинжилгээ хийх ба ингэснээр хэлний үзэгдлийн чухал шинжийг олж харах, төсөө, ялгааг танихад ач холбогдолтой. Задлан шинжлэх нь анализ, түүн дээрээ түшиглэж нэгдсэн дүгнэлт гаргах нь синтез юм.

Монгол хэлний сургалт дахь дэвшилтэт оролцооны арга

Монгол хэлний сургалтын үйл явцад багш, сурагчид хамтран ажилласанаар амжилтал хүрэх нь дэвшилтэт оролцооны аргын гол шинж юм. Дэвшилтэт оролцооны аргын гол зорилго нь эрдэм мэдлэг, дадлага чадвар эзэмших, эзэмшүүлэх үйл явцад өргөн оролцох боломжийг сурагчдад нээж өгөх явдал юм. Дэвшилтэт оролцооны арга технологи нь өрнөдийн хөгжилтэй орнуудын сургалтад өргөн нэвтэрсэн байдаг. Ийм аргуудаас заримыг дурдвал, хосоор суралцах, цагариган диаграмм, бөмбөг шилжүүлэх, оюуны дайралт, давхар хандлага, бүтээлч тэмдэглэгээ, төлөвлөгөөт бичлэг, шоогоор хөтлөх, ээлжлэн давтах, Т хүснэгт, буухиа бичлэг, гурван М, нээлт хийх зэрэг олон аргыг нэрлэж болно. Монгол хэлний хичээлийн жишээн дээр дэвшилтэт оролцооны арга болон сургалтын уламжлалт аргыг хэрэглэх үед багш ямар үүрэг гүйцэтгэдгийг харьцуулан авч үзье.

Монгол хэлний хичээлийг оролцооны аргаар заахын тулд багш сургалтын дараах хэлбэрүүдийг ашиглавал үр дүн сайн байх магадлал ихтэй:

ь Багаар зохион байгуулах

ь Семинарын хичээл

ь Хэлэлцүүлэг ба мэдээлэл солилцох хичээл

ь Шийдвэрлэх асуудалд тулгуурласан хичээл

ь Сурагчдыг дүрд тоглуулах

ь Сурагчдын бие даасан ажил

ь Бүтээлч даалгавар

ь Ангийн музей байгуулах

ь Тайлант хичээл

ь Дасгал ажиллах

ь Төслийн ажил гэх мэт

Хамтаар ажиллах үйл явцад сурагчдын бүтээлч оролцоог идэвхжүүлэн дэмжих нь багшийн гол үүрэг байх бөгөөд үүнийг багшийн зөвлөн дэмжих үйл гэж болно. Дэвшилтэт оролцооны арга нь харилцан хамааралтай дараах үнэт зүйлд тулгуурладаг ажээ:

1. Оролцоо. Идэвхжүүлэн зөвлөгч багш нь өнөөдрийн хичээл үр дүнтэй болоход ямар нэгэн хувь нэмэр оруулах боломж сурагч бүрт бий гэдгийг мэдэж байдаг. Сурагч бүрийг хичээлийн туршид идэвхтэй оролцуулж байдаг.

2. Багаар ажиллах. Хичээлийн зорилгодоо хамгийн үр нөлөөтэй, үр ашигтай, хэмнэлттэй арга замаар хүрэхэд баг бүрийн хүч чармайлт хэрэгтэй гэж идэвхжүүлэн зөвлөгч багш үздэг байна. Багуудын хамтын ажиллагаа нь нийт ангийн хэмжээнд хамтын оюунаараа мэдлэг, чадвар бий болгох сэтгэлгээ төлөвшихөд тус болно.

3. Бүтээлч байдал. Идэвхжүүлэн зөвлөгч багш нь нийт сурагчид чин сэтгэлээсээ бодож, толгойгоороо мэдрэхийг хөхүүлэн дэмжиж байдаг.

4. Зөвшилцөл. Идэвхжүүлэн зөвлөгч багшийн гол зорилго нь тухайн ангийн бүх сурагчид хүлээн зөвшөөрсөн нэг ойлголтод хүрсэн байх явдал юм.

5. Тусгал. Идэвхжүүлэн зөвлөгч багш нь тухайн хичээлээр анги нийтээрээ хүрсэн нэгдсэн ойлголтод сурагч бүрийн санал туссан бөгөөд хамтаараа баг болж ажилласны үнэ цэнэ, ач холбогдлыг үнэлэх цаг хугацааг сурагчдад олгоно.

6. Үйл ажиллагаа. Идэвхжүүлэн зөвлөгч багш нь тухайн хичээлээр олж авсан мэдлэг, чадвараа бататгах, түүнийг ашиглан шинэ мэдлэг, чадвар олж авах үйлийг нь чиглүүлж өгөх ёстой.

Монгол хэлний хичээлийн явцад сурагчдын идэвхтэй оролцоог хангахын тулд багш:

Ш Сурагчдын санаа бодлыг нь хүлээцтэй сонсдог байх

Ш Хэлсэн санааг нь хүлээн авч урамшуулдаг байх

Ш Сурагчдын хэлсэн санааг самбарт бичих

Ш Сурагчийн хэлбэн санааг нэрийг нь дурдан иш татах

Ш Сурагч өөрийнхөө туршлагаас жишээ татан хэлэхийг хүсэх

Ш Сурагчийн санаа бодолд зөв, буруу гэж үнэлж дүгнэхээс аль болохоор зайлсхийх

Ш Багш тухайн сэдвээр өөрийн санаа бодлыг сурагчидтай солилцож хуваалцах

Ш Багш алдаатай зүйл хэлсэн бол түүнийгээ хүлээн зөвшөөрөх

Ш Сурагч сайн хариулсан бол түүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэх

Ш Өгсөн даалгавраа хэрхэн хийх талаар тодорхой зөвлөгөө өгөх зэрэг арга барилыг хэрэглэх нь үр дүнтэй.

Оюуны дайралтын арга

Энэ аргын гол зорилго нь монгол хэлний хичээлээр тухайн сэдэвтэй холбогдсон олон санаа бодлыг цуглуулах, тухайн асуудлаар хувь сурагчийн санаа бодлыг нээн гаргах, багаар ажилласнаар хувь сурагчийн санаа бодол, мэдлэг чадварыг багийнх, багийнхийг анги хамт олных болгоход оршино. Энэ нь хүүхдийн мэдлэг, чадварт тулгуурлан тухайн сэдвээр олгох шинэ мэдлэгийг сурагчид эзэмших ач холбогдолтой. Энэ аргын өөр нэг ач холбогдол нь шинэ мэдлэг, чадвар эзэмших үйл явцад нийт сурагчид өөрсдөө биечлэн оролцож, хамтын оюун ухаанаар нэг шийдэл, нэгдсэн ойлголтод хүрдэгт оршино.

Багаар ажиллавал:

1. Баг дотроо сурагч бүр саналаа ээлжлэн хэлнэ. Тэдний хэлсэн санаануудыг сурагч бүр тэмдэглэн авах юм. Дараа нь баг дотроо ярилцана. Эсвэл, санаануудыг нэг сурагч дагнан тусгай өнгийн цаасан дээр бичиж болно. Ингэснээр хувь сурагчийн гаргасан санаа бодол, мэдлэг чадвар нь багийнх, багийнх нь анги хамт олных болох нөхцөл бүрдэнэ. Үүнийг оюуны дайралт хэмээн нэрлэдэг.

2. Багуудын гаргасан санаануудыг бүгдийг самбарт бичнэ. Эсвэл, өнгийн цаасан дээр бичсэн бол бүгдийг самбарт наана. Дараа нь тэдгээрийг төрөлжүүлж, ижил төстэй санаануудыг цуглуулж багцална. Баг бүрийн гаргасан санаануудыг хэлэлцэх замаар

3. багцална. Сурагчдын анхаарлыг сэдвийн агуулга дээр хандуулах ёстой. Үүнийг багцлах гэнэ. Дараа нь хамгийн гол, чухлыг нь салгаж багцална.

4. Багана тус бүрийн ерөнхий агуулгыг тусгаж гарчиг өгнө. Тухайлбал, “эсрэг утгатай үг", “ойролцоо утгатай үг” гэх мэт. Гарчиг нь богинохон, агуулгыг товч тодорхой тусгасан байвал зохино.

5. Хоорондын хамаарал ба дэс дарааг тогтооно. Тухайлбал, “орон байр заасан”, зүг чиг заасан” гэх мэт. Багц бүрийн агуулгын харилцаа холыоог тогтоож, логик дэс дараалалд оруулах нь чухал. Үүний гарчиглах гэнэ.

6. Гарчигласан гол санаанууд дээр тогтон ярилцаж нэгдсэн шийдэл буюу ойлголтод хүрнэ. Тухайлбал, ойролцоо ба эсрэг утгатай үгсийн тухай тодорхойлолт бичих үйл байж болно. Ингэснээр шинэ хичээлийн жилийн агуулга нь анги хамт олны мэдлэг, чадвар болно. Үүнийг тусгах гэнэ. Энэ бүхнээс үзэхэд оюуны дайралтын аргыг хэрэглэх нь дараах гол үе шаттай байна:

1. Суурь нөхцөл бий болгох /хэлэлцэх асуудлаа танилцуулах, яаж ажиллах талаар тайлбарлах, идэвхтэй оролцохыг уриалах, багаар ажиллах байдлаар суудлаа засах гэх мэт/,

2. Оюуны дайралт хийх /сурагчид нэг бүрээр, багаар, анги багуудад хуваагдах, нийтээрээ санаа дэвшүүлэн гаргах, саналаа хуваалцаж ярилцах/,

3. Багцлах /шинэ харилцаа үүсгэх/,

4. Гарчиглах /ямар нэг хэмжээгээр ямар гарчиг өгөхөө сурагчид зөвшилцөх/,

5. Тусгах /ярилцсан сэдвээ шинэ мэдлэг, чадвар болгох, бататгах/,

Оюуны дайралтын аргыг хэрэглэснээр амжилтанд хүрэх үндэс нь:

* Багуул бүтээлч, хариуцлагатай, санаачлагатай, идэвхтэй, сонирхолтой, зорилгодоо чиглэсэн байх

* Бүх сурагчид идэвхтэй оролцох

* Энгийн хөгжилтэй, чөлөтэй сэтгэх боломжтой байх

* Санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө

* Нэгдсэн ойлголт, нөхөрсөг уур амьсгал зэрэг болно.

Оюуны дайралт хийх арга нь дараах үе шаттай байна.

* Сурагч бүр санал бодлоо нэмэрлэнэ.

* Гарсан санал бодлуудыг хэлэлцэж, оновчтой, сайн гэж үзсэнээ сонгож авна.

* Саналаа бусдадаа хэлнэ.

Энэ аргын давуу тал:

* Шинэ санаа, бүтээлч байдал бий болгоно

* Сурагчид мэдлэг, чадвар эзэмших үйлдээ хамтын үүрэг хариуцлага хүлээнэ

* Харилцан санаа бодлоо солилцож, мэдлэг, чадвараа хуваалцана

* Бодит зөвшилцөлд хүрэхэд суралцана

* Эрч хүч, хамтын идэвхтэй байдал зэргийг бий болгодог.

Уншигчдын семинарын арга

Семинарын зорилго нь: Хичээлээр зөвхөн сурах бичиг л унших бус өөр өөр төрөл зүйлийн материалыг уншиж болно гэдгийг мэдрүүлэх, хүүхдийг насанд хүрэгчид шиг уншигч, номын сайн нөхөр болгоход тусална. Семинарыг тогтмол өдөр хийх нь чухал. Тухайлбал сард буюу 14 хоногт нэг удаа ч юмуу. Энэ өдөр багш, хүүхдүүд бусдад уншуулах хамгийн сонирхолтой / шинэ байвал сайн/ ном зохиол, шинжлэх ухааны мэдээлэлтэй сонин, сэтгүүл гэх мэт зүйлийг гэрээсээ болон номын сангаас авчран ширээн дээгүүр дэлгэн тавьсан байна.

Хичээлийн бүтэц нь:

1. Бэсрэг хичээл 5 минут-Энэ үед багш сурагчдад уншлагатай холбоотой заавар зөвлөгөө өгнө.

2. Уншлагын цаг 20 минут-Сурагчид унших зүйлээ чөлөөтэй сонгон авч уншина. Тэдэнд хэн ч саад болохгүй байх нь чухал.

3. Хэлэлцэх, ярилцах 10 минут-Уншсан зүйлийнхээ тухай бие биедээ ярих. Гэхдээ юу нь таалагдав эсвэл таалагдаагүй эсэх, яагаад ингэж үзэх болсон тухайгаа, хэрвээ ярилцагч дэлгэрэнгүй ярилцахыг хүсвэл бүгдийг нь ярьж болно.

4. Санал бодлоо илэрхийлэх 5 минут-Уншсан зүйлээ зургаар, этюдээр, тулгуур схемээр, зөвлөгөө өгөх, захидал бичих зэргээр энэ талаар саналаа илэрхийлж болно. Унших явцад тэмдэглэл хөтлөх явдал чухал байдаг. Тэмдэглэл хөтлөх олон арга байна.

а/ Карт бөглөх арга

* Номын нэр

* Зохиогч

* Агуулга: 50-100 үгэнд товч гаргах

* Жишээ: хамгийн сонирхолтой хэсгийн хуудасны дугаар

б/ Уран зохиолын захиа. Уншсан зүйл дээрээ үндэслэн нэг нөгөөдөө зөвлөгөө өгөх, сонирхуулах журмаар захиа бичиж болно.

в/ Зурагт карт ашиглах

Сонирхолтой сэдэв номыг уншуулъя гэвэл энэ тэмдэглэлийг ашигла. Бичгийн цаасны голд зургийг наагаад түүний эргэн тойронд хамгийн сонирхолтой, гайхмаар тоо, үгийг тулгуур дохионы аргаар тэмдэглэ. Дор нь ямар ном, сонин сэтгүүлийн дугаарт буйг бич.

г/ Зэрэгцүүлсэн тэмдэглэл хөтлөх

Уншсан зүйлийнхээ хамгийн гол, сэтгэл хөдөлгөсөн зүйл, түүнийг яагаад ингэж үзэх болсоноо хүснэгтэд оруулан бичих

ь Зохиолоос авсан ишлэл

ь Таны бодол санаа

Бодох, хамтрах, хуваалцах арга

Энэ аргыг судалж буй зүйлийнхээ агуулга, чанарыг хэрхэн яаж үнэлэх, шалгуурыг гаргах үед хэрэглэх нь илүү тохиромжтой. Энэ аргаар заахад судалж буй зүйлийнхээ тухай

v Хувь хүн бүр дотроо бодон хамгийн чухал гэсэн 2 санааг бичнэ.

v 2,2-оор хамтран ярилцаж дээрхийн адил 2 саналыг сонгож авна.

v 6,6-аар групп болон санал бодлоо чөлөөтэй хуваалцаж хамгийн чухал 4 санааг сонгон 4 цаасан дээр 1,1-ээр бичин түүнийгээ группууд хянаад байрлуулна.

v Анги нийтээр бүх саналуудыг уншин хамгийн чухал гэсэн 2 санаан дээр өнгийн пламастраар . тавина. Энэ үед хэн нэгэнтэй санал солилцохгүй.

v Багш тэдгээрээс . тавигдаагүй саналыг буцаан авч, давхацсан санааг нэгтгэн хамгийн олон оноо авсанаар нь жагсаан байрлуулна.

v Дээрх үзүүлэлтээс групп бүрд 1-2-ыг өгч, түүнийг хэрхэн үнэлэх шалгуурыг хамтран гаргуулна.

Энэхүү арга нь сурагчдын хамтач бие даасан үйл ажиллагааг хөгжүүлэх, асуудлыг нухацтай авч үзэх аргад суралцуулах сайн талтай. Ж.нь: Багш бүхэн сурагчдаар янз бүрийн бичгийн ажлыг хийлгэдэг. Бичгийн ажлыг бүтээлчээр хийлгэх нь сайн зохиогч төдийгүй сайн төлөвлөгчийг бэлтгэдэг тул ихээхэн ач холбогдолтой. Иимд хүүхэд бүхэн зохиогч байх ёстой гэж үзэн дараах агуулгыг дээрх аргаар гүйцэтгэе. Багш 2 асуудал тавина.

Ш Зохиогчид тавих шаарлага

Ш Бичгийн ажилд тавих шаардлага

Дээрх шаардлагад юу юу орох тухайг:

* 1,1-ээр бод

* 2,2-оор ярилц

* 6,6-аар саналаа хуваалц

* Анги нийтээр хэлэлцэн саналд сонголт хий.

* Багш саналыг цэгцэл

* Шаардлагуудаас групп бүрд 2-ыг өгч түүнийг үнэлэх шалгуурыг хамтран ярилцаж гаргана. Эцэст нь энэхүү сурагчдын хийсэн шаардлага болон шалгуур үзүүлэлт нь тэдний бичгийн ажлыг үнэлэх шалгуур болгон ашиглаж болно. ҮлгэрлэвэлБагш саналыг цэгцэл

* Шаардлагуудаас групп бүрд 2-ыг өгч түүнийг үнэлэх шалгуурыг хамтран ярилцаж гаргана. Эцэст нь энэхүү сурагчдын хийсэн шаардлага болон шалгуур үзүүлэлт нь тэдний бичгийн ажлыг үнэлэх шалгуур болгон ашиглаж болно. Үлгэрлэвэл:

Зохиогчид тавих / сурагчид/ шаардлага

Бичгийн ажилд тавих шаардлага

1. Өргөн мэдлэгтэй байх

Агуулгын голыг бүрэн гүйцэд гаргах

2. Цаг үе орчноо мэдрэх чадвартай

Оновчтой, товч цэгцтэй

3. Асуудлыг олон талаас харах

Зохиолын төгсгөлийг асуудал

дэвшүүлсэн байх

4. Ажиглагч, эрэл хайлт хийдэг

Агуулга нэр хоёр зохицсон

5. Логиктой сэтгэх чадвартай г.м

Эхлэл нь уншигчдын сонирхол татахуйц г.м

Групп “Асуудлыг олон талаас харах” шаардлагыг үнэлэх шалгуур нь:

ь Асуудлыг эерэг талаас авч үзсэн эсэх

ь Асуудлыг сөрөг талаас авч үзсэн эсэх

ь Асуудлын талаар янз бүрийн түвшний хүмүүсийн байр суурь

ь Өөрөө түүнд үнэлэлт дүгнэлт өгсөн эсэх гэх мэт

Хамгийн гол нь сурагчид хамтран ажиллаж эцсийн шийдвэрт хүрэх нь чухал. Энэхүү ажлын үр дүнг ангид томоор бичиж байрлуул. Учир нь бичгийн ажил хийх бүрдээ сурагчид түүнийг хатуу баримтлах юм.

Дүрд тоглох арга

Дүрд тоглох гэдэг нь сурагчид өөр хүний дүрд хувилж ажиллах ажиллагаа юм. Дүрд тоглох сурагчдад гол төлөв эхлээд дуусгах нөхцөл өгч тэд шийдвэр гаргах, маргааныг таслах дүгнэлтэнд хүрэх ёстой.

Зорилго: Үндсэндээ дүрд тоглох нь сурагчдын хувьд бусдыг ойлгох, сэтгэл санаагаа хуваалцахад чиглэгдэнэ. Өөр нэг хүний дүрд ажилласнаар бусад хүмүүс юу бодож, сэтгэж, мэдэрч байгааг илүү хялбар олж харах болно.

Журам:

1. Дүрд тоглох нөхцөлийг сонгох нь

Зарим нөхцөлд гарцаагүй дүрд тоглох аргыг хэрэглэх шаардлага гардаг. Ж.нь: Маргаантай асуудлыг шийдэх юм уу ямар нэг хоёр талтай асуудлын нэгийг сонгох үе гарна. Дүрд тоглох нь сурагчийн ярилцах, хэлэлцэх, судалгаа хийх, зуучлах, шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэхэд тустай.

2. Бэлтгэл ба дасгал

Сурагчид нөхцөл байдал болон асуудлаа эсвэл дүрийнхээ зааварчилгааг хэлсэн байх ёстой. Хэрвээ дүрд тоглохдоо шинэ ангид орох бол дасгал сургууль юмуу танилцах ажиллагаа өмнө нь хийвэл зохино. Сурагчид удаан хугацаагаар уулзаагүй найзтайгаа уулзаж байгаа хүн ямар байдалтай байдгийг дүрээрээ гаргана.

3. Оролцогчдыг сонгох нь

Сурагч бүр дүрээ өөрөө товлон авч эсвэл багш өгч болно. Дүрд тоглогчид нь ангийнхнийхаа өмнө үзүүлэх эсвэл ангидаа жижиг бүлгүүд болж хуваагдан нэг нь нөгөөдөө үзүүлж болно. Хамгийн гол нь дүрд тоглогчид бие биендээ юу шаардлагатай байгааг мэдэж байх ёстой. Мөн бүх тоглогчид тухайн дүрэмдээ зохих хувь нэмрээ оруулах боломжоор хангагдсан байхаар үйл явдал зохиогдсон байвал тустай байх болно. Тоглолтонд оролцохгүй байгаа хэсэг нь тухайн тоглолтыг ажиглан харна. Тэд оролцогчдын үйлдлийг шүүн тунгааж тоглолтонд нь дүгнэлт өгнө. Үнэлэн дүгнэх нь оролцогчдод болон ажиглагчдад тоглолтыг задлан шинжилж хэлэлцэх боломж олгоно.

Газар орноо судлах арга

Ардчиллын судалгааг газар сайгүй өргөнөөр явуулах боломж байдаг. Энэхүү боломжийг хоёр хэлбэрээр ашиглаж байна. Үүнд: туршлагатай хүнийг ангид урьж авчрах, эсвэл ангиасаа гарч судлах аялал хийж болох юм.

Зорилго: Сурагчийн дадлагын ажлын болон туршлагатай хүмүүсээс суралцах нь тэдний хувьд аль нь ч ном сурах бичгээс олж мэдэх боломжгүй олон янзын мэдээлэл материал туршлага олж авна.

Туршлагатай хүмүүсээс суралцах

Туршлагатай хүнийг сонгох хичээлийн төрөл болон зорилгоос хамаараад ангид урих туршлагатай хүмүүс янз бүрийн ажил мэргэжлийн байдаг.

Илтгэгч болон хичээлдээ бэлтгэх

Гадны илтгэгчийг дээд зэргээр ашиглахын тулд тодорхой төлөвлөгөө зайлшгүй хэрэгтэй болно. Тухайлбал багшийн зүгээс удирдан зохион байгуулах ажлыг нарийн гүйцэтгэ. Хичээлд илтгэгч болон анги хоёул бэлтгэгдсэн байх ёстой. Уригдсан хүнд хичээлийн зорилгоо тодорхойлж хэлж өгөхийн зэрэгцээ сурагчдын боловсрол мэдлэг, нийгмийн байдлын талаар болон ангийн талаар танилцуулж мэдээлэл өгсөн байна. Гол нь уригдан ирсэн туршлага бүхий хүний заах зүйл хичээлийн зорилготой нийцэж байх ёстойг хэлнэ. Тухайн хүний сэдвийн талаар товч судалгаа хийж асуух асуултынхаа жагсаалтыг гаргах ба түүнийгээ бичгээр бэлтгэх нь илүүтэй байх болно.

Хичээл явуулах

Гаднаас уригдсан туршлага бүхий хүмүүс сэдвийнхээ дагуу товч ярих, эсвэл лекц явуулж сурагчдын тавьсан асуултад хариулна.

Санал хураалтын арга

Энэ нь хэлэлцэж байгаа зүйлийнхээ талаар сурагчид саналаа илэрхийлэх боломжийг өргөтгөж байгаа юм. Үүний тулд урьдчилан бэлтгэсэн олон хариултаас /ж.нь бүрэн зөвшөөрч байна, зөвшөөрч байна, шийдээгүй байна, зөвшөөрөхгүй, ерөөсөө зөвшөөрөхгүй / өөрийн бодолтой тохирох хариултан дээр саналаа өгнө гэсэн үг юм. Санал хураалт нь ангид маргаан өрнүүлэх сэдэл үүсгэдэг, сурагчдын эрхэмлэдэг зүйлс, хандлага, итгэл үнэмшлийн талаар багшид мэдээлэл болно. Түүнчлэн хичээлийн дүнд гарч буй өөрчлөлт, хандлагыг үнэлэхэд хэрэглэж болно.

Санал хураалт явуулахад хүн бүр зөвхөн өөрийнхөө саналыг илэрхийлэхийг анхааруулах хэрэгтэй. Дараа нь хэн ямар саналтай байгааг тогтооно. Үүний тулд зүгээр л гар өргүүлчихэж болно. Ж.нь: Хичнээн хүн эхний дүгнэлтийг бүрэн дэмжиж байна вэ. Эцэст нь сурагчид яагаад ийм санал өгсөнөө тайлбарлаж, мөн эсрэг санал өгсөн хүмүүсээ сонгоно. Эсрэг санал гараагүй тохиолдолд багш өөр ямар санал байж болох, түүний үндэслэл юу байж болохыг асуух хэрэгтэй. Багш сурагчдын итгэл үнэмшил хэр бат болохыг шалгахын тулд зарчмын хувьд ижил зүйлүүдийг янз бүрийн байдлаар асууж болно.Ярилцаж буй зүйлтэйгээ холбогдох жишээн дээр ажиллуулсаны дараа энэхүү санал хураах аргыг хэрэглэж ч болох юм.

Эрэмбэ тогтоох дасгалууд

Сурагчдын итгэл үнэмшилд дүн шинжилгээ хийж хэлэлцэх өөр нэг арга бол эрэмблэх арга юм. Ингэж эрэмблэхийн тулд байж болох олон хувилбаруудаас сонголт хийнэ. Ж.нь: ардчиллын үед төрийн албан хаагчдын эрх мэдлээ ашиглаж болох тохиолдлуудыг хамгийн ноцтойгоос нь жижиг зөрчлийн шинжтэй хүртэл нь зэрэглэн дугаарлах даалгавар өгч болох юм. Энэ аргын өр нэг хэлбэр сурагчдаар тодорхой дүгнэлт, үзэл баримтлалын талаар санал бодлыг нь жагсаан бичүүлэх явдал болно. Жишээлбэл өмчийг улсын болгох /нийгэмчлэх/ талаар сурагчдын бодол саналыг бүрэн дэмжиж байна гэдгээс эхлээд бүрэн эсэргүүцэж байна гэдэг хүртэл эрэмблэн бичүүлж болно. Үүнийхээ дараа сурагчид эрэмбэ тогтоосон үндэслэлээ нотлох ёстой бөгөөд хэрэв өөр саналтай хүн байвал тэдний тайлбарыг сонсож, тогтоосон эрэмбээ дахин хянаж үзэх хэрэгтэй.

Төсөөлөх арга

Энэ арга нь дутуу эхлээд орхисон санааг сурагчдаар гүйцээлгэхэд чиглэнэ. Жишээлбэл сурагчдад дараах санааг гүйцээх даалгавар өгч болно.

Ш Ядуурлаас гарах хамгийн найдвартай арга зам бол...

Ш Хэрвээ би бизнесмен байсан бол...

Ш Тэнэмэл хүүхдийн асуудлыг хоосон яриад байх нь ашиггүй, харин...

Ш Хэрвээ би УИХ-ын гишүүн болбол...

Ш Улсын ерөнхийлөгчийн хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол...

Ш Миний бодлоор дарангуйлагч гэдэг нь...

Мөн нэр, тайлбаргүй гэрэл зураг, шог зурагт гарчиг өгөх, эсвэл дуусаагүй өгүүллийг гүйцээж бичих зэрэг даалгавар өгч болно.

Бүтээлийн сан” ажиллуулах арга

Сургалтын идэвхтэй аргыг бүтээлчээр хэрэглэх явцад хүүхэд бүхэн бие даан илтгэл, эссе, реферат, зохион бичлэг, бяцхан ном, шүлэг, зураг, оньсого таавар, хошин бодлого, шинэ загвар гээд олон төрлийн оюуны бүтээл гаргадаг.

Багш сурагч бүрд бүтээлийн сангийн хавтас нээж, дээрх материалыг цэгцлэн хийж үргэлж арвижуулан улмаар улирал бүрийн эцэст багш, эцэг эх, сурагчдын дунд бүтээлийн үзэсгэлэн гаргаж сурталчлах, нөгөөгөөр сурагчийн ном гаргах, анги ахих тутам баяжуулсаар 10 жилээ төгсөхөд нь хамгийн бүтээлч сурагчийн “Бүтээлийн сан”-г сургуулийн музейд хүндэтгэлтэй байрлуулж болох юм.

Энэ нь сурагчдын оюуны бүтээлээрээ бахархах сэтгэгдлийг улам бадраах сайн талтай.

 

Уран зохиолын төрөл зүйл

2012 оны 11-р сарын 07 Нийтэлсэн Номин
Уран зохиолын төрөл зүйл Уран зохиолын түүхэн хөгжлийн хэв төлөвийг уран зохиолын аймаглал гэдэг. Уран зохиолын асар олон бүтээл туурвилыг ийнхүү аймаг болгож аймаглах үндэс нь “Яаж дуурайлгах” арга журмын ялгаанд оршино. Үүнд “Нэг бол Гомерын бичдэг шиг өөрийн биеэс ангид өөр хэрэг явдлыг хүүрнэн өгүүлж байгаагаар (Энэ нь туульсын зохиолын аймаг), эсвэл дуурайлгагч нь биеэ төлөөлж, өөрөө ярьж байгаагаар (Энэ нь уянгын зохиолын аймаг), эсвэл дүрслэгдэгч бүх хүнийг ажиллаж амьдарч үйлдэж хөдөлж байгаагаар нь (Энэ бол жүжгийн зохиолын аймаг ) туурвин дуурайлгаж болно гэж Аристотель уран зохиолын гурван үндсэн аймгийг ангилан тодорхойлсон юм. Өгүүлэгч нь өөрийн болоод өөр бусдын хэрэг явдлыг тоочин хүүрнэн ярьж байгаа мэтээр үнэн байдлыг дүрсэлсэн бүх зохиолыг туульсын зохиолын аймаг гэнэ. Туульсын аймгийн зохиолд шүлэглэсэн үргэлжилсэн ямар ч байсан хэрэг явдал, хөдөлгөөн байдлыг хүүрнэн ярьж байгаа юм шиг бичдэг нэг онцлог бий. Ийм учраас туульсын зохиолыг бас хүүрнэн өгүүлэх зохиол гэж нэрлэдэг байна. Туульсын зохиол олонхдоо том хэмжээтэй. Үнэн байдлын элдэв үзэгдлийн улмаас төрсөн санаа бодол, сэтгэл урмаа зохиолч өөрөө то Туульсын ба уянгын зохиолын ялгаа нь гэвэл гаднаас нь үзэхэд туульсын зохиол их төлөв үргэлжилсэн үгээр бичигддэг, бас их хэмжээтэй зохиол байдаг. Туульсын зохиолд зохиолчийн ярих эрх хязгааргүй байдаг. очин ярьж байгаа мэтээр бичсэн бүх зохиолыг уянгын зохиолын аймаг гэнэ. Уянгын зохиол ихэвчлэн бага хэмжээтэй шүлэглэсэн зохиол байдаг. Гэвч бас томоохон хэмжээтэй ч бий. Бас үргэлжилсэн үгээр бичигдэх ч ёс бий. Туульсын ба уянгын зохиолын ялгаа нь гэвэл гаднаас нь үзэхэд туульсын зохиол их төлөв үргэлжилсэн үгээр бичигддэг, бас их хэмжээтэй зохиол байдаг. Туульсын зохиол үйл явдлыг голлоно. Уянгын зохиолд үйл явдлыг онцлохгүй. Зохиолын баатарууд нь өөрснөө үйлчилж зөвхөн өөрснөө л ярьж харилцаж хэрэг явдалд оролцож байгаа мэтээр үзүүлсэн зохиолыг жүжгийн зохиолын аймаг гэнэ. Тайзан дээр баатарууд нь өөрсдөө амьдран, тэмцэж, ярьж харилцаж, зан байдлаа илэрүүлэхээр бодож зохиосон бүх зохиолыг жүжгийн зохиолын аймагт хамааруулна. Туульсын зохиолд хүн хүний явдлыг тайлбарласан байдалтай, уянгын зохиол бол хүн өөрийн сэтэгэл санааг тайлбарласан маягтай. Жүжгийн зохиолын тухайд гэвэл тэр нь олон талаараа туульсын зохиолтой ойролцоо байдаг. Уран зохиолын гурван аймаг нь түүхэн үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл уран зохиолын эдгээр аймаг цөм өөр өөрийн үүсэл хөгжлийн түүхтэй үзэгдэл бөгөөд тухайн улс үндэстний нийгмийн хөгжлийн онцлог, нөхцөл, хэрэгцээ, ахуй ёсноос шалтгаалдаг зүйл юм. Эдгээр гурван үндсэн журмаас гадна агуулгын их багын хэмжээ, гол баатаруудын шинж чанар, дүрсэлж байгаа зүйлд зохиолчийн хандаж байгаа байдал зэрэг олон зүлийг баримтлан зохиолын аймаг нэг бүрийг олон төрөлд хувааж, төрлийг бас дотор нь олон зүйлд хувааж ялгадаг байна. Туульсын зохилын төрөл зүйл 1.Тууль Туульсын зохиолын хамгийн том хэмжээтэй, хамгийн их агуулгатай, нийгмийн амьдралыг олон арван жилээр хамран авч, маш өргөн хүрээтэй дүрсэлсэн зохиолыг тууль гэнэ. Дээр үед нийгмийн амьдралыг ингэж их хэмжээгээр хамарсан, том хэмжээний шүлэглэсэн үлгэр, яруу найргийг тууль гэдэг байжээ. Туульд нийгмийн хөгжлийн бүхэл үеийг улиран хувьсах хөгжих явц дунд нь үзүүлдгийн дээр түүний дотор гаран баатарууд нь нийгмийн анги бүлэг давхарга бүхнийг төлөөлөн гарсан хүмүүс, төрөхөөсөө аваад үхтлээ, эсвэл бүр үр ачдаа хүртэл дүрслэгдэнэ. Тууль бол туульсын аймгийн хамгийн том зохиолын хувьд ард нийтийн аж байдал, хэв заншлын зүйл, тухайн нийгмйин ёс дэглэм, хүмүүсийн ёс суртахуун, урлагийн үзэл, боловсролын байдал зэрэг нийгмийн тал бүрийг тусган харуулдаг байна. Туулийн гол онцлог бол нийгмийн амьдралын нэвтэрхий толь чанартаа хамгийн өргөн дэлгэр, гүн гүнзгий дүрслэл байх ёстойд оршино. Туульд нэг хэдэн хүний хувь заяа төдий биш, бүхэл нийгмийн хувь заяаг яруу тодорхой дэс дараалан хувьсал дунд нь үзүүлдэг гол ялгаа бий. 2. Роман Туульсын зохиолын дотор агуулгын их багын хэмжээгээр их туулийн дараа орох шүлэглэсэн эсвэл үргэлжилсэн үгийн (хүүрнэлийн) зохиолын нэгэн төрлийг роман гэнэ. Романы дотор нэг хүний биш, хоорондоо холбоо бүхий хэд хэдэн хүн, олон арван хүн, магадгүй, хэд хэдэн үеийн (эцэг, хүү, ач гуч) хүний аж төрлийг хамран үзүүлэх, нийгмийн элдэв анги, үе давхаргын байдал, түүний хэдэн арван жилийн явдал түүхийг хувьсал өөрчлөлт, хувь заяаны эрс эргэлт, хөрвөлтийн нь хамтаар үзүүлэх гойд онцлог байдаг. Романы агуулгын энэ өргөн цар хүрээ, хэрэг явдлын гүн нарийн харилцаа, зөрчил, тэмцлийг үзүүлдэг далайцтай, нийгмийн утга учир хандлага чиглэлийг зохиолчийн тодорхой үзэл баримтлалын үүднээс ялган салгаж үнэлэн үзүүлдэг онцлог бий. Романыг түүний сэдэв, утгын буюу дүрслэгдэхүүний нь харгалзан түүхэн роман, нийгмийн аж байдлын роман, уран зөгнөлт роман гэх мэтээр хэд хэдэн зүйлд хуваан ангилж болно. Роман гэдэг нь анх роман хэлээр бичигдэн агуулга, хэлбэрээрээ туйлын олон янзын шүлэглээгүй үргэлжилсэн үгийн зохиолыг нэрлэдэг нэр байжээ. Хожим роман гэдэг үгийг анхны тэр утгаар нь бус, харин гол төлөв үргэлжилсэн үгийн үйл явдалт том хэмжээний хүүрнэлийн зохиолыг нэрэлэх болжээ. 3. Тууж Үргэлжилсэн үгийн дунд хэмжээний туульсын зохиолын төрлийг тууж гэнэ. Туужийн дотор их төлөв хүний амьдралын нэг үеийн явдлыг дүрслэн үзүүлдэг байна. Хүн аж амьдралдаа бага нас, идэр залуу үе, сургуулийн үе, цэргийн алба буюу албан ажил хийсэн үе, өтөлж хөгшрөх үе зэрэг хэд хэдэн үеийг өнгөрөөдөг байна. Үүний аль нэгийг буюу эсвэл хоёр гурвын зэрэг үеийн байдлыг дүрслэн үзүүлсэн зохиолыг тууж гэдэг байна. Түүнээс гадна хүний амьдралын нэг тийм үеийн хамаг утга агуулгыг багтаасан хэсэгхэн үеийг нь маш өргөн дэлгэр хэмжээгээр үзүүлсэн зохиолыг мөн тууж гэж байна. Туужийн дотор тууль роман хоёрыг бодвол нийгмийн амьдралыг олон талаас нь бүрнээ тусган харуулах бололцоо бага байдаг. 4.Найраглал Нийгмийн болон хүний аж төрлийн дотроос ямар нэгэн сэтгэл догдлом сүр жавхлант томоохон хэрэг явдал, гайхамшигт хүмүүсийн зан чанар, хүний их үйлсийг ёс мэт шүлэглэн хүүрнэх томоохон хэмжээний уянга туульсын нэг төрлийн зохиолыг найраглал гэнэ. Энэ бол чухамдаа шүлэглэсэн тууж мөн боловч догдолсон сэтгэлийн илэрхийлэл болсон шүлэглэсэн үгээр бичигдэх тул түүнд утга уянгын санаа аяс нэвтэрхий, цэцэн оновчтой товч дүрслэл ихтэй зэрэг шинжээрээ жирийн /үргэлжилсэн үгийн/ туужаас ялгаатай юм. Найраглалд хүний аж төрлийн хэд хэдэн үеийг хамарсан дүрслэл гаргана. Найраглалд олон хүний харилцан үйлдсэн ээдрээтэй хэрэг явдлыг дүрсэлдэг байна. Найраглалд эрх биш хүний аж төрөлд тохиолдож болох тул явдлыг дүрслээд түүгээрээ гаргаж хэлэх гэсэн утга санаагаа илэрхийлдэг онцлогтой. 5. Өгүүллэг, туурь Агуулгын багтаамжаар туужаас бага хэмжээний үргэлжилсэн үгээр бичигдсэн туульсын нэг төрлийн зрхиолыг өгүүллэг гэнэ. Өгүүллэгт хүний амьдралын үзэгдлийг өчүүхэн хэсэг дээр нь дүрслэн үзүүлнэ. Нэг хоёр өдрийн дотор болсон явдал, эсвэл нэг газар болсон яльгүй явдлыг бичсэн зохиолыг өгүүлдэг гэдэг. Өгүүллэгт зохиолынхоо агуулгыг гаргахдаа хамгийн чухал зүйлийг маш нарийн сонгон авч бичих шаардлагатай болдог байна. Өгүүллэгийн дотор тоочин бичих зүйл их орж болдоггүй. Өгүүллэг бүрд нийгмийн амьдралын нэг хэсгийг маш хурцаар дүрсэлсэн олон өгүүллэг бичиж нийгмийг тал бүрээс нь гайхалтай сайхан харуулж болох юм. Өгүүллэгийн өөр нэг зүйл нь туурь /новелла/ юм. Хүний аж төрлийн элдэв хэрэг явдлаас өдөр бүр тэр болгон тохиолддоггүй, хүний сэтгэл санаа сонирхлыг илүү их татах сонин содон явдлыг дүрсэлсэн өгүүллэгийг туурь /сонин өгүүллэг/ гэнэ. Ерийн өгүүллэгээс түүний ялгагдах гол шинж нь гэвэл өгүүллэгт орчин үеийн амьдралд өдөр тутам дайралддаг ерийн явдлыг их төлөв дүрсэлдэг бол новелла гэмээх туульд өөрийн үеийн амьдралын чухал шинж чанарыг илэрхийлж байгаа боловч ер бишийн сонин гойд болгож дүрсэлсэн байдаг. 6. Найруулал Агуулгын хэмжээ багтаамжаараа өгүүллэгтэй адил төстэй боловч буух эзэнтэй буцах мөртэй бодтой хүний үнэхээр болсон хэрэг явдлыг хүүрнэн өгүүлэх туульсын нэг зүйл зохиолыг найруулал гэнэ. Иймд найруулал нь уг чанартаа орчин цагийн түүхэн баримтат зохиолын бага хэлбэр гэж хэлж болно. Зохиолын баатар дүрүүд нь ч үнэн бодтой, тэдэнд тохиолдсон хэрэг явдал нь ч үнэн магадтай байдаг талаараа аливаа өгүүллэг зэрэг зохиолоос ялгаатай тул энэхүү туульсын зохиолд дүрийг бүлэглэх, хэвийн шинжийг бүрдүүлэх, байгууламж хэлбэрийг бүтээх талаараа жинхэнэ уран зохиолоос нэлээд ялгаатай байна. Найруулалын бас нэг онцлог нь түүнд хэв шинжит зүйлийг багтаан найруулан бичихдээ олны дотор оршсоор байгаа түгээмэл чанарыг хадгалсан нэгж хүн, нэгж үзэгдлийг олж сонгох явдлаар нийтчилгээ дүгнэлт болгодог юм. 7. Ёгт үлгэр Сургаалын зорилго бүхий ёгтолсон бяцхан өгүүлэмжийг ёгт үлгэр гэнэ. Энэ бол их төлөв адгуусан амьтдын үлгэртэй адилавтар боловч хүний явдлыг далдуур ёгтлон адилтгадаг, тэр нь уншигчдад тов тодорхой мэдэгдэж байдгаараа ялгаатай юм. Ёгт үлгэрт гурван үндсэн онцлог байдаг. Үүнд нэгд, амьтдын ааш байдалд таарсан буюу өөрөөр хэлбэл, хэвшил болсон жижиг үзэгдэл эрх биш байх ёстой. Хоёрт, энэ үзэгдэл нь хүний амьдралд байдаг үзэгдэлтэй төстэй ёгт зэрэгцүүлэлтэй байвал таарна. Гуравт, үүгээрээ хүнд зан суртахууны ямар нэг сургаалыг өгөхүйц байх ёстой ажээ. Ёгт үлгэр бол маш товчхон үйл явдалтай өгүүллэг чанартай. Ёгт үлгэрийн зохиол зохиогдон гарахын үндэс нь эрт цагийн анчин, малчин ардуудын ухамсар хэзээ адгуус амьтныг хүнээс ялгах, тэдгээрийн хооронд байгаа нийтлэг адил төстэй талыг дүгнэн сэтгэх чадлыг олсон явдалд оршино. Туульсын аймгийн бусад төрөл зүйлс Аман зохиолын гаралтай тийм зохиолын дотроос туульсын төрөл зүйлд хамаарагдах нь домог-үлгэр, домог, үлгэр зэрэг болно. А. Домог-үлгэр Байгаль, нийгэм, хүний сэтгэхүйн ямар нэг юм үзэглийн мөн чанар үүсэл гарлын учрыг тайлбарласан маяг эрмэлзэлтэй, уран санаагаар ургуулан бодож зохиосон эртний үлгэрийн зохиолыг домог-үлгэр гэнэ. Жирийн үлгэрээс юугаараа ялгаатай вэ гэвэл байгаль, нийгэм сэтгэхүйн ямар нэг юм үзэгдлийн жинхэнэ учир шалтгааныг тайлбарлах гэсэн танин мэдэхүйн эрмэлзлийг тусгасан байдгаараа ялгаатай. Нөгөө түүхэн домгоос үнэхээр байсан ортой зүйлд тулгуурлан зохиогоогүй, харин байж болмоор санагдах ор үндэсгүй зүйлд тулгуурлан зохиогдсон байдгаараа ялгаатай. Б. Домог Бодит баримт, ортой түүхийн явдал буюу хүний үйл ажиллгааны ортой баримтаас эх аваад түүнийг хэтрүүлэн уран санаагаар чимэглэн үлгэрийн чанартай, урлан зохиосон туульсын нэг төрлийн зохиолыг домог гэнэ. Түүхийн үнэн бодот явдлыг бишрэн гайхах буюу эсвэл жигшин буруушаах аялгаар нэмэр хачир оруулсаар домог үүсдэг байна. Домогт хэдий итгэх аргагүй зүйл дүрслэгдэх боловч бас уг үзэгдлийн буюу хүний шинж чанарыг онож товойлгосон байх удаа ч бий. В. Үлгэр Нийгмийн амьдралын байдлаас дамын тусгал гаргаж уран санаагаар чимэглэн зохиосон хүүрнэн өгүүлэх туульсын нэг төрлийн зохиолыг үлгэр гэнэ. Үлгэр бол адгуусан амьтны, адал явдалт шидэт гэх зэрэг маш олон зүйлийн ялгаатай байдаг. Үлгэрийн нэг онцлог бол үнэн байдлаас хэтийдсэн уран санаа маш ихтэй байдаг явдал мөн. Утга уянгын зохиолын төрөл зүйлс 1. магтаал утга уянгын аймгийн зохиолын дотроос байгаль, нийгэм, хүний сэтгэхүйн ямар нэг юмыг бахдан сайжаах сэтгэлийн хөдлөлийг илэрхийлсэн нэгэн төрлийн зохиолыг магтаал гэнэ. Эртний грек-ромын утга зохиолд аливаа шүлэг дууллыг ода гэж нэрлэдэг байсан боловч хожим энэ утга нь алга болж, хүний аж төрлийн доторх агуу их хэрэг явдал, хүмүүсийн баатарлаг гавъяа зүтгэл, байгалийн гайхамшигт үзэгдлийг магтан дуулсан шүлэг дууг ода /магтаал/ гэдэг байжээ. Монгол ард түмний дунд магтаалын уянгат шүлэг эртнээс нааш уламжлан хөгжиж иржээ. Монголд гэр орны, алив нэг зан үйлтэй холбогдсон олон зүйл магтаал байдаг. Магтаалын олонх шүлэгт жирийн байр байдлаар нь тоочин магтах, тоочин дүрслэх аргаар үйл явдалгүй дүрсэлдэг байна. 2. Ерөөл Хүний хүсэл мөрөөдөл, ирээдүйн сайн сайхныг магтаж бахархах хүсэл мөрөөдлийн сэтгэл илтгэсэн утга уянгын аймгийн нэг төрлийн шүлгийг ерөөл гэнэ. Ерөөлийн зүйл маш олон янз бөгөөд монголын аман ба бичгийн зохиолд маш их хөгжжээ. Ерөөл бол бас үйл явдалгүй, үйл явдлын хэсэг оровч ерөөгчийн зөн билиг, ирээдүйн хүслийн сэтгэлийн баримт нотолгоо маягтай орсон байдаг тул үндсэндээ үйл явдалгүй уянгын зохиол байдаг. Ерөөл бол зохиогчоос уншигчидтай шууд ярьж байгаа маягаар зохиогддог тул уянгын зохиол гэнэ. Ерөөл бол ард нийтийн санаа сэтгэлийг төлөөлөн илэрхийлэхэд тохирсон бөгөөд олон зүйлийг чөлөөтэй холбон шүлэглэж хэлэх сайхан боломжтой уянгын том шүлэглэлийн хэлбэр мөн. 3. Гунигийн уянга Аж төрөл, ахуй орчиндоо сэтгэл ханамжгүйн улмаас гарсан уйтгар гунигийн сэтгэл урмыг илтгэсэн уянгын аймгийн нэг төрлийн зохиолыг гунигийн уянга гэнэ. Гунигийн уянгат шүлгийг епроп дахины утга зохиол “элегия” гэдэг нь гашуудал оршуулгын дууг анх нэрлэж байсан боловч хожим үүнийг гагцхүү гунигийн уянгын нэг онцгой зүйлд тооцох болжээ. 4.Уй гашуу, эмгэнэл харамслын уянга Эмгэнэлийн шүлэг Гунигийн шүлгийн өөр нэг зүйл нь эмгэнэлийн буюу уй гашуудлын шүлэг болно. Хүний хувийн буюу нийгмийн хайр хүндэтгэлийн хүлээсэн энхрий дотны хүний үхэх үрэгдсэний шалтгаанаар хоцрогсдын эмгэнэл гашуудал, харамслын хүчтэй сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн уянгын нэг төрлийн зохиолыг уй гашуу, эмгэнэл харамслын уянга гэнэ. Сүүлийн үед манай залуу яруу найрагчид дэлхий дахины суут их яруу найрагч нар, аймшиггүй тэмцэгч шударга эрдэмтэд, хувьсгалт тэмцлийн баатрууд, нэрт эх оронч нарт зориулсан эмгэнэлийн болон гунигийн уянга бичдэг болов. 5. Шог шүлэг Орчлонгийн юм үзэгдэл, хүний нийгэм, аж төрөл санаа сэтгэлийн муу муухай юмыг жигшин шүүмжлэх сэтгэлийг илтгэсэн уянгын нэг төрлийн зохиолыг шог хошин шүлэг гэнэ. Шог хошин хандлагаа туульсын болон зохиолд муу явдал, муу зан төрхтний үнэн бодтой хэрэг явдлаар нь дүрслэн гаргадаг бол хошин шог шүлэгт үүнийг зохиолчийн санаа сэтгэлээр шууд илэрхийлэн гаргаж үзүүлдэг онцлогтой юм. 6.Хоч шүлэг Хошин шог уянгын зохиолын өөр нэг төрөл нь хоч шүлэг юм. Тодорхой нэгэн хүний гэм дутагдлыг шүүмжлэн илтгэж шоолсон шүлгийг хоч шүлэг /эпиграмма/ гэдэг. Түүний дотор үнэхээр бодтой тодорхой хүнийг заан, түүний гэм дутагдлыг шоолон үзүүлдэг тул мөн найрууллын төрлийн зохиолтой төстэй боловч ийм шүлэг нь их төлөв зохиогчийн санаа сэтгэлийн элрэл болж шүлгээр бичигдэх учир нэг зүйлийн уянгын шүлэг гэж болох юм. Ёж хоч шүлгийн дотор бас бахархан сайшаасан, тоглоом тохуу хийсэн наргианы чанартай нэг зүйл шүлэг байдгийг бас найрсаг шог гэдэг байна. Энд үнэн байдлын зарим талыг хэтрүүлэн урнаар шоглон наргиа зугаатай аялга оруулж дүрсэлдэг бөгөөд хоч шүлгийн адил муу талыг нь шоолох биш, сайн талыг нь хөгжөөн хошигносон чанартай тул найрсаг шог байна. Найрсаг шог бол бахархан хайрлах санааг их элэгсэг өөриймсөг байдлаар илэрхийлсэн хэрэг. 7. Янаг амрагийн уянга Хүн төрөлхтний маш гүнзгий жинхэнэ хүн ёсны сэтгэлийн нэг болох янаг хайрын дэнсэлсэн сэтгэлийг илтгэсэн уянгын зохиолыг янаг амрагийн шүлэг /мадригал/ гэнэ. Аль ч улс орны утга уянгын шүлгийн дотор хайр сэтгэлийг илэрхийлсэн амрагийн уянга эртнээс уламжлалтай байжээ. Монголын ардын дууны дотор янаг амрагийн уянгын эх үндэс болсон амрагийн дуу маш олон байдаг. 8. Өхөөрдлийн уянга Үр хүүхдээ хайрлаж түүний хөөрхөн дүр төрх, ааш араншинд баясах сэтгэлийг илэрхийлсэн нэг зүйлийн уянгат шүлгийг өхөөрдлийн уянга гэнэ. Энэ уянгын шүлгийн эх нь ардын аман зохиолын өлгий дуу болно. 9. Иргэний уянга Эх орон, улс нийгмийн холбогдолтой чухал асуудлын талаар санаа бодол, эх оронч өрнүүн бадрангуй сэтгэл илэрхийлэх утга уянгын нэг төрлийн шүлгийг нийгэм улс төр, иргэний уянга гэнэ. Магтаалын буюу ерөөлийн уянгаас ялгаатай нь эх орон, байгаль, нийгэм сэтгэхүйн бахархмаар сайхныг магтах буюу эсвэл хүслэнгийн сайхныг өгүүлэх бус харин нийгэм улс төр, эх орноороо бахархаж байгаа иргэн хүний сэтгэл үзэл бодлоо элдэв зүйлд холбогдуулан илэрхийлэн бичдэгээрээ ялгаатай. Жүжгийн зохиолын төрөл зүйл Зохиолын өрөөл бусдын нэрэг явдал, зан төрх, утга учрыг үзүүлдгийн хувьд жүжгийн зохиол туульсын зохиолтой ойр, түүний баатарууд нь өөрийн бодол санааг баатар тус бүрийн уянгын зохиолтой төстэй боловч эл хоёроос хүний аж төрлийг үлэмж бие даасан, бодгалжуулсан байдлаар үзүүлдгээрээ ялгаатай. Жүжгийн зохиолын нэг гол онцлог нь түүний үйл явдлын шургуу зөрчил тэмцэлт шинжтэйд оршино. Жирийн 2 хүний маргаан зөвхөн мэргэжлийн хүрээгээр хязгаарлаад хүний тогтсон зан төрх, хүсэл эрмэлзэл, үзэл баримтлалын зөрчил тэмцэлд ургаж орохгүй бол тэр нь жүжгийн зохиолын үйл явдлын зөрчил болж чадахгүй. Жүжгийн зохиолын нөгөө нэг онцлог нь үйл явдлын нэгдэлтэй байдагт оршино. Ер нь зохиолын байгууламж нэг бүхэл бүтэн болох хэсгүүдээс бүтдэг боловч жүжгийн зохиолд үйл явдлыг тасралтгүй үргэлжлэх цөөхөн хэсэгт цомхотгож үзүүлдэг онцлогтой. Жүжгийн зохиолын гуравдугаар чухал онцлог нь түүний дотор үзүүлж байгаа хэрэг явдал ямагт тайзан дээр одоо цагт яг болж байгаа үзэгдлийн хувиар дүрслэгддэг нь болно. Ямар ч үйл явдлыг одоо цагт болж байгаа бөгөөд үзэгчдийн үзэх сонсох сэрэлд шууд тусах явдлын хэлбэрээр тайзны хүчин зүйл хэрэглэж үзүүлдэг онцлогтой. 1. Эмгэнэлт жүжиг Хүн хүнээс илүү сайн сайхан шинж чанар бүрдсэн гайхамшигт хүмүүс тодорхой нөхцөл шалтгааны улмаас олны харамсмаар сүйрэлттэй, эмгэнэлт байдалд аргагүй эрхээр орж байгааг биечлэн үзүүлэх нэг төрөл зүйлийн жүжгийн зохиолыг эмгэнэлт жүжиг гэнэ. Эмгэнэлт жүжиг /трагос-одэ ямааны дуулал/ анх эртний грекийн усан үзэм дарс исгэх үйлийг тэтгэх тэнгэр Дионис-ийг тахих зан үйлийн зүйлээс үүсэж гарчээ. Монголын уран зохиолд нүүдэлчин аймгийн аж төрлийн онцлогоос болж жүжгийн зохиол нэлээд хожим үүсэн бий болсон байна. Монголын үндэсний жүжгийн зохиол үүсч хөгжих өөр нэг үндэс нь ардын харилцаа дуу байсан юм. 2. Хошин шог инээдмийн жүжиг Хүний муу муухай шинж төлөв зан суртахууны дутагдал согогтой тал, эсвэл нийгмийн шудрага бус муу муухайг олны инээдэм болгон шоолж үзүүлдэг нэг төрлийн жүжгийн зохиолыг хошин шог инээдмийн жүжиг гэнэ. Хошин шог инээдмийн жүжгийн гол баатар нь хүний аж төрөл ёс суртахууны хэв хэмжээнээс доогуур гутамшиг муу гэм согог, алдаа дутагдалтай боловч түүнээ ухамсарладаггүй, харин ч сайн сайхан гэж үзүүлэх гэдэг зөрчилтэй хүмүүс, нийгмийн ёс дэглэм байдаг бөгөөд түүний энэ зөрчил нь хүний санаанд оромгүй байдлаар гэнэт хурцаар илрэхэд хошин инээдэмтэй болж үзэгчдийн элэг доог болдог байна. Иймд хошин шог инээдмийн жүжиг нь хүн ба нийгмийн дутагдал гэм согогийг жирийн шүүмжилсэн зохиол биш, харин тэдгээр гутамшгийг элэг доог инээдэм болгож үзүүлсэн жүжгийн зохиол байх учиртай. Хошин жүжигт бусад бүх шог зохиолын нэг адил голцуу муу муухай зүйлийг дүрсэлдэг боловч түүнийг элэг доог болгож жигшүүлдэг учраас хүнийг хүмүүжүүлэх их ач холбогдолтой байдаг байна. Хошин жүжиг жүжгийн зохиолын түүхэн хэлбэрийн хувьд мөн эрт цагт үүсээд, гадаад байдлын хошин инээдмийн жүжиг, дотоод зан төрхийн хошин шог инээдмийн жүжиг гэсэн хоёр чиглэлээр хөгжиж иржээ. Монголын хошин шог инээдмийн жүжгийн үүсэл ардын аман зохиол, ялангуяа харилцаа дуунаас үүсэлтэй юм. 3. Драмын жүжиг Нийгмийн аж төрөл , хүмүүсийн зан төрөх үзэл бодлын хурц зөрчил тэмцлийг эцэст нь хүртэл дүрсэлж, түүний шудрага сайн талын баатаруудын тэмцэл ялалтын ид хаваар хүний сэтгэлийг хөдөлгөж хүмүүжүүлдэг нэг төрлийн жүжгийн зохиолыг драмын жүжиг гэнэ. Энэ муу талын баатаруудын ялагдал инээд хүргэх хошин байдлаар биш, харин жирийн байдлаар илэрдэг байна. Түүний эсрэг талын баатарууд нь хэдий гэм дутагдалтай этгээд боловч тэд энэ гэм дутагдлаа эцэс болтол хамгаалан тэмцдэг байна. Товчилбол харамсан өрөвдөх сэтгэлийг ч онцлон төрүүлэхгүй, харин түгших, баярлан бахдах сэтгэлийг голлон төрүүлэх жүжгийг драмын жүжиг гэдэг бололтой. Драмын жүжгийн дотор сайн талын баатарууд нь заавал хүний сэтгэлийг татах гоц гойд чанартай хүмүүс биш, энгийн хүмүүс байж болно. Үүгээрээ эмгэнэлт жүжгээс ялгаатай байна. Жүжгийн дотор үг яриаг нь шүлэглэн бичиж ая оруулах зорилгоор зохиосон жүжгийг дуурийн үг гэдэг. Дуурь бол дээрх жүжгийн гурван төрлийн зохиолын аль хэгэнд хамаарагдах боловч аялгуу дуутай нягт холбоотой жүжгийн зохиол болох тул тусгай онцлогтой билээ. Энэ төрлийн зохиолын анхны бүтээл буюу Монголын шинэ уран зохиолын анхны жүжгийн үгийг их Нацагдорж зохиожээ. Зохиолын аймаг төрлийн асуудал үндсэндээ ийм байна. Эртний монголын утга зохиолд хамгийн бага уламжлалтай төрөл зүйл бол жүжгийн зохиол мөн.
Нийгмийн Ухааны Дээд Сургууль Монгол хэл-Уран зохиолын тэнхимийн 2010 оны . . . . сарын . . . . өдрийн хурлаар хэлэлцэж батлав. Уран зохиолын судлал, задлан шинжлэл Уран зохиолын мэргэжлийн ангиудын сургалтанд зориулав. Боловсруулсан: С.Номин Хянасан: Б.Должинсүрэн Улаанбаатар хот 2010 Нэг. Хичээлийн индекс: Аna 439 Хоёр . Хичээлийн нэр “Уран зохиолын судлал, задлан шинжлэл” Гурав. Кредит цаг : 3,0 / Лекц -32 цаг, Сем-32, Бие даалт-80 цаг/ Дөрөв. Залгамж холбоо: Уран зохиолын онолын удиртгал , монгол ардын аман зохиол,Монголын уран зохиол-1, монголын уран зохиол-2, Уран зохиол заах арга, Зохиолчдын уран бүтээлийн туршлага Тав. Хөтөлбөрийн гол үндэслэл “Уран зохиолын судлал, задлан шинжлэл” хичээл нь зохиол бүтээлийг өргөн хүрээнд нь авч судлах мөн уран зохиолын гадаад болон дотоод мөн чанарынх нь үүднээс задлан шинжлэхэд онолын чиг баримжаа олгодог. Монгол хэл-Уран зохиол, Түүх-Уран зохиолын ангийн оюутнуудын зайлшгүй судлах ёстой мэргэшүүлэх хичээлийн нэг юм. Зургаа. Хөтөлбөрийн зорилго Уран зохиолын хөгжлийн тухай онол сургаал, уран зохиолын төрөл зүйлүүдэд задлан шинжлэл хийх зэрэг үндсэн ухагдахууныг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтууд - Урлаг, уран зохиолыг үзэх үзэл, ойлголт, онол, практикийн мэдлэг нь системчлэгдэн, гүнзгийрэн тэлж, аливаа асуудлыг урлаг, уран зохиолын онол, түүхийн үүднээс холбон тайлбарлах чадвартай болох. - Дүрийн үүсэл хөгжил, хувьслын асуудлыг онол түүхийн үүднээс тайлбарлах чадвар дадал олгох - Уран зохиолын төрөл зүйлүүдийн талаарх онол, түүхийн мэдлэг нь системчлэгдэх асуудал тусгагдана. - Зохиолыг төрөл зүйл бүрээр нь задлан шинжилж өөрийн үнэлэлт дүгнэлтийг өгөх чадвартай болох Найм.Тодорхойлолт Уран зохиолын задлан шинжлэл хичээл нь уран зохиолын заах арга, уран бүтээлийг тайлбарлах, задлан шинжлэх, үнэлэлт дүгнэлт өгөх, бусдад ойлгуулах, дамжуулах аргазүйн салшгүй нэг хэсэг, онолын суурь үндэслэл юм. Ёс. Сургалт явуулах ерөнхий аргазүй Хичээлийг батлагдсан сургалтын төлөвлөгөө, стандартын дагуу шинжлэх ухааны өндөр төвшинд явуулна. - Сургалтын төлөвлөгөөнд долоо хоногт 8 цаг орохоор тусгагдсаны онол дадлагын харьцаа 32/32 байхаар сэдэвчилсэн төлөвлөгөө хийгдсэн болно. - Сургалтын орчин үеийн идэвхитэй арга зүйгээр/ оюутнууд хамтран ажиллах, бие даан ажиллах, тогтолцоо гаргах, жишин харьцуулалт хийх, асуудал дэвшүүлэн шийдвэрлэх/ гэх зэргээр онол практикийг хослуулан суралцагдын хэрэгцээ сонирхолд тулгуурлан шинжлэх ухаан, хэрэглээний зохих төвшинд заана. - Бүлэг сэдэв тус бүрийг үзэж судалсны дараа амаар болон бичгээр, сорилоор шалгалт авч оюутнуудын мэдлэг чадварт үнэлгээ өгч дүгнэнэ. - Суралцагчдын мэдлэг чадвар, хэрэгцээ сонирхолд тохируулан даалгавар, бие даалт өгч явцын үнэлгээг тогтмолжуулна. - Мэдлэг эзэмшиж буй байдал, онолын мэдлэгээ бүтээлчээр хэрэглэх чадварт суралцах, төвшилтөд нь хяналтыг чиглүүлнэ. Арав. Нөөц хэрэглэгдэхүүн - Уг хичээлийг сургалт явуулах тохиромжтой орчинг бүрдүүлж, оюутанд гарын авлага, зөвлөмж материал, ном сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүн болох сургах зүйн слайд, үзүүлэн, кодоскоп зэргийг ашиглана. - Лекц болон судалгаа шинжилгээний ном зохиолууд - Эх зохиолууд Арван нэг. Үнэлгээ Хөтөлбөрийн зорилго, зорилтын биелэлт, хэрэгжилтийг дүгнэн гүйцэтгэлийг үнэлэхдээ Нийгмийн Ухааны Дээд Сургуулийн оюутныг үнэлэх журам-ыг үндэслэн хичээлийн ирц, бие даан гүйцэтгэсэн ажлын биелэлт, хичээлийн явцад авсан үнэлгээ, улирлын явцад тогтоосон мэдлэг чадварын төвшин , улирлын эцэст авсан шалгалтын дүнг рейтингийн оноогоор тооцно. Үүнд: Хичээлийн ирц 20 оноо Хичээлийн явц, идэвх 20 оноо Бие даалт 30 оноо Улирлын шалгалт 30 оноо Арван хоёр. Бие даалтын сэдвүүд Долоо хоног Сэдэв Цаг 80 Оноо 30 1 Д.Цэнд Монголын орчин үеийн уран зохиолын судлал шүүмжлэлийн тойм УБ., 1965 он 11 4 2 С.Лувсанвандан Монголын орчин үеийн уран зохиолын онол, түүхийн асуудалд УБ., 1973 он 11 4 3 Ч.Дагвадорж Уран сайхны шүүмжлэлийн тухай УБ., 1989 он 11 4 4 Ц.Мөнх Монголын шинэ үеийн уран зохиолын шүүмжлэлийн түүхэн найруулал УБ., 1982 он 11 4 5 Ч.Дагвадорж Уран утгын яруу тайлал УБ., 2006 он 11 4 6 Утга зохиолын хөгжлийн асуудлууд /Утга зохиол шүүмжлэл/ УБ., 1971 он 7 3 7 Ц.Мөнх Орчин үеийн уран сайхны шүүмжлэл УБ., 1974 он 7 3 8 Д.Цэдэв Монголын утга зохиолын судлал шүүмжлэл УБ., 1981 он 11 4 Бие даалт-1 Сэдэв: Д.Цэнд Монголын орчин үеийн уран зохиолын судлал шүүмжлэлийн тойм Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Д.Цэнд Монголын орчин үеийн уран зохиолын судлал шүүмжлэлийн тойм номны агуулга, ач холбогдол, шинэлэг тал Ашиглах материал: 1. Д.Цэнд Монголын орчин үеийн уран зохиолын судлал шүүмжлэлийн тойм УБ., 1965 он Бие даалт-2 Сэдэв: С.Лувсанвандан Монголын орчин үеийн уран зохиолын онол, түүхийн асуудалд Бие даах ажлын төлөвлөгөө: 1. С.Лувсанвандан Монголын орчин үеийн уран зохиолын онол, түүхийн асуудалд номны агуулга, ач холбогдол, шинэлэг тал Ашиглах материал: 1. С.Лувсанвандан Монголын орчин үеийн уран зохиолын онол, түүхийн асуудалд УБ., 1973 он Бие даалт-3 Сэдэв: Ч.Дагвадорж Уран сайхны шүүмжлэлийн тухай Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Ч.Дагвадорж Уран сайхны шүүмжлэлийн тухай номны агуулга, ач холбогдол, шинэлэг тал Ашиглах материал: 1. Ч.Дагвадорж Уран сайхны шүүмжлэлийн тухай УБ., 1989 он Бие даалт-4 Сэдэв: Ц.Мөнх Монголын шинэ үеийн уран зохиолын шүүмжлэлийн түүхэн найруулал Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Ц.Мөнх Монголын шинэ үеийн уран зохиолын шүүмжлэлийн түүхэн найруулал номны агуулга, ач холбогдол, шинэлэг тал Ашиглах материал: 1. Ц.Мөнх Монголын шинэ үеийн уран зохиолын шүүмжлэлийн түүхэн найруулал УБ., 1982 он Бие даалт-5 Сэдэв: Ч.Дагвадорж Уран утгын яруу тайлал Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Ч.Дагвадорж Уран утгын яруу тайлал номны агуулга, ач холбогдол, шинэлэг тал Ашиглах материал: 1. Ч.Дагвадорж Уран утгын яруу тайлал УБ., 2006 он Бие даалт-6 Сэдэв: Утга зохиолын хөгжлийн асуудлууд /Утга зохиол шүүмжлэл/ Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Утга зохиолын хөгжлийн асуудлууд /Утга зохиол шүүмжлэл/ номны агуулга, ач холбогдол, шинэлэг тал Ашиглах материал: 1. Утга зохиолын хөгжлийн асуудлууд /Утга зохиол шүүмжлэл/ УБ., 1971 он Бие даалт-7 Сэдэв: Ц.Мөнх Орчин үеийн уран сайхны шүүмжлэл Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Ц.Мөнх Орчин үеийн уран сайхны шүүмжлэл номны агуулга, ач холбогдол, шинэлэг тал Ашиглах материал: 1. Ц.Мөнх Орчин үеийн уран сайхны шүүмжлэл УБ., 1974 он Бие даалт-8 Сэдэв: Д.Цэдэв Монголын утга зохиолын судлал шүүмжлэл Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Д.Цэдэв Монголын утга зохиолын судлал шүүмжлэл номны агуулга, ач холбогдол, шинэлэг тал Ашиглах материал: 1. Д.Цэдэв Монголын утга зохиолын судлал шүүмжлэл УБ., 1981 он Ашиглах ном, сурах бичиг 1. Ц.Дамдинсүрэн Монголын уран зохиолын тойм 1, 2, 3-р боть 2. Монголын орчин үеийн уран зохиолын түүх 1, 2, 3-р боть. УБ., 1985, 1989, 1998 он 3. Ж.Амраа, С.Байгалсайхан, Д.Өлзийбаяр Уран зохиолыг заан сургаж задлан шинжлэх УБ., 2003 он 4. С.Амартөвшин Уран зохиол шинжлэлийн орчин үеийн арга УБ., 2005 он 5. Д.Дэнсмаа Эх зохиолд задлал хийх дадлагын хичээл III УБ., 2003 он 6. Д.Дэнсмаа Эх зохиолд задлал хийх дадлагын хичээл УБ., 7. Ц.Мөнх Монголын шинэ үеийн уран зохиолын шүүмжлэлийн түүхэн найруулал УБ., 1982 он 8. Утга зохиолын шүүмжлэл УБ., 1985 он 9. Д.Цэнд МОҮУЗ-ын судлал шүүмжлэлийн тойм УБ., 1965 он 10.Утга зохиолын шүүмжлэл. УБ., 2006 он
Нийгмийн Ухааны Дээд Сургууль Монгол хэл, Уранзохиол-Сурганы тэнхим 20. .. оны . . . сарын . . . . өдрийн хурлаар хэлэлцэж батлав. Зохиолчдын уран бүтээлийн туршлага /Бие даалтын аргачилал/ Боловсруулсан: Магистр Ц.Хоролсүрэн Хянсан: Докторант Б.Мөнгөнцэцэг Улаанбаатар хот 2008 Нэг. Индекс. Cnt 438 Хоёр. Хичээлийн нэр. Зохиолчдын уран бүтээлийн туршлага Гурав. Кредит цаг. 3,0 Дөрөв. Залгамж холбоо: Уран зохиолын онолын удиртгал, монгол ардын аман зохиол, монголын уран зохиол-1, монголын уран зохиол-2, уран зохиолын судлал шүүмжлэл, хүүхдийн уран зохиол Тав. Хөтөлбөрийн гол үндэслэл Зохиолчдын уран бүтээлийн туршлага хичээл нь Монгол хэл, Уран зохиол, Түүх-уран зохиолын ангийн оюутнуудын зайлшгүй судлах ёстой мэргэшүүлэх хичээлийн нэг бөгөөд Монголын үе үеийн сор болсон зохиолчдын зохиол бүтээлээ туурвих арга, зохиолчдын уран чадвар,зохиол бүтсэн түүх намтар зэргийг монголын уран зохиолын үечлэлийн дагуу авч үзнэ. Зургаа. Хөтөлбөрийн зорилго Зохиогчдын зохиол туурвих арга, уран чадвар, зохиол бүтсэн түүх намтар, утга зохиолын онол, туурвилзүйн арга туршлагатай танилцаж, тэдгээрийг онолын үүднээс судалж тэдгээрт үнэлэлт дүгнэлт өгөхөд оршино. Долоо. Хөтөлбөрийг хэгэжүүлэх зорилтууд • Монголын эртний үеийн зохиолчдын бүтээл туурвих арга,туршлагатай танилцах • Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн зохиол бүтээл туурвих арга туршлагатай танилцах • Зохиолчдын уран чадвар арга, туршлага зэрэгт өөрийн үнэлэлт дүгнэлтийг өгөх • Зохиол бүтээл бичдэг оюутнууд тэдгээр зохиолчдын арга барил, дадлага туршлагаас суралцах Найм. Тодорхойлолт: Монголын уран зохиолын хөгжлийн дагуу зохиолчдын уран бүтээлийг нийгэм түүхийн хөгжилтэй нь холбон судалж, тэдгээрийн бичсэн түүх, зохиолчдын туурвилзүй, арга туршлагаас судалдаг. Ес. Сургалт явуулах ерөнхий арга зүй Хичээлийг батлагдсан стандарт төлөвлөгөөний дагуу шинжлэх ухааны өндөр түвшинд явуулна. • Сургалтын төлөвлөгөөнд долоо хоногт 8 цаг орохоор тусгагдсаны онол дадлагын харьцаа 32/32 байхаар сэдэвчилсэн төлөвлөгөө хийгдсэн болно. • Сургалтын орчин үеийн идэвхтэй аргазүйгээр /оюутнууд хамтран ажиллах, бие даан ажиллах, тогтолцоо гаргах, жишин харьцуулалт хийх, асуудал дэвшүүлэн шийдвэрлэх/гэх зэргээр онол практикийг хослуулан суралцагчдын хэрэгцээ сонирхолд тулгуурлан шинжлэх ухаан, хэрэглээний зохих төвшинд заана. • Бүлэг сэдэв бүрийг үзэж судалсны дараа амаар болон бичгээр, сорил шалгалт авч оюутнуудын мэдлэг чадварт үнэлгээ өгч дүгнэнэ. • Суралцагчдын мэдлэг чадвар, хэрэгцээ сонирхолд тохируулан даалгавар, бие даалт өгч явцын үнэлгээг тогтмолжуулна. • Мэдлэг эзэмшиж буй байдал, онолын мэдлэгээ бүтээлчээр хэрэглэх чадварт суралцах, төлөвшилтөд нь хяналтыг чиглүүлнэ. Арав. Нөөц хэрэглэгдэхүүн • Уг хичээлийг заахад сургалт явуулах тохиромжтой орчинг бүрдүүлж, оюутанд гарын авлага, зөвлөмж материал, ном сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүн болох сургах зүйн слайд, үзүүлэн, кодоскоп зэргийг ашиглана. • Зохиолчдын дурсамж дурдатгалууд • Утга зохиолын холбогдол бүхий сонин,сэтгүүлүүд Арван нэг. Үнэлгээ Хөтөлбөрийн зорилго, зорилтын биелэлт, хэрэгжилтийг дүгнэн гүйцэтгэлийг үнэлэхдээ Нийгмийн Ухааны Дээд Сургуулийн оюутныг үнэлэх журам-ыг үндэслэн хичээлийн ирц, бие даан гүйцэтгэсэн ажилын биелэлт, хичээлийн явцад авсан үнэлгээ,улирлын явцад тогтоосон мэдлэг чадварын төвшин,улиралын эцэст авсан шалгалтын дүнг рейтингийн оноогоор тооцно. А- хичээлийн ирц-20 оноо В- бие даалт- 30 оноо С-хичээлийн явц, идэвх- 20 оноо Улирлын шалгалт- 30 оноо Арван хоёр. Бие даалтын сэдвүүд. Долоо хоног Сэдэв Цаг 80 Оноо 30 1 Д.Дашдорж Уран зохиол туурвилын замнал, туршлагаа /судалгааны бүтээл/ УБ., 1989 он 7 3 2 Д.Цэнд Зохиолчийн уран чадварын асуудалд УБ., 1972 он 7 3 3 Д.Цэнд Зохиолчийн уран бүтээлийн тухай УБ., 1984 он 11 4 4 Д.Цэнд Зохиолчийн уран чадварын асуудалд УБ., 1972 он 11 4 5 Д.Намдаг Ухаан бодлын охь уран зохиолын Туршлага УБ., 1995 он 11 4 6 Ш.Гаадамба Зохиолчийн хөдөлмөр УБ., 1968 он 11 4 7 Ч.Билигсайхан Монгол эрхи товчис /Түүх зохиол бүтээх монгол арга бүрэлдсэн нь/ УБ.,2000 он 11 4 8 1990-ээд оноос одоог хүртлэх үеийн зохиолчдоос сонгон авч тэдгээрийн уран бүтээлийн туршлага, арга, уран чадварын тухай рефрат бичих 11 4 Бие даалт-1 Сэдэв: Д.Дашдорж Уран зохиол туурвилын замнал, туршлагаа /судалгааны бүтээл/ Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Д.Дашдорж Уран зохиолын туурвилын замнал туршлага номны агуулга, ач холбогдол, шинэлэг тал 2. Судалгааны зохиолын онцлог тал, ач холбогдол Ашиглах материал: 1. Д.Дашдорж Уран зохиол туурвилын замнал, туршлагаа /судалгааны бүтээл/ УБ., 1989 он 2. Ч.Зээнямбуу, Ч.Уранбилгээ. Реферат, ангийн болон дипломын ажил, магистр докторын зэрэг горилсон зохиол бичих арга зүйн зөвлөмж УБ., 2008 он Бие даалт-2 Сэдэв: Д.Цэнд Зохиолчийн уран чадварын асуудалд Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Д.Цэнд Зохиолчийн уран чадварын асуудалд номны агуулга, ач холбогдол, шинэлэг тал Ашиглах материал: 1. Д.Цэнд Зохиолчийн уран чадварын асуудалд УБ.,1972 он Бие даалт-3 Сэдэв: Д.Цэнд Зохиолчийн уран бүтээлийн тухай Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Д.Цэнд. Зохиолчийн уран бүтээлийн тухай номны агуулга, ач холбогдол, шинэлэг тал. Ашиглах материал: 1. Д.Цэнд Зохиолчийн уран бүтээлийн тухай УБ., 1984 он Бие даалт-4 Сэдэв: Д.Цэнд Зохиолчийн уран чадварын асуудалд Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Д.Цэнд. Зохиолчийн уран чадварын асуудалд номны агуулга, ач холбогдол, шинэлэг тал. Ашиглах материал: 1. Д.Цэнд Зохиолчийн уран чадварын асуудалд УБ.,1972 он Бие даалт-5 Сэдэв: Д.Намдаг Ухаан бодлын охь уран зохиолын туршлага Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Д.Намдаг. Ухаан бодлын охь уран зохиолын туршлага номны агуулга, ач холбогдол, шинэлэг тал. Ашиглах материал: 1. Д.Намдаг Ухаан бодлын охь уран зохиолын туршлага УБ.,1995 он Бие даалт-6 Сэдэв: Ш.Гаадамба Зохиолчийн хөдөлмөр Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Ш.Гаадамба. Зохиолчийн хөдөлмөр номны агуулга, ач холбогдол, шинэлэг тал. Ашиглах материал: 1. Ш.Гаадамба Зохиолчийн хөдөлмөр УБ.,1968 он Бие даалт-7 Сэдэв: Ч.Билигсайхан Монгол эрхи товчис /Түүх зохиол бүтээх монгол арга бүрэлдсэн нь/ Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Ч.Билигсайхан Монгол эрхи товчис /Түүх зохиол бүтээх монгол арга бүрэлдсэн нь/ номны агуулга, ач холбогдол, шинэлэг тал. Ашиглах материал: 1. Ч.Билигсайхан Монгол эрхи товчис /Түүх зохиол бүтээх монгол арга бүрэлдсэн нь/ УБ.,2000 он Бие даалт-8 Сэдэв: 1990-ээд оноос одоог хүртлэх үеийн зохиолчдоос сонгон авч тэдгээрийн уран бүтээлийн туршлага, арга, уран чадварын тухай рефрат бичих Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Реферат бичих ерөнхий арга зүй, түүнд тавигдах шаардлага 2. Уран бүтээлийн шинэ зорилт Ашиглах материал: 1. С.Лувсанвандан. Монголын орчин үеийн уран зохиолын онол, түүхийн асуудалд УБ., 1973 он, хуудас 408-415 2. Ч.Зээнямбуу, Ч.Уранбилгээ. Реферат, ангийн болон дипломын ажил, магистр докторын зэрэг горилсон зохиол бичих арга зүйн зөвлөмж УБ., 2008 он, хуудас 6-9 Ашиглах ном, сурах бичиг 1. Билэгсайхан.Ч. Монголын эрхи товчис /Түүх зохиол бүтээх монгол арга бүрэлдсэн нь/ УБ.,2000 он 2. Дашдорж.Д. Уранзохиол туурвилын замнал туршлага /судалгааны бүтээл/ УБ.,1989 он 3. Монголын орчин үеийн уран зохиолын түүх 1-р боть УБ.,1985 он 4. Монголын орчин үеийн уран зохиолын түүх 2-р боть УБ.,1989 он 5. Монголын орчин үеийн уран зохиолын түүх 3-р боть УБ.,1997 он 6. Намдаг.Д. Ухаан бодлын охь уран зохиолын туршлага УБ.,1995 он 7. Хорлоо.П, Лувсанвандан.С, Мөнх.Ц, Цэнд.Д. Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх УБ.,1968 он 8. Цэнд.Д. Зохиолчийн уран чадварын асуудалд УБ.,1972 он 9. Цэнд.Д. Зохиолчийн уран бүтээлийн тухай УБ.,1984 он 10. Зохиол бүтсэн намтар /Эмхэтгэгч Ч.Дагвадорж/ УБ.,1989 он 11. Ч.Зээнямбуу, Ч.Уранбилгээ. Реферат, ангийн болон дипломын ажил, магистр докторын зэрэг горилсон зохиол бичих арга зүйн зөвлөмж УБ., 2008 он 12. С.Лувсанвандан. Монголын орчин үеийн уран зохиолын онол, түүхийн асуудалд УБ., 1973 он

Уран зохиол заах арга хичээлийн бие даалтын сэдэв

2012 оны 11-р сарын 07 Нийтэлсэн Номин
Нийгмийн Ухааны Дээд Сургууль Хэл, уран зохиол тэнхимийн 2008 оны..12.. сарын.....-ны өдрийн хурлаар хэлэлцэж батлав. Уран зохиол заах арга /Бие даалтын аргачилал/ Боловсруулсан:........................ Магистрант С. Номин. Хянасан:...................................Докторант Б. Должинсүрэн. Улаанбаатар хот 2008 он Нэг. Индекс: МЕТ 312 Хоёр. Хичээлийн нэр: Уран зохиол заах арга Гурав. Кредит цаг-3.0 Дөрөв. Залгамж холбоо Хэвтээ тэнхлэгээр: МУЗ-1, МУЗ-2, МААЗ, ХУЗ Босоо тэнхлэгээр: Сэтгэл судлал, Гоо зүй, Түүх, Хэл шинжлэл Тав. Хөтөлбөрийн үндэслэл Монгол хэл уран зохиол, Түүх уран зохиолын чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшиж байгаа оюутан уран зохиол заах аргын хичээлээр уран зохиол заах аргын хөгжилт, уран зохиолын хичээлийн уламжлалт бүтэц, зохион байгуулалт, өөрчлөлт шинэчлэлт, уран зохиолын хичээлээр хөгжүүлэх, хүмүүжүүлэх, боловсруулах зорилгыг хангах, заах аргын орчин үеийн хандлага, ололт, амжилт зэрэг үндсэн ухагдахууныг судална. Уран зохиолын онолын удиртгал, монголын уран зохиол-1, 2, монгол ардын аман зохиол, гадаадын уран зохиол зэрэг хичээлүүдийг үзсэний үндсэн дээр уран зохиол заах аргын хичээлийг үзнэ. Зургаа. Зорилго Уг хичээл нь дунд сургуульд уран зохиол заах онолын мэдлэг, чадвар дадал олгохоос гадна багшлах ажлын анхны дадал чадварыг эзэмшүүлнэ. Долоо. Зорилт Уран зохиолын хичээлийн бүтэц, зохион байгуулалт, уран зохиолын төрөл зүйлийг задлан шинжилж заах арга, дунд сургуульд уран зохиолыг заах онцлогууд, нийгмийн ач холбогдлын тухай үндсэн мэдлэг, чадвар дадалтай болно. Найм. Тодорхойлолт Уран зохиол заар арга хичээл нь уран зохиол заах аргын үндсэн ухагдахууныг ойлгож, ашиглаж сурах, уран зохиолын хичээлээр хөгжүүлэх, хүмүүжүүлэх, боловсруулах зориолгыг хангаж, уран зохиол заах аргын орчин үеийн хандлага, ололт, амжилт зэргийг судална. Ес. Арга зүй Суралцагч бол өөрийн үзэл санаа бүхий сэтгэгч учраас хөтөлбөрийн үйл ажиллагаа нь мэдээллийн эх сурвалж ба бусад баримт материалд тулгуурлана. Багш мэдээлэл харилцан солилцох нөхцөлийг бүрдүүлж эргэцүүлэн дүгнэлт гаргах, орчин үеийн бүтээлч сэтгэлгээний аргуудаас хэрэглэнэ. Мэдлэг эзэмшилт, чадвар төлөвшилтөд хяналтыг чиглүүлнэ. Арав. Нөөц хэрэглэгдэхүүн • Үзүүлэн таниулах материал • Кодоскоп • Слайд • Ном сурах бичиг Арван нэг. Үнэлгээ Нийгмийн Ухааны Дээд Сургуулийн оюутныг үнэлэх журмыг үндэслэн хичээлийн ирц, бие дааж гүйцэтгэсэн ажил, хичээлийн явцад авсан үнэлгээ, улирлын явцад тогтоосон мэдлэг, чадварын төвшин, улирлын эцэст авсан шалгалтын дүнг үнэлж үсгэн үнэлгээ ба үнэлгээний оноогоор тооцно. А – хичээлийн ирц – 20 оноо В – бие даалт – 30 оноо С – хичээлийн явц, идэвх – 20 оноо Улирлын шалгалт – 30 оноо Д/д Сэдэв Оноо /30/ 1 Г.Цэвэлмаа Сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зам УБ., 1999 он 4 2 Монгол хэл Уран зохиолын хичээлээр сургах аргыг сонгон авах нь УБ., 1986 он 4 3 Уран зохиолыг задлан шинжлэх, заан сургахад анхаарах нь УБ, 1990 3 4 ЕБС-ийн дунд ахлах ангийн уран зохиолын хичээлд сууж задлан шинжлэл хийх 4 5 Д.Өлзийбаяр Уран зохиолын хичээлийг баяжуулах нь 5 6 В.И.Загвязинский Багшийн бүтээлч ажиллагаа УБ., 1989 он 3 7 Сургалтын арга хэлбэрийг боловсронгуй болгох зарим асуудал 4 8 Д.Гомбожав Уран заах аргын үндсэн асуудлууд УБ., 1983 3 Арван хоёр. Бие далтын сэдвүүд Бие даалт-1 Сэдэв: Г.Цэвэлмаа Сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зам Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Г.Цэвэлмаа Сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зам номны агуулга, ач холбогдол, шинэлэг тал Ашиглах материал: 1. Г.Цэвэлмаа Сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зам УБ., 1999 он Бие даалт-2 Сэдэв: Монгол хэл уран зохиолын хичээлээр сургах аргыг сонгон авах нь Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Монгол хэл Уран зохиолын хичээлээр сургах аргыг сонгон авах нь номны агуулга, ач холбогдол, шинэлэг тал Ашиглах материал: 1. Монгол хэл Уран зохиолын хичээлээр сургах аргыг сонгон авах нь УБ., 1986 он Бие даалт-3 Сэдэв: Уран зохиолыг задлан шинжлэх, заан сургахад анхаарах нь Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Уран зохиолыг задлан шинжлэх, заан сургахад анхаарах нь номны агуулга, ач холбогдол, шинэлэг тал Ашиглах материал: 1. Уран зохиолыг задлан шинжлэх, заан сургахад анхаарах нь УБ., 1990 он Бие даалт-4 Сэдэв: ЕБС-ийн дунд ахлах ангийн уран зохиолын хичээлд сууж задлан шинжлэл хийх Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн уран зохиолын хичээлд суух 2. Тэмдэглэл хөтлөх, задлан шинжлэл хийх Ашиглах материал: 1. Ерөнхий боловсролын сургуульд суух Бие даалт-5 Сэдэв: Д.Өлзийбаяр Уран зохиолын хичээлийг баяжуулах нь Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Д.Өлзийбаяр Уран зохиолын хичээлийг баяжуулах нь номны агуулга, ач холбогдол, шинэлэг тал Ашиглах материал: 1. Д.Өлзийбаяр Уран зохиолын хичээлийг баяжуулах нь УБ Бие даалт-6 Сэдэв: В.И.Загвязинский Багшийн бүтээлч ажиллагаа Бие даах ажлын төлөвлөгөө: 1. В.И.Загвязинский Багшийн бүтээлч ажиллагаа номны агуулга, ач холбогдол, шинэлэг тал Ашиглах материал: 1. В.И.Загвязинский Багшийн бүтээлч ажиллагаа УБ., 1989 он Бие даалт-7 Сэдэв: Сургалтын арга хэлбэрийг боловсронгуй болгох зарим асуудал Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Сургалтын арга хэлбэрийг боловсронгуй болгох зарим асуудал талаар судалгаа шинжилгээ хийх Ашиглах материал: 1. Сургалтын арга хэлбэрийг боловсронгуй болгох зарим асуудал УБ Бие даалт-8 Сэдэв: Д.Гомбожав Уран заах аргын үндсэн асуудлууд Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Д.Гомбожав Уран заах аргын үндсэн асуудлууд номны агуулга, ач холбогдол, шинэлэг тал Ашиглах материал: 1. Д.Гомбожав Уран заах аргын үндсэн асуудлууд УБ., 1983 он Ашиглах материал 1. Л.В.Занзов Багш нартай ярилцахад УБ., 1982 он 2. Гомбожав Уран зохиол заах аргын үндсэн асуудлууд УБ., 1983 он 3. Уран зохиол заах аргын зөвлөмж /4-10/ УБ.,1987 он 4. Уран зохиолыг задлан шинжлэх заан сургахад анхаарах нь УБ., 1997 он 5. Д.Цагаан, Д.Цэнд Монголын уран зохиол УБ., 1985 он 6. 7,8,10 ангийн уран зохиолын зөвлөмж УБ.,1976 он 7. Дунд сургуульд уран зохиол заах арга /4-10/ УБ.,1983 он 8. Монгол хэл уран зохиолын багш нарт тусламж УБ.,1985 он 9. Д.Өлзийбаяр Уран зохиолын хичээлийг баяжуулах нь 10. Монгол хэл уран зохиолын хичээлээр сургах аргыг сонгон авах нь УБ.,1986 он 11. Уран зохиолын багшид зөвлөх нь УБ., 1994 он 12. Сургалтын арга хэлбэрийг боловсронгуй болгох зарим асуудал УБ.,1990 он 13. Уран зохиолын хөтөлбөр 14. 6-12-р ангийн уран зохиолын сурах бичиг 15. Б.Бямбасүрэн 4-8-р ангийн сурагчдын үгийн баялаг нэмэгдүүлж, яриа бичгийн найруулгыг сайжруулах арга замыг судлах нь УБ., 1997 он 16. Б.Бямбасүрэн Сурагчдад яриа бичгийн дадлага олгох нь УБ., 1971 он 17. Ц.Оюун Монгол хэлний дидактик УБ., 2001он 18. Монгол хэл, Уран зохиолын боловсролын стандар УБ., 2000, 2004 он 19. Монгол хэлний сурах бичиг УБ., 1998 он

Гадаадын уран зохиол хичээлийн бие даалтын сэдэв

2012 оны 11-р сарын 07 Нийтэлсэн Номин
Академич Ш.Нацагдоржийн нэрэмжит Нийгмийн Ухааны Дээд Сургууль Монгол хэл-Уран зохиолын тэнхимийн 2010 оны . . . . сарын . . . . өдрийн хурлаар хэлэлцэж батлав. Гадаадын уран зохиол Уран зохиолын мэргэжлийн ангиудын сургалтанд зориулав. Боловсруулсан: С.Номин Хянасан: Б.Должинсүрэн Улаанбаатар хот 2010 Нэг.Индекс: Lite 323 Хоёр.Хийчээлийн нэр : Гадаадын уран зохиол Гурав.Кредит цаг:3.0 Дөрөв:Залгамж холбоо: Хэвтээ тэнхэлгээр :lite 321.220.120.115.hist 320.hist-213ын Соёл иргэншлийн анхны голомт, Дорно өрнөд эзэнт улсууд сэдэвтэй hist-219ын Энэтхэг, Хятад Перс Япон, Солонгос улсууд гэсэн сэдэвтэй. Босоо тэнхэлгээр : Эртний дэлхий дахины түүх, Дундад зууны түүх, Соёл судлал, Өрнө дахины түүх, Дорно дахины түүх зэрэг хичээлүүдтэй холбогдоно. Тав.Хөтөлбөрийн үндэслэл: Монгол хэл уран зохиол, түүх уран зохиолын чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшиж байгаа оюутан юуны өмнө Гадаадын уран зохиолын хөгжлийн түүхэн онцлог, уран зохиолын анхны дурсгалууд, судласан байдлын түүхэн товч тойм зэргийг онолын үүднээс тайлбарлан дүгнэж чаддаг болохоос гадна гадаадын уран зохиолын ардын өв сангаас суралцсанаар суралцагчдын ертөнцийг харах цар хүрээ тэлж дорнын түүх соёлыг утга зохиолоор нь дамжуулан танин мэдэх боломжтойгоос гадна дорнын туурвил зүйн гайхамшгаас бүтээлчээр суралцах бололцоог олгоно. Зургаа. Зорилго: Гадаадын уран зохиолын үүсэл хөгжлийг улс орон бүрээр нь соёл иргэншлийн үе шатаар нь авч үзэхдээ сонгодог бүтээлүүд болон туурвих арга барилаас суралцагч өөрийн хэрэглээ шаардлагад нийцүүлэн сонголт хийх боломжийг олгох ба цааштийн судлагаа шинжилгээний практик үйл ажиллагаандаа хэрэглэх түгээн дэлгэрүүлэх тайлбарлан дүгнэлт хийж чаддаг болоход тусална. Долоо.Зорилт: - Гадаадын улс түмний уран зохиолын хөгжлийг түүхэн үе шатаар нь судлахдаа нийгмийн амьдрал зохиол бүтээл хоёрын холбоо хамаарал онцлог зэргийг нээн гаргах - Сонгодог зохиолчдын бүтээл туурвилын арга барил үгийг урлах уран чадвар зэргээс суралцагсад өөрийн бодит тусгал шүүмж эргэцүүллээрээ хүртэж үнэлгээ өгөх дүн шинжилгээ хийх - Үндэсний уран зохиолтойгоо харьцуулах - Гүн ухааны утга агуулга бүхий бүтээлд мэдрэмжтэй ханддаг болгох Эдгээрийн үр дүнд гадаадын ард түмнүүдийн уран зохиолын баялаг өв уламжлалыг судлан эзэмших судалгааны ажлын дадлагатай болгох Найм.Тодорхойлолт Дэлхийн утга зохиолын салшгүй хэсэг дорно, өрнө улс орнуудын үгийн урлагийн түүхэн хөгжил сонгодог бүтээлүүдийг агуулсан соёлын өв санг гадаадын уран зохиол гэнэ. Энэхүү их өв соёлоос тусгайлсан агуулга арга зүй зорилго зорилт үзэл баримтлал бүхий хөтөлбөр боловсруулан батлагдсан цагий дагуу сургалтын үйл ажиллагаа явуулхыг гадаадын уран зохиолын хичээл гэнэ. Ес.Арга зүй - Хичээлийг батлагдсан стандартын дагуу шинжлэх ухааны өндөр түвшинд заана - Суралцагчдын чадвар, сонирхол хэрэгцээнд тохируулан даалгавар, бие даалт өгч явцын хяналт үнэлгээг тогтмолжуулна - Мэдлэг эзэмшилт, чадвар төлөвшилтөнд хяналтыг чиглүүлнэ - Хөтөлбөрийг лекц семинар бие даалт гэсэн гурван хэсэгт хуваана. Хичээлийн үндсэн хэлбэр нь багш оюутны дидактик үйл ажиллагаа болох лекц семинар юм. Лекцээр суралцагсдад гадаадын уран зохиолын гол гол голомтууд дахь түүхэн хөгжил өөрчлөлт шинчлэлт ололт дутагдал туурвих арга техник зэргийг тайлбарлан таниулах ярилцах товч тэмдэглэл хөтлөх замаар хичээлийн судлагдахууныг тусган хэрэгжүүлнэ Семинараар суралцагсад лекц болон бусад мэргэжлийн хичээлээр олсон онолын мэдлэг чадвараа ашиглан хөтөлбөрт тусгагдсан сэдэв золхиол бүтээлүүдэд боловсруулалт хийж танин мэдсэнээ бусадтайгаа харилцан солилцох харилцан мэтгэлцэх маргахбагшаас тодруулах санал бодлоо өөрийн байр сууринаас илэрхийлэх замаар тооцуулж үнэлгээ авна. Оюутны би даасан бүтээлч үйл ажиллагаагаар өгөгдсөн зохиол бүтээл мэргэжлийн ур чадварынхаа тусламжтайгаар задлан ялгал, нэгтгэн дүгнэлт хийх, зохиолчдын амьдрал уран бүтээлд өөрийн үнлэлт дүгнэлт өгөх, тэдний арга барилаас бүтээлчээр суралцах зэргээр ажиллаж тооцуулна. Арав. Нөөц хэрэглэгдэхүүн - Уг хичээлийг сургалт явуулах тохиромжтой орчинг бүрдүүлж, оюутанд гарын авлага зөвлөмж материал ном сурах бичиг хичээлийн хэрэглэгдэхүүн болох сургах зүйн слайд, үзүүлэн, кодоскоп зэргийг ашиглана - Дадлага хичээлийг сургалтын идэвхтэй аргуудыг уламжлалт аргуудтай хослуулан тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэнэ. Арван нэг. Үнэлгээ Нийгмийн Ухааны Дээд Сургуулийн оюутныг үнэлэх журам-ыг үндэслэн хичээлийн ирц, бие даалт хичээлийн явцад авсан үнэлгээ, улирлын явцад тогтоосон мэдлэг чадварын төвшин улирлын эцэст авсан шалгалтын дүнг рейтингийн оноогоор үнэлж тус бүрд харгалзах үсгэн үнэлгээ ба тоон үнэлгээний оноогоор тооцно А- хичээлийн ирц- 20 оноо В- бие даалт- 30 оноо С-хичээлийн явц, идэвх-20 оноо Улирлын шалгалт -30 оноо Арван хоёр. Бие даалтын сэдвүүд Долоо хоног Сэдэв Цаг Оноо 1. В.Шекспир Гамлет УБ., 1964 он, Макбет УБ, Оттелла УБ., 1964 он, Ромьёо Жульета хоёр УБ., 2000 он, Лир ван УБ., 1964 он, Ши Най Ань Хүйтэн уулын бичиг УБ., 1997 он 10 3 2. Тристан Изольда хоёр, П.Вергели Энемда, Лүэ Гуван Жүн Гурван улсын үлгэр УБ., 1959 он 10 4 3. М.Сервантес Кихот ноён УБ., 1972 он, Ф.Рабле Гаргантюа Пантагрюэль хоёр Уб., 1964 он, М.Горький Эх УБ., 1952 он 10 4 4. А.Б.Стендаль Улааныхан ба харынхан УБ., 1963 он, О.Д.Бальзак Эцэг Горио УБ., 1963 он Гобсек УБ., 1959 он , Гудиггүй эр УБ., 1990 он 10 4 5. Гёте Фауст, Ж.Байрон Чайрлд Горалдын аялсан түүх Ли Бай, Дү-Фү, Бай Зюй Й нарын яруу найраг 10 3 6. Ж.Лондон Догшин араатан УБ., 1998 он, Мартин Иден Ж.Верн Усан доогуур 20 н мянган бээр аялсан ньУБ., 1962 он 10 3 7. М.Ю.Лермонтов Манай үеийн баатрууд УБ., 1976, 1980 он, Л.Н.Толстой Дайн ба энх УБ., 1972, 1975, 1978, 1956 он, М.Шолохов Дөлгөөн дон УБ., 1959, 1970 он 10 4 8. М.Достоевский Дорд үзэгдэгсэд УБ., 1983 он Н.А.Некрасов Орос бүсгүйчүүлУБ., 1967 он, Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл УБ., 1996 он 10 3 Бие даалт-1 Сэдэв: В.Шекспир Гамлет, Макбет, Оттелла, Ромьёо Жульета хоёр, Лир ван, Ши Най Ань Хүйтэн уулын бичиг Бие даах ажлын төлөвлөгөө: 1. В.Шекспир Гамлет жүжгийн агуулга, үзэл санаа, зохиомжийн задлал 2. Макбет жүжгийн агуулга, үзэл санаа, зохиомжийн задлал 3. Оттелла жүжгийн агуулга, үзэл санаа, зохиомжийн задлал 4. Ромьёо Жульета хоёр жүжгийн агуулга, үзэл санаа, зохиомжийн задлал 5. Лир ван жүжгийн агуулга, үзэл санаа, зохиомжийн задлал 6. Ши Най Ань Хүйтэн уулын бичиг зохиолын агуулга, үзэл санаа, зохиомжийн задлал Ашиглах материал: 1. В.Шекспир Гамлет УБ., 1964 он 2. Гадаадын уран зохиол I дэвтэр УБ., 1979 он, хуудас 141-144 3. Оттелла УБ., 1964 он 4. Ромьёо Жульета хоёр УБ., 2000 он 5. Лир ван УБ., 1964 он 6. Ши Най Ань Хүйтэн уулын бичиг УБ., 1997 он Бие даалт-2 Сэдэв: Тристан Изольда хоёр, П.Вергели Энемда, Лүэ Гуван Жүн Гурван улсын үлгэр Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Тристан Изольда хоёр зохиолын агуулга, үзэл санаа, зохиомжийн задлал 2. П.Вергели Энемда зохиолын агуулга, үзэл санаа, зохиомжийн задлал 3. Лүэ Гуван Жүн Гурван улсын үлгэр зохиолын агуулга, үзэл санаа, зохиомийн задлал Ашиглах материал: 1. Гадаадын уран зохиол I дэвтэр УБ., 1979 он, хуудас 94-96 2. Гадаадын уран зохиол I дэвтэр УБ., 1979 он, хуудас 67-68 3. Лүэ Гуван Жүн Гурван улсын үлгэр УБ., 1959 он Бие даалт-3 Сэдэв: М.Сервантес Кихот ноён, Ф.Рабле Гаргантюа Пантагрюэль хоёр, М.Горький Эх Бие даах ажлын төлөвлөгөө: 1. М.Сервантес Кихот ноён жүжгийн агуулга, үзэл санаа, зохиомжийн задлал 2. Ф.Рабле Гаргантюа Пантагрюэль хоёр зохиолын агуулга, үзэл санаа, зохиомжийн задлал 3. М.Горький Эх романы агуулга үзэл санаа, зохиомжийн задлал Ашиглах материал: 1. М.Сервантес Кихот ноён УБ., 1972 он 2. Ф.Рабле Гаргантюа Пантагрюэль хоёр УБ., 1964 он 3. М.Горький Эх УБ., 1952 он Бие даалт-4 Сэдэв: А.Б.Стендаль Улааныхан ба харынхан, О.Д.Бальзак Эцэг Горио, Гобсек, Гудиггүй эр Бие даах ажлын төлөвлөгөө: 1. А.Б.Стендаль Улааныхан ба харынхан зохиолын агуулга, үзэл санаа, зохиомжийн задлал 2. О.Д.Бальзак Эцэг Горио зохиолын агуулга, үзэл санаа, зохиомжийн задлал 3. О.Д.Бальзак Гобсек зохиолын агуулга, үзэл санаа, зохиомжийн задлал 4. О.Д.Бальзак Гудиггүй эр зохиолын агуулга, үзэл санаа, зохиомжийн задлал Ашиглах материал: 1. А.Б.Стендаль Улааныхан ба харынхан УБ., 1963 он 2. О.Д.Бальзак Эцэг Горио УБ., 1963 он 3. О.Д.Бальзак Гобсек УБ., 1959 он 4. О.Д.Бальзак Гудиггүй эр УБ., 1990 он Бие даалт-5 Сэдэв: Гёте Фауст, Ж.Байрон Чайрлд Горалдын аялсан түүх Ли Бай, Дү-Фү, Ван Вэй нарын яруу найраг Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Гёте Фауст жүжгийн агуулга, үзэл санаа, зохиомжийн задлал 2. Ж.Байрон Чайрлд Горалдын аялсан түүх зохиолын агуулга, ач холбогдол, шинэлэг тал 3. Ли Бай намтар, уран бүтээлийн онцлог, яруу хэрэглүүр 4. Дү-Фү намтар, уран бүтээлийн онцлог, яруу хэрэглүүр 5. Бай Зюй Й зохиолчийн намтар, уран бүтээлийн онцлог, яруу хэрэглүүр Ашиглах материал: 1. Гадаадын уран зохиол III дэвтэр УБ., 1979 он, хуудас 55-63 2. Ж.Байрон Чайрлд Горалдын аялсан түүх УБ 3. Тан улсын яруу найргаас УБ., 1998 он Бие даалт-6 Сэдэв: Ж.Лондон Догшин араатан, Мартин Иден, Ж.Верн Усан доогуур 20 н мянган бээр аялсан нь Бие даах ажлын төлөвлөгөө: 1. Ж.Лондон Догшин араатан зохиолын агуулга, үзэл санаа, зохиомжийн задлал 2. Мартин Иден зохиолын агуулга, үзэл санаа, зохиомжийн задлал 3. Ж.Верн Усан доогуур 20 н мянган бээр аялсан нь зохиолын агуулга, үзэл санаа, зохиомжийн задлал Ашиглах материал: 1. Ж.Лондон Догшин араатан УБ., 1998 он, 2. Гадаадын уран зохиол III дэвтэр УБ., 1979 он, хуудас 216-217 3. Ж.Верн Усан доогуур 20 н мянган бээр аялсан ньУБ., 1962 он Бие даалт-7 Сэдэв: М.Ю.Лермонтов Манай үеийн баатрууд, Л.Н.Толстой Дайн ба энх, М.Шолохов Дөлгөөн дон Бие даах ажлын төлөвлөгөө: 1. М.Ю.Лермонтов Манай үеийн баатрууд зохиолын агуулга, үзэл санаа, зохоимжийн задлал 2. Л.Н.Толстой Дайн ба энх зохиолын агуулга, үзэл санаа, зохоимжийн задлал 3. М.Шолохов Дөлгөөн дон зохиолын агуулга, үзэл санаа, зохоимжийн задлал Ашиглах материал: 1. М.Ю.Лермонтов Манай үеийн баатрууд УБ., 1976, 1980 он, 2. Л.Н.Толстой Дайн ба энх УБ., 1972, 1975, 1978, 1956 он, 3. М.Шолохов Дөлгөөн дон УБ., 1959, 1970 он Бие даалт-8 Сэдэв: М.Достоевский Дорд үзэгдэгсэд, Н.А.Некрасов Орос бүсгүйчүүл, Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл Бие даах ажлын төлөвлөгөө: 1. М.Достоевский Дорд үзэгдэгсэд зохиолын агуулга, үзэл санаа, зохоимжийн задлал 2. Н.А.Некрасов Орос бүсгүйчүүл зохиолын агуулга, үзэл санаа, зохоимжийн задлал 3. Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл зохиолын агуулга, үзэл санаа, зохоимжийн задлал Ашиглах материал: 1. М.Достоевский Дорд үзэгдэгсэд УБ., 1983 он 2. Н.А.Некрасов Орос бүсгүйчүүлУБ., 1967 он 3. Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл УБ., 1996 он Ашиглах материал 1. А.Шархүү Гадаадын уран зохиол III-р дэвтэр 2. Ч.Цэндсүрэн Гадаадын уран зохиол УБ., 1979 он 3. О.Матеева, А.Шархүү 19-р зууны оросын уран зохиол 4. Ж.Намсрай Францын утга зохиол” УБ., 1996 он 5. Д.Галбаатар 19-20-р зууны оросын модернизм УБ., 1998 он 6. С.Дулам Эртний дорно дахины уран зохиолын тойм УБ., 1976 он 7. С.Дулам Дундад эртний дорно дахины уран зохиолын тойм УБ., 1977 он 8. История всемирной литературы Т1-4. М, 1986-89-г 9. С.Хөвсгөл, Д.Ариунцэцэг Доно дахины уран зохиолын түүхэн найраглал УБ., 1998 он. 10. Ш.Бираа Дэлхийн уран зохиол УБ., 1996 он 11. Р.Таагуур Гора роман УБ., 1963 он 12. Лу Син А Кьюгийн үнэн түүх УБ., 1953 он 13. Лу Син Төрөлх суурин УБ., 1956 он 14. Галидаса Шагундала УБ., 1995 он 15. Такаси Ито Хиросимын сургамж роман УБ., 1990 он 16. М.М.Каземи Аймшигт хот роман УБ., 1965 он 17. Э.Нойч Гаттийн эрэлд УБ., 1990 он 18. Ши Най Ай Сүн улсын хүйтэн уулын бичиг УБ., 1997 он 19. Эрт эдүүгээгийн гайхамшигт сайхан үзэгдэл эмх. УБ., 1959 он 20. Ли Бо Догшин ширүүн бороо УБ., 1954 он 21. С.Хөвсгөл Тан улсын яруу найраг УБ., 1998 он 22. Дандиний зохиост аялгууны толь, түүний тайлбар УБ., 1962 он 23. Ц.Цэнгэл Нобелийн шагналтнуудын өгүүллэг УБ., 2001 он 24. Б.Явуухулан II боть УБ., 1991 он 25. Ц.Дамдинсүрэн Рамаяна монгол дэлгэрсэн нь УБ., 1959 он. 26. О.Д.Бальзакийн өгүүллэг туужууд УБ., 1990 он 27. Эмгэнэлт жүжгийн түүвэр УБ., 2001 он 28. О.Д.Бальзак Хүслийн гурвал 29. Данийн хун тайж УБ., 1977 он

Монгол ардын аман зохиолын лекц

2012 оны 11-р сарын 01 Нийтэлсэн Номин

Ардын аман зохиол гэж юу вэ?

Хөдөлмөрчин ардын үзэл санааны тусгал, оюун билгийн илэрхийлэл болж хамт олны дунд амаар зохиогдоод уламжлан дэлгэрэх уран үгийн бүтээл туурвилыг ардын аман зохиол гэнэ.

Түүний анги нийгмийн мөн чанар нь:

1. Нийгмийн материал баялгийг үйлдвэрлэгчидийн оюун санааны туурвил мөнд оршино.

2. Хөдөлмөрчин олны нийгмийн амьдрал, хөдөлмөр тэмцлийн бүхий л туршлагыг яруу сайхнаар нэгтгэн дүгнэдэгт оршино.

3. Хөдөлмөрчин ардын ертөнцийг үзэх үзэл ёс суртахуун, яруу сайхны хүсэл сонирхолыг хурцаар илэрхийлдэгт оршино.

Ардын аман зохиолын тусгай онцлог нь түүний шинж чанартайд оршино. Тухайлбал үгийн урлагын олон бүтээлийн хэлбэртэй, хөдөлмөрчин ардын нийтлэг үзэл суртлын үүрэгтэй. Тэдний оюун соёлын цогцолбор мөн байдаг нь а.а.з-ын өвөрмөгц онцлог мөн болно. А.а.з нь орчлонгийн алив юмны нэгэн адил түүхэн үзэгдэл юм. Анхны хүй нэгдлийн нөхцөлд хүмүүс хамт олноороо хөдөлмөрлөж, нийгмээрээ амьдардаг болсны улмаас хоорондоо саналаа солилцох зайлшгүй хэрэгцээ гарсан билээ. Хэрэглээ нь хүний тархинд үг хэллэгийг удирдах төвийг бий болгосноор барахгүй, түүнд тохирсон үзүүр хязгаарын, өгүүлэх эрхтнийг аажмаар бий болгосноор үе гишүүнт үг хэллэг үүссэн билээ. Үг хэл нь Хүмүүсийн харьцаа, хөдөлмөрийн явцыг зохион байгуулахад “ Илт бөгөөд бодит “ учир холбогдолтой ач тустай байсан. Иймд аман зохиолын чанартай сонин содон үг, овог аймгийн нийтлэг зан үйлийн бүрэлдхүүний зүйл болж ордог бөгөөд энэ мэтээс үгийн урлаг, юуны өмнө аман зохиол үүссэн билээ. Аман зохиол ийнхүү эрт балар цагийн хүй нэгдлийн хүн олны хамтын хөдөлмөр, хүй элгээр / нийгмээр / амьдрах болсон аж төрөл, заншил ёс, зан үйл, баяр хөөр, уй гашуу, уламжлал баримтлал зэрэгтэй салшгүй холбоотой үүсэн гарчээ. Тэр цагийн хамт олон гардан бүтээдэг үйлдвэрлэл нь нийгмийн чанартай, тэдний үйлдэн бүтээх үйл ажиллагаа нь хамтын хэлбэртэй, тэдний бүх амьдрал нь нийтлэг шинжтэй байв. Энэ бүхэн бол аман зохиолыг бүтээх бодит нөхцөлүүд болжээ. Аман зохиол нь түүхэн үе бүхэнд нэг янзаараа байсангүй тухайн нийгмийн бүтэц, байгуулал түүний доторх хөдөлмөрчидийн байдал, бүрэлдхүүн, тэдгээрийн түүхэн хөгжлийн онцлог зэргээс шалтгаалан аман зохиолын агуулга хэлбэр, нийгэмд гүйцэтгэдэг үүрэг, түүнчлэн овог, ястан, аймаг, улс үндэстэн, хүн төрөлхтөний соёлд эзлэх байр суурь зэрэг нь цөм улиран хувирсаар иржээ. Учир иймээс түүхэн үе бүхний аман зохиолд нийгмийн материаллаг баялгийг үйлдвэрлэгчидийн оюун санааны бүтээл туурвил мөний хувьд анги нийгмийн ерөнхий шинж чанартай байхаас гадна тэдгээр үе тус бүрт хамаатай түүхэн тодорхой анги нийгмийн онцлог агуулгатай байдаг байна.

Аман зохиолын ардач чанар

Ардын аман зохиолын анги – нийгмийн мөн чанарын нэг чухал шинж нь ардач чанар байдаг. Ер нь “ Ардын аман зохиол” гэдэг утга агуулгатай нэр томьёо юм. Үүний дотроос “ Ардын гэсэн тодотгол бидний авч хэлэлцэж байгаа асуудалд чухлаар холбогдоно. Одоогоор бидний ойлголтоор бол аль нэг улс үндэстний төрийн тулгуур, улс үндэс болсон хүн амын ерөнхий олонхийг “ард” гэдэг. Монголын феодлын нийгмийн олонхи нь малчин ардууд байв.

Иймд Монголын аман зохиолын гол ихэнхийг малчин ардууд ухаан билгээрээ бүтээсэн нь илэрхий. Гэвч зөвхөн малчин ардын зохиол гэвэл өрөөсгөл ойлголт юм. Яагаад гэвэл “ардын” ангийн бүтэц бүрэлдхүүн нь харин анги нийгмийн талаар хоорондоо ялгаатай бүлэг хэсгээс бүрддэг байжээ. Тухайлбал Монголын феодлын нийгмийн үед харц ардын ангийн бүрэлдхүүнд, албат, хамжлага, шавь нар, борчуул гэхчилэн олон янзын хэсэг бүлэг багтдаг байв. Иймд энэ үеийн ардын аман зохиолд малчин ардын бүтээлээс гадна бадарчны үлгэр хүрээ хорооны борчуулын шог үгээс аваад ядуу дорд лам нарын шашны ном уншлагыг элэглэн чаралба нарын домгийг хүртэл элдэв анги бүлэг хүмүүсийн дундаас гарсан зүйлс багтах юм. Гэвч “ Ардын аман зохиол” гэсэн нэр томьёоны “ардын” гэсэн үгийн анги – нийгмийн агуулга үүгээр дуусахгүй Учир нь зөвхөн феодлын нийгмийн үед холбогдох бүтээл туурвил ороод зогсохгүй түүнээс өмнөх ангигүй нийгмийн буюу хүй нэгдэл, овог төрийн нийгмийн хамт олны бүтээл туурвил хамаарагддаг.

Жишээ нь “ Эрхий мэргэний домог, үлгэр, цуутын цагаагч гүү зэрэг зарим амьтадын болон шидэт үлгэр, зүйр үгс. Монголын олонхи баатарлаг тууль тэргүүтэн ордог байна. Энэ мэт бүтээл туурвил бол анги гарахаас өмнө хүй нэгдэл овгийн байгууллын ахуй амьдралаас гарал үүсэлтэй тул тэдгээрийн үүсвэр хэлбэрийг ангигүй нийгмийн бүх гишүүдийн бүтээл туурвил гэж болно. Гэвч ардын гэдгийг дарлагч дарлагдагч 2 ангийн нийтэд нь хамарсан ухагдхуун гэж үзэж болохгүй юм. Учир нь аман зохиол бол хүний нийгмийн оршин тогтнож хөгжихийн үндэс болон материаллаг баялгийг үйлдвэрлэж, түүхийг бүтээгч чухал хүч болсон “ ардын” буюу хөдөлмөрчин олны оюун санааны бүтээл туурвил, цэцэн билгийн илрэл бөгөөд ерөнхийдөө дарлан мөлжигч ангийн ноёрхуу соёлын эсрэг хөдөлмөрчин олноос өөрсдийгөө илэрхийлсэн, хөдөлмөрчний эрх ашгийг хамгаалсан утга санааны бүтээлүүд байна. Ардын аман зохиолын ардач чанар нь :

1. Тэдгээр бүтээл нь нийт хөдөлмөрчдийн элдэв анги бүлгийн дунд бүтээгдэгт оршино.

2. Эдгээр бүтээлд голлон хөдөлмөрчин ардын үзэл санаа, эрмэлзлэл илэрч, бүтээлдээ ард түмний эрх ашгийг ямар нэг хэлбэрээр хамгаалж, дарлан мөлжигчидийг эсэргүүцсэн шинж чанартай байдагт оршино. Иймд Ардын аман зохиол нь ангит нийгмийн үед ангийн шинж чанартай байдаг байна.

Ардын аман зохиолын ангийн чанар

Ардын аман зохиол бол нийгмийн үзэгдлийн хувьд ангит нийгэм үүсэхээс өмнө үүсэж гарсан учир ангигүй нийгэм болох хүй нэгдэл, овгийн нийгмийн хамт олны нэгдмэл амьдрал, үнэн байдлыг тусгаж анх ангийн шинж чанаргүй байсан боловч нийгмийн цаашдын хөгжлөөр эсрэг тэсрэг ангиуд үүсэхийн хамтаар нийгмийн үнэн байдлын тусгал болсон ардын аман зохиолд энэхүү ангит нийгмийн шинж чанар тусаж ангийн чанартай болсон байна. МААЗ-д юуны өмнө хар шар феодлын эсрэг чиглэж хөдөлмөрчин ардын үзэл санаа хурцаар илэрсэн байдаг. Энэ талаар аман зохиолын бүх төрөл зүйлст тусгагдсан байдаг.

Жишээ нь: Ноён урваач нохой шарваач гэх буюу

Зуд болоход нохой зоолно,

Зовлон болоход лам жаргана г.м

Феодал лам нарын эсрэг чиглэгдсэн зүйр үгс байна.

Уут уут мөнгөөрөө

Улсаа худалдсан сайдууд гуай

Дэнс дэнс мөнгөөрөө

Дэлхийгээ худалдсан сайдууд гуай гэх буюу

Буурал тэмээ байтлаа бурантгаа юундаа сунгаа вэ?

Бурханы лам байтлаа

Бүсгүй юундаа хөөгөө вэ? гэх мэт дуу байна.

Энэ бүхэнд ардуудаас дотоодын хар шар анги гадаадын колончлогч нарыг жигшин эсэргүүцсэн гүн утга агуулга, хурцаар илэрсэн байна. Энэ мэтээр хөдөлмөрчин ардын эрх ашгийг хамгаалж, тэдний хүсэл эрмэлзлэлийг илэрхийлсэн үлгэр, домог, тууль ч олон байдаг. ААЗ бол феодал ангийн эсрэг ардаас явуулсан ангийн тэмцлийн нэг хурц зэвсэг болж байжээ.

Аман зохиол бол хамт олны бүтээл мөн

Аман зохиолыг ард түмэн нийтээр хэлэлцэн тохирч, нийтйин санал, олны журмаар зохицуулдаг гэсэн үг биш. Тэгвэл юуны учир “ Хамт олны дундаас зохиогддог гэж үзэх учиртай вэ?

Үүнийг ингэж тодорхойлж болно:

1. Аман зохиолыг “ Хөдөлмөрчин ардын оюун санаа цэцэн билгийн жинхэнэ төлөөлөгч болсон нэг хүн хормын төдийд хурдан сэтгэж, бодож төдөлгүй бэлэн зэлэн урсган хэлж амаар буюу цээжээр зохиож чаддаг байжээ.

Монгол ардын зүйр үгэнд

Цэцэн үг цээжнээс гардаг

Цэцэг навч уулнаас гардаг гэсэн үг байдаг нь үүнийг заасан үг билээ.

2. Аман зохиолыг ардын цэцэн билэгтэн үеээс үед “ уламжлан дэлгэрүүлэхдээ” өөрсдийн авьяас сонирхол хувийн онцлог, цаг орчныхоо байдалд нийцүүлэн улам баяжуулж, зохих хувь нэмрээ оруулдаг дээрээс тэрхүү бүтээлийг чухамхүү “хамт олны дунд” зохиогдсон “ хамт олны бүтээл гэж үзэх үндэстэй. Амаар уламжлан дэлгэрдэгийн учраас ардын аман зохиолын олонх бүтээлийн анхны зохиогч нь мартагдан, хамт олны чанартай болдог байна.

Монгол ардын аман зохиолын төрөл зүйл

Монголын ард түмэн маш эртнээс уламжлалтай баялаг аман зохиолтой учраас түүнийг олон төрөл зүйлээр нь ангилан судалж үзэх шаардлагатай байдаг.

Монгол ардын аман зохиолд домог- үлгэр, тууль, үлгэр, дуу, домог, оньсого гэх мэт төрөл зүйл багтдаг юм. Аман зохиолын энэ олон төрөл зүйл тус олон монгол хэлтэн овогтон цөм өөр нэрээр зөрүүлж оноосон сонирхолтой баримт байдаг. Дараах хүснэгтээс үзвэл:

Халхад

1. тууль

Буриадад

үльгэрнүүд

Халимагт

Ут тууль

/урт тууль/

Өвөр монголд

2. үлгэр

Онгохонууд

/ туульс /

Ут туульиуд

/ урт туулинууд/

3. оньсого

Таабари

Тээлвртэ туульс

/тайлбартай тууль/

Тул инуд

4. зүйр цэцэн үг

Үльгэрнүүд

Оньнон ба хошоо

үлгүрмүд

Үлгүр

үгэс

Аман зохиолын төрөл зүйлийн нэр томьёо зөрөөтэй болсны учир шалтгаан нь ААЗ-ын эдгээр олон төрөл зүйл нь хараахан ялгарч гараагүй нэгэн бүхэл нийтлэг зүйл байсан ба эдгээрийг өөр өөр талаас нь эдгээр олон янзын үгээр нэрлэж байжээ. Гэтэл олон Монгол овогтон сольж холдсон түүхэн үед ААЗ-ын олон төрөл зүйл ялгаран гарч ирсэн тул нэг талыг олон талаас нь нэрлэж байсан олон янзын үгийг ааз-ын өөр өөр төрөлд оноон нэршүүлснээс ийнхүү ялгаа гарсан байна. ААЗ-ын эдгээр олон зүйл нь хэдий эртний Монгол аман зохиолын төрөл нэг эхээс үүсэж хожим нь олон овогтон хэлтний дунд өсөн бойжихдоо өөр өөр нэртэй болсон боловч, төрөл зүйл тус бүр өөр өөрийн онцлогтой, ялгаатай байсан.

Домог үлгэрийн сэтгэлгээний асуудалд

1. Домог үлгэрийн тухай

Маш эртний эхэн түрүү цагийн хүн ухамсар сэтгэхүй үг хэлтэй болсноор адгуусан амьтнаас ялгарах болжээ. Тэр цагаас л эргэн тойрны юм үзэгдэл бодол санаагаа нэг нэгдээ дамжуулан ойлгуулж чаддаг болжээ. Ингэж нэг хүний бодсон санасан нь нийтийн хүртээл болж чаддаг болсон цагаас хүмүүс сүргээрээ биш нийгмээрээ аж төрдөг болжээ.Боддог сэтгэдэг болсны улмаас аливаа зүйлийг яаж хийх ямар зорилгоор ашиглаж болох тухай мэдэж ухамсарлаж чаддаг болсон тэр цагаас зөнгөөрөө адгуусны үйлддэг үйлдэл биш харин ухамсарт үйл ажиллагаа хөдөлмөр болжээ. Хүн хэлтэй болсон цагаасаа л аман зохиолтой болсон гэж багцаалдан хэлж болно. Хүн төрөлхтөний хөгжлийн гэнэн балчир үеийн “ яагаад” гэдэг асуултанд үнэн зөв шийд гаргах хүмүүсийн танин мэдсэн мэдлэг бодох сэтгэхүйн хөгжил үйлдвэрлэж бүтээх үйлдвэрийн ахиц цөм дутагдаж тийм болов уу гэсэн битүү таамаглал төсөөлж ургуулан бодох нь их байжээ. Иймд эртний хүмүүс хамаг юмны учир шалтгааныг санаагаараа ургуулан бодсоноороо үлгэр домог зохион тайлбарладаг байжээ. Ингэж зохиосноо бодитой үнэн зүйл гэж итгэж байсан. Тийм үлгэр өгүүллэгийн зүйл нь өнөө үед үлгэр гэж нэрлэгдэх болжээ. Домог үлгэрийн аман зохиолын буюу төрлөөс ялгарах тусгай онцлог нь:

1. Хүн төрөлхтний нялх ухамсрын буюу домогийн сэтгэлгээний бүтээл болоход нь

2. Анхны хүмүүсийн танин мэдэх бүх туршлагын илрэл буюу үзэл суртлын нийтлэг хэлбэр хөдөлмөрчин ардын соёлын үр хөрөнгө мөн болдогт нь

3. ШУ-ны хандлагатай урлагын бүтээл болдогт нь тус тус оршино.

Эцэст нь домог үлгэр бол оюуны учир шалтгааныг тайлбарлах гэсэн учир зүйн сэтгэлгээний дэвшилтэт эрмэлзлэлийн тусгал мөн боловч түүнийгээ тухайн хөгжлийн нөхцлийн улмаас “ ухамсарлаагүй уран сэтгэмжээр “ хэрэгжүүлсэн зүйл тул өнөөгийн бидэнд урлагийн утга чанартай зүйл юм.

Монголын домог үлгэрийн тухай

Орчлон ертөнц хүний нийгмийн юм, тэргүүтнийг танин мэдэж тайлбарлах эртний хүний эрмэлзлэлийг тусгаж, аяндаа ухамсаргүй уран сэтгэмжээр зохиогдсон аман өгүүллэгийн хүүрнэлийн зохиолыг домог үлгэр гэнэ. Домог үлгэр нь аргагүйн эрхээр уран сайхны хэлбэрээр илэрсэн эртний хүний нэг маягийн “түүх” “ ШУ” мөн. Эртний Монголчууд домог үлгэрээрээ орчлон ертөнцийг үзэх үзлээ илэрхийлж байжээ. Монголын домог үлгэрийн зүйлс нь буриад, халимаг зэрэг Монгол хэлтэн овогтний домог үлгэр түүний ангилалтай нягт холбоотой.

а/ Сав ертөнцийн тухай / космогонические мифи /

б/ Шим ертөнц буюу ургамал амьтны үүсэл гарал түүний эрхтний үүсэл гарал зэрэг адгуусан тэнгэр, нарны тухай / теогонические мифи/ зэрэг

в/ Хүн, түүний хөдөлмөрийн зэвсэг зэрэг нийгмийн үүсэл гарлын холбоотой /генеалогические мифи/ гэж 3 хувааж болно.

Сав ертөнцийн тухай Монголын домог үлгэр

Монголчууд нэгэнт бусад ард түмний адил хүний нийгэм байгуулж, хөдөлмөрлөж ирсэн учраас орчлон ертөнцийн тухай бодож сэтгэж, энэ талаар хэдий гэнэн ч гэсэн өөрийн төсөөлөл, ертөнцийг үзэх үзэлтэй байснаа домог үлгэрээрээ илэрхийлсэн юм. Орчлон ертөнцийн үүсэл гарлын тухай домгийг

1. Долоон өвгөн, мичид, гурван марал зэрэг од гаригийн үүслийн тухай үлгэр, домог үлгэрээс

2. Үлгэр ялангуяа туулийн дотор гарах дүрслэлээс

3. Элдэв юмны үүслийн тухай сүүлийн үеийн бурхан шашны нөлөө орсон зарим домог үлгэрийн дотроос: ийм хэд хэдэн эх сурвалжаар баримт болгон хэлэлцэж болно.

Эртний бөө мөргөлт Монголчууд Дэлхий тэнгэр 2 салаагүй байхад, нэгэн нэгдмэл байхад мөнхтэнгэр нар байсан гэж үздэг байв. Тэнгэрийн орныг дээд ертөнц / хожим дэд тив / гэх болжээ.

Дунд ертөнц / хожимын дунд тив / бол газар дэлхий мөн бөгөөд этүгэн / газар дэлхийн / тэнгэрийн бие мөн бололтой.

Түүн дээр байгаа ургамал, амьтан хүн цөм тэнгэр эцэг, Этүгэн / дэлхий/ эхийн төрдөг үр хүүхэд мөн. Учир нь “ Үнэндээ Монголчууд байгалын эр үүтгэл нь тэнгэр, эм үүтгэл нь газар дэлхий гэж шүтдэг. Тэнгэр нь юманд хэлбэр дүрс оруулдаг. 1-дэхийг эцэг гэж 2-дахийг нь эх гэнэ. Энэ учраас тэнгэр бол хүнд амин сүнс соёрхдог бөгөөд түүний энэ туурвигч үйлийг Монголчууд “заяа” гэнэ. Доод / газар доорх/ ертөнцийг Лусын хаад эзэлсэн бөгөөд анхны луу могойн өндөгнөөс луу дүрстэй гарсан. Тэгээд усан дахь бүх зүйлийг захирах эзэн болсон. Могойг лусын хааны охин гэж байжээ. Орчлонгийн үүслийг Монголын домог үлгэрт өөрсдийнхөө аж төрлийн жишээгээр зохиосон бөгөөд тэдний туурвин зохиох сэтгэхүй туйлын эгэл гэнэн реалист шинжтэй байжээ. Жишээ нь “хар шар хотын Монгол торгуудын хэлснээр бол Тэнгэр газрыг бүтээхэд түүн дээр нэг хөгшин эмгэн байжээ. Санаандгүй эмгэн жирэмсэлжээ тэр үед тэнгэр хараахан бүтэж гүйцээгүй 2 талаасаа алгуурхан ойртон хаагдаж дэлхий дахины дээгүүр бүрхэж байжээ. Он удахад тэнгэр ч битүүрээгүй хүү ч төрөөгүй байсан агаад хүү эхээсээ “ Тэнгэрийн хаалга хаагдах дөхөж байна уу “ гэж асуудаг байв. Эмгэн тэр бүр “ бас болоогүй” гэдэг байжээ. Тэнгэр бүтэж гүйцэхэд дөхөөд байсан нэг үед өнөөх хүү уул асуултаа давтав. Олон жил төрөөгүй байж дэмий балай юм асуудаг олиггүй хүмүүжилтэй хүүдээ уурласан эмгэн “ тэнгэр /хаалга/ хаагдсан” гэхэд хүү эхийгээ зүүн гараа өргөөч гэж гуйжээ. Тэгэхэд суганаас нь төржээ. Гарахдаа нас гүйцсэн эр байв. Төрөөд тэнгэр өөд харвал хараахан хаагдаж гүйцээгүй байхыг үзэн үнс чимхэж аваад тэнгэр өөд үнсээ цацаж орхижээ. Тэр үнс нь тэнгэрийг бүрхэж амжаагүй тэр зурвасыг бүрхэж орхисон бөгөөд энэ нь тэнгэрийн заадас болсон гэнэ. Анхны эр хүн цагаа болоогүй төрсөн учир богино настай болсон ба эмгэн худал хэлсний харгайгаар одоо хүмүүс худалч,хуурмаг, хулгайч болжээ. Газар дэлхийн үүслийн тухай ийм хүн хэлбэрийн домог байхаас гадна үүнээс өмнөх үеийн адгуусан хэлбэрийн домог үлгэр ч бас байсан бололтой. Тэр домог үлгэрт газар дэлхий нь аварга том бухийн байдлаар гардаг. Тэр бухын толгой бөөр бөгсөнд нь 3 баян айл аж төрж байснаар гарч байгаагаас үзвэл газар дэлхийгээ бухаар төлөөлсөн мэт. Энэ дүрсэнд бөөрний баян, бөгсний баян 2 хол зайтай байдаг хоорондоо хэдэн оны турш явж хүрдэг гэж дүрсэлсэн байна. Түүнээс гадна Адьяа зангийн хувилбарт “ Бухыг үхчихээд хүмүүс түүнийг өвчиж тураг махыг цээж бөгсөөр тавьсан энэ үед бүргэд нисч ирээд бухийн цээжийг тэнгэрт аваад явсан. Тэгээд агаарт хоёр гурав тоншоод олз нь гологдсон тул доош унагасанд дээш харж байсан хүний нүдэнд унасан. Үүнээс айсан хүн учиргүй сандарч ухны сахлан доор нуугдсан. Үүний дараа үнэгийг дуудан тэр үнэг хүний нүдэнд 3 хоног завиар явж хүний нүдэнд живж бухын цээжийг хайв гэж сонин дүрслэл байдаг. Үүнээс үзэхэд Монголын эртний домог үлгэрийн ёсоор газар дэлхий бухын бөгснөөс тэнгэр нь бухын цээжнээс, далай нь үлэмж биет өвгөний нүднээс, сүмбэр уул нь ухна, бүргэд нь туурвигч баатар бөгөөд бухын цээжийг хоёр гурав тоншиж тэнгэрийн гэрэл тусах цоорхой нар сарыг гаргасан мэтээр төсөөлсөн байх юм. Монголчуудын нийгмийн үйлдвэрлэл цаашид хөгжихийн хамт хүнийг байгалиас ялган салгаж, түүний бүтээгч хүчийг ухамсарлахын хэмжээгээр одыг үхэрт гишгүүлсэн мөсний хэлтэрхий мэтээр ухаарсан адгуусан хэлбэрийн домог үлгэрийн оронд “ Хөхдэй мэргэн”, “ долоон өвгөн” “Гурван маралын домог үлгэр, Эрхий мэргэн гэх мэт хүн хэлбэрийн домог үлгэр гарчээ.

Шим ертөнцийн тухай домог үлгэр

Шим ертөнцийн домог үлгэрт нарс, хуш модны мөнх ногоон болсон учир, говьд яагаад заг ургадаг вэ? Тарвагны хүн махыг яагаад идэж болохгүй вэ? Яагаад муурын хэл, нохойны үс бузар вэ? Эрвээхэй яагаад гэрэл уруу тэмүүлдэг вэ? Тэмээ яагаад эвэргүй вэ? гэх мэт олон үлгэр хамаарагдана. Үүний дотроос эрхий мэргэний үлгэр бол тарвага алаг даахай 2 яаж үүссэн тухай домог үлгэр бөгөөд үлгэрийн баатар эрхий мэргэнд домог үлгэрийн соёлын баатар болон тэр ч байтугай туурвигч баатрын шинж байна. Жишээ нь түүний бие 7 нар байсныг ганц сумаар харван орчлонгийн эс зохилдсон жам зүйгүй байдалд өөрчлөлт оруулж, өдөр шөнө ээлжлэн хорвоогийн дэглэм үүсгэхийг байгалын замбараагүй байдалд нэвтрүүлсэн байна. Энэ нь “ байгаль, соёл 2-ыг нарийвчлан ялгадаггүй санамсаргүй аяндаа адилтгадаг. ” домог үлгэрийн сэтгэлгээний шинж мөн байна. Эрхий мэргэн олон нарыг байт сумны бай мэт нэг нэг сумаар онож устгасан байна. Энэ нь чухамдаа эртний монголчууд нум сум гэдэг хөдөлмөрийн зэвсэг олсондоо ид шидийн зэрэгт аваачиж магтсан хэрэг юм. Эрхий мэргэнд хүний сайн болон сул тал цөм байна.

Жишээ нь:

Харваач мэргэн харвадагтаа эрдэн нэг нэг сумаар унагаж чадахгүй бол

Эрхий хуруугаа огтолж

Эр хүнээ байж

Хар ус уухгүй

Хагд өвс идэхгүй / амьтан болоод/

Харанхуй нүхэнд амьдарьяа гэж андгай тангараг тавьж байна. Тэгээд сүүлийн нарыг харвах гэж байтал хараацай шувуу халхалсан, хулчгар нар айгаад уулын цаагуур орчихсон учир тангараг ёсоороо тарвага болон хувирч эмгэнэлт баатрын шинж олж байна.

Хүн ба нийгмийн холбогдолтой домог үлгэр

Хүний үйлдвэрлэн бүтээх хүчин чадал нэмэгдэж байгаагаар эрхэс хүч бэрхшээлийн эсрэг тэмцэл нь хүчтэй болж ирэхийн хирээр хүн хэлбэрийн домог үлгэр туурвигч тэнгэрийн дүр зохиогдож хүн байгалын эрхшээлээс гарч байгааг харуулсан домог үлгэр зохиогдож эхэлжээ. Жишээ нь:

“ Шонхор яагаад хүн идэхээ больсон бэ?” гэдэг домог үлгэрт урьд шонхор хүний гавлыг цоо шааж түүний тархиар хооллож байжээ. “ Тэгээд газар дэлхийн хамаг амьтныг туурвигч тэнгэрээс цаашид хүнийг барьж идэж байх зөвшөөрөл гуйжээ. Тэгэхэд тэнгэр тэгвэл үхсэн хүний гавлын ясыг хага шааж чадвал зөвшөөрнө гэжээ. Шонхорыг өөдөө хөөрөх зуур гавлыг бөөрөнхий цагаан чулуугаар сольсонд шонхор дээрээс түүн рүү сум шиг шунгинаж орж ирээд цагаан чулууг бут тоншсон боловч ухаан алджээ. Тэгэхэд нь түүний дэргэд гавлыг тавиад бутарсан чулууг цэвэрлэжээ. Шонхор ухаан ороод үзвэл гавал бүтэн байсан тул ичээд дахин тэгж санаархахыг бүр мөсөн больжээ. Энэ мэт агуулгатай амьтны тухай үлгэр бол маш эртний буюу хүний үйлдвэрлэн бүтээх хүч чадал дорой, байгалын эрхшээлд байх үеийг тусган дүрсэлсэн эртний үлгэр юм. Монголчууд анх “ Тэнгэр эцэг” гэдэг нэгэн нэгдмэл ойлголттой тэнгэрийг бишрэн шүтэгч байжээ. Тэр нэг тэнгэр гэсэн ойлголт нь орчлон ертөнцийн тухай төсөөлөл нарийсч гүнзгийрэхийн хирээр “ хөх тэнгэр” “ мөнх тэнгэр” “ богд тэнгэр” г.м олон тодотгол нэмж хэрэглэх болжээ. Иймд 49 тэнгэр, түүний дотор баатар тэнгэр, дайчин тэнгэр, энгилчин, заяачин тэнгэр г.м сайн зүгийн 55 тэнгэр, элээ ад албин хулчин зэрэг муу зүгийн 44 тэнгэр үүссэн нь Монголчуудын овгийн дотор ялгаа хөдөлмөрийн хуваарь гаргасантай холбоотой юм.

Домог үлгэрийн уран сайхны онцлог

Аливаа зохиол бүтээлийн уран сайхны онцлог нь уран сэтгэмжээр санаанаас зохиосон зүйлс нь жинхэнэ үнэн байдаг мөн гэж итгэгдэхээр үнэмшилтэй болсон эсэхэд байна. Домог үлгэрийн зохиомол явдал гоо зүйн ямар учир шалтгаан, ямар харьцаа холбооны учир зүйн үүднээс үнэмшүүлэх чадалд тухайн домог үлгэрийн чанар оршино. Өөрөөр хэлбэл домог үлгэрийн, уран сайхны үнэн ба үнэн байдал 2-ын харьцаа холбооны адилтгалын учир зүйн үнэмшүүлэх чадалд домог үлгэрийн уран сайхан нь оршино. Жишээ нь

Тэмээний эврийг буг зээлэн аваад эргүүлж өгөөгүй тухай Монгол домог- үлгэрийн тухай уран сайхны үндэс нь тэдгээр амьтадын биеийн хэлбэр галбир, хэмжээ зохицлын үүднээс / гоо зүйн үүднээс/ тэдгээрийг үнэлж домголсон ард түмний ургуулан бодох сэтгэхүйн үнэмшүүлэх чадалд байна. Биеийн хэмжээ, харьцаа хэлбэр галбир зохицлын үүднээс / гоо зүйн үүднээс /бодоод үзвэл бугын эвэр нь бугад биш анх тэмээнд байсан байдлаар Монголын ард түмний өвгөд дээдэст төсөөлөгджээ. Тэр эврийг буга тэмээнээс зээлж аваад чуулганд очих гоёлын ёсоор толгойдоо түр зүүсэн учраас бугын эвэр хавар ургаад өвөл булгарч унадаг гэж тааварладаг байжээ. Буга тэмээ 2-ийг биеийн хэлбэр галбир, хэмжээ зохицлын гоо зүй, зээлснээ эргүүлэн өгөх ёстой гэсэн ёс зүйн үүднээс бодож: үзэхэд тэмээний эврийг буга зээлж аваад эргүүлэн өгөөгүй залилсан нь үнэмшилтэй санагдах болсон учир энэ бол ердийн үлгэр биш, харин бугын эврийг булгарч унаж, ургаж байдгийг тайлбарласан домог үлгэр мөн болжээ. Тэмээ буга 2-ын эврээ сольсон нь үнэн үү гэдэгт энэ үлгэрийн уран сайхны чанар байгаа биш харин ингэж эврээ сольсон гэсэн уран сэтгэмжийн учир зүйн шалтгааныг / бугад эвэр нь томдсон тэмээнд эвэргүй мулзан нь зохихгүй бугын эвэр жилдээ булгарч унадаг тэмээ ус уухаа үе үе больж уулын толгой ширтэн толгойгоо сэгсэрдэг/ гэх мэт буюу адилтгал үнэмшилтэй байна. Монголчууд нийгмийн ухамсарын цаашдын хөгжлийн явцад ард түмэн домог-үлгэрийн өгүүллэгийг үнэн бодитойд эргэлзээ төрж итгэл алдаж эхэлсэн бөгөөд энэ үед домог-үлгэр нь адгуусан амьтны буюу жирийн сургамжит үлгэр болон хувирч голдуу хошин шог, инээдэм наргианы шинжтэй болжээ.

Зан үйлийн аман зохиол

Зан үйлийн аман зохиол нь гарал үүслээрээ ардын яруу найргийн хамгийн эртний төрөл бөгөөд овгийн байгууллын үеээс хүмүүсийн зан заншил, баяр ёслолын байнгын дагуул болж түүний учир утгыг тэлж тодчилсоор ирсэн юм. Найрын ёслолын үед нийтэд хандан хэлэх зүйлийг энгийн ярианы маягаар ярих нь бараг үгүй, ямагт уран цэцэн үгээр шүлэглэн тухайн ёслолын үед гүйцэтгэж аливаа зан үйлийг ерөөл дуу, шүлэг ямагт дагалддаг билээ. Ийм учраас зан заншил ёслолын янз бүрийн хэлбэрүүд үүсэн бүрэлдсэн түүхэн урт хугацаанд тэдгээрийн бүрэлдхүүн хэсэг болсон аман зохиолын бүхэл бүтэн цогцолбор болон хөгжиж иржээ. Дуу, ерөөл, бэлгийн үг, магтаал мялаалга, даллага, цацлын шүлэг шившлэгийг нийтэд нь зан үйлийн аман зохиолд хамруулж болно. Хурим найрын дуу нь уран үг, аялгуу хөгжмийн хоршил байдаг бол, ерөөл харилцаа шүлэг нь өгүүлж буй зүйлийнхээ утга санаанд нийцсэн айзамтай, бараг дууны адил гэмээр тусгай хөг аялгуунаа зохицуулан хэлдэг. Зан үйлийн дуу, ерөөл бэлгийн үгс цацлага мялаалгын шүлэг зэрэг нь тухайн төрөл зүйл тус бүрийнхээ онцлогийг хадгалсан, аман зохиолын бусад зүйлээс ялгарах өөрийн гэсэн онцлогтой. Зан үйлийн элдэв ёслол нь тухайн аман зохиолын зүйлийг хэлэхийн зайлшгүй шалтгаан урьдчилсан нөхцөл болж өгдөг бол ерөөл бэлгийн үг, цацал, мялаалгын шүлэг, дуу зэрэг нь тухайн зан үйлийн учир утгыг нэмж баяжуулсан шинжтэй юм. Ялангуяа мал аж ахуй ажил хөдөлмөрийн холбогдолтой зан үйлийн яруу найраг нь хөдөлмөрийн үйл ажиллагаанд нөлөөлөх зохиулалттай байсан. Эдгээрт гоо сайхны учир холбогдол байдаг боловч түүнийг ажил хөдөлмөрийн үр дүнд практик байдлаар нөлөөлөхөд ашиглаж байлаа. Иймд “ Морь уралдуулах, төлийг эхэд нь авахуулах, мал саах, ивэлгэх, хайдагшуулах зэрэгт шүлэг магтаал, ерөөл уянгалуулан унших, гийнгоолох, уртын дуу дуулах буюу аяар өөвлөх, хөөслөх, зуузуулах, тушгирах, бас лимбэдэх, хуурдах, уламжлал нь малын - дээд мэдрэлд уяраах, сэргээх, сэрэл үүсгэх / ааш занг засах/ зэргээр нөлөөлж буй хэрэг бөгөөд “ тэдгээрийг хэлбэр маягийн төрлөөс авч

- Үргээх цочоох, балмагдуулах аястай/ гуаг, чиш, хаая гэх мэтээр хашгирч/

- Уянгалаг, элбэрэл,ээнэгшүүлэх, хайрын өнгө аястай / гурий, гүүргий, зуу зуу гэх дуу аялгуу/

- Урам зоригийг хөгжөөсөн аястай/ морь уралдахад гийнгоолох, цол дуудах /

- Тайвшруулж тайтгаруулсан / гүүг, хүүе/ гэх мэт олон өнгө аястай байхаас гадна лимбэ, морин хуур, зэрэг хөгжим уурга хуйв шилбүүр зэрэг багаж хэрэгслийн дууг ашигладаг байжээ.

Зан үйлийн яруу найраг нь бөө мөргөлийн аман зохиолоос зарчмын ялгаатай гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл зан үйлийн яруу найраг нь хүн төрөлхтний зааггүй нийтлэг ухамсрын буюу домог үлгэрийн сэтгэлгээний үед зохиогдсон учир бөө мөргөлийн аман зохиолоос гарал үүслийн хувьд эртний бөгөөд түүний угтал болсон зүйл юм.

Бөө мөргөлийн яруу найраг нь бөөгийн зан үйлийг явцуу хүрээнээс гарч чадахгүй бол зан үйлийн яруу найраг нь хүнийг төрөхөөс нас эцэслэх үе хүртлэх аж амьдралын олон үйлстэй холбоо бүхий учраас хэлбэр агуулга, төрөл зүйлийн хувьд нэн баялаг, ард түмний ухамсар танин мэдэхүй өсөж, шашин шүтлэгийн нөлөө сулран ШУ-ны мэдлэг дэлгэрэх явцад зан үйлийн аман зохиол дахь үгийн шидэд итгэх гэнэн хандлага шүтлэг бишрэлийн нөлөө улам бүр багасаж уран сайхны зориулалт нь зонхилох шинжтэй болж иржээ. Зан үйлийн яруу найргийн өөр нэг онцлог бол түүний хэл юм. Хурим найран дээр хэлэх ерөөл, шүлэг, дуу зэрэг нь тухайн зан үйл, үйл хөдлөлийн учир зорилгыг тодотгох зориулалттай байдаг.

Жирийн яриаг бодвол урнаар өгүүлэхийн элдэв аргыг төгс ашигласан тодорхой айзам хэмнэлтэй сэтгэл хөдөлгөм уран шүлгээс бүтсэн байдгаараа онцлогтой.

Аригун од гариг нь тохирсон энэ сайн өдөр

Агуужим их өргөө гэрээ байгуулан барьж

Аль сайн өлзийтэй сайхан үгээрээ өргөж мялаахад гэх мэтчилэн бүтэн өгүүлбэр нь хэл бичгийн хэлний үгээр бүтсэн буюу сонгодог хэлний бичгийн найруулгатай байдаг. Жирийн ярианд тэр бүрий хэрэглэгдэггүй бичгийн хэлний хуучин үг хэллэгийг оролцуулах зарим үгийг зориуд бичгийн хэлний дуудлагаар хэлэх зэрэг нь тухайн эрхэмсэг хүндэтгэлийн өнгө аястай болгон өгдөг гэж болно. Өөрөөр хэлбэл энэ нь ойр зуурын хэрэгцээнд хэрэглэгддэгээр чихэнд дасал болсон жирийн явган ярианаас өргөн тодчилж тухайн зан үйлийн хүндэтгэлийн өнгө аясыг илэрхийлэх, сонсогч хүмүүсийн анхаарлыг татах, яруу сайхны учир холбогдолтой найруулгын арга юм. Ард түмний дунд тэмдэглэгдсээр ирсэн уламжлалт зан үйлийг ёслол, түүний аман зохиолыг дотор нь

а/ цаг улирлын холбогдолтой

б/ гэр ахуйн холбогдолтой гэж 2 хувааж болно.

А. Эхнийх нь цаг улирлын өөрчлөлтийн явцад давтагдах байгалын онцлог үзэгдэл, Мал аж ахуй, ан агнуур газар тариалангийн ажил хөдөлмөрийн давтамжтай холбоотой бол

Б. Гэр бүлийн амьдралд тохиолдох онцлог үйл явдалтай холбоотой байжээ. Цаг үеийн холбогдолтой зан үйлийн аман зохиолд ард түмний олон зуун жилийн мал маллагааны арга туршлагын холбогдолтой олон зүйл зөн билэгдлийн маягаар туссан байдаг бол гэр ахуйн зан үйлийн яруу найрагт эрүүл энх, аз жаргал, элбэг баян амьдралыг мөрөөдсөн хөдөлмөрчин ардын эрмэлзлэл хүслэн илэрсэн байдаг.

Цаг улирлын холбогдолтой зан үйлийн аман зохиолд зан үйлийн ёслол үйлдэж ерөөл билэг, мялаалга, цацлагын үг хэлснээр ургац арвижуулан ангийн олз нэмэгдүүлэх, мал сүргээ өсгөх ингэснээр хүмүүсийг аз жаргалтай амьдруулна хэмээн итгэж байдаг нь тод харагддаг. Гэр ахуйн холбогдолтой зан үйл нь хүний амьдралыг эхнээс нь аваад эцсийг нь хүртлэх хугацаанд тохиолдох тэмдэглэлт явдлыг эртнээс уламжилсан заншил ёсны үүднээс ёслон тэмдэглэж буй хэрэг юм.

1. Шившлэг

Шившлэг нь дэлхийн бүх улс түмэнд түгээмэл байсан бөгөөд овгийн байгууллын үеэс уламжлалтай зан үйлийн хамгийн эртний хэлбэр юм. Овгийн байгууллын үед хүний үйлдвэрлэх хүчний хөгжил сул байгалын хүчний бүрэн эрхшээлд байсан бөгөөд юм үзэгдлийг хүнтэй адилхан сэтгэж, мэдэрч ярьж чаддаг гэх мэтээр хүнчлэн ойлгох буюу, байгаль ертөнцийн зүй тогтлыг үнэн мөнөөр нь таньж чадаагүй цаанаа далдын эзэнтэй мэт үздэг байв. Гэвч эртний хүмүүс хүрээлэн байгаа орчинд бололцооны хирээр төсөөлөхийг чармайж байсны илрэл нь шившлэг юм. Шившлэг нь үгийн урлагийн бүтээл боловч түүнд бие даасан гоо сайхны учир холбогдол байхгүй харин практик хэрэглээний зориулалттай юм. Өөрөөр хэлбэл эртний хүмүүс тухайн зүйлийн уран сайхны хэрэгцээгээ хангахын тулд биш үгийн ид шидийн хүчээр аргадан тайтгаруулах, нэмэр тус болох, хор хөнөөл хүргэх зэрэг хүссэн үр дүнд хүрэх практик зорилготой байжээ. Шившлэгийг хэн дуртай хүн, тохиолдлын ямар ч үед хэлдэг бус, харин зайлшгүй шаардлага гарсан үед л тодорхой цаг хугацаанд хэлдэг нь түүний практик хэрэглээний зориулалт зонхилох шинжтэйг харуулж байна.

Тухайлбал: Хурга хөнгөлсний дараа

Өднөөс хөнгөн

Сумнаас хурдан

Цус нь цагтаа хатаж

Өвчин нь өдөртөө эдгэр

Хурай2

Дур2 гэж хэлдэг нь үгийн ид шидийн тухайн ажил үйлсэд нөлөөлөх гэсэн зориулалттай шившлэгийн үгийн хэлбэр юм. Шившлэгийн үгийг хэн дуртай хүн өөрчлөөд байдаггүй, үг хэллэг нь маш тогтвортой юм. Учир нь тухайн үг хэллэгийн зохицол нь зөн билэгдлийн гүн утгатай, үгийн ид шидийн нөлөөлөх их хүчтэй тул дагаж мөрдөхгүй бол уг зүйл санаснаар бүтэхгүй гэж ойлгодог тул эртнээс уламжлан цээжлэн бараг өөрчлөлгүй дамжуулсаар иржээ. Шившлэг нь тухайн зүйлд хандах зорилго хүслээ илэрхийлсэн цөөн мөр шүлгээс бүтдэг бөгөөд гуйсан утга санааг илэрхийлдэг учир өгүүлбэрийн өгүүлхүүн нь үйл үгийн захирах, тушаах хүсэх болзох төлөвөөр голдуу хэлбэрждэг. Аливаа шившлэг нь хэмжээгээр бага боловч адилтгал, зүйрлэл, ёгтлол, төсөөлөл, хэтрүүлэх, чимэг үг, давталт зэрэг хэлний яруу хэрэглүүрээр маш баялаг энэ нь сонссон хүмүүст ид шидтэй мэт ойлгогдон гүн сэтгэгдэл, итгэл бишрэл төрүүлэх хүчин зүйл болдог ажээ.

Чи цахир цагаан хад болж урга

Би цал буурал өвгөн болоод гэсэн хэсэгт цахир цагаан, цал буурал зэрэг давхар тодотгол хоршин орж чимэг үг болсон нь дүрслэлийг уран хурц тод болгожээ. Мөн шившлэгийн үгэнд ёгт утгатай үг хэллэг нэн элбэг бөгөөд энэ нь эртний хүмүүсийн гэнэн ойлголт ёсоор бол хүнд хор хөнөөл учруулж болзошгүй элдэв далдын хүчнээс тухайн үйл

явдлыг нуун далдлах хуурах төөрөгдүүлэх гэсэн зориулалттай байв. Тухайлбал” идшинд адуу идэх бол

Алах гэж алсангүй

Цохих гэж цохисонгүй

Хойд хялгасандаа ороолдож үхлээ

Эцэс хойшид үхсэн газраа

Унага болж төрөөрэй хэмээн зориуд алсан биш гэнэт ослоор үхсэн мэтээр өгүүлсэн байдаг.

Шившлэгийн сэдэв агуулгийн талаас:

1. Ажил хөдөлмөрийн холбоотой

2. Анагаах эмчлэх зориулалттай

3. Аж байдлын хамааралтай гэж 3 хувааж болох юм.

1/ Монгол ардын шивлэгийн олонхи нь МАА, ажил хөдөлмөртэй холбоотой бөгөөд өвчин эмгэг чоно нохойн аюулаас хамгаалах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх улмаар мал сүргээ өсгөж олон болгох гэсэн малчин хүний эрмэлзлэлийг тусгасан байдаг. Тухайлбал ууган төл гаргахад эсвэл хуц, ухна, бух, азарга эцэг мал тавихад

Сүрэг дэлгэр

Сүмбэр уулын өвсийг ид

Сүн далайн усыг уу

Түмний түрүү болоорой гэж хэлдэг

Мөн малын үс ноос, сүү боловсруулах ажил хөдөлмөртэй холбогдол бүхий шившлэгийн үг байдаг бөгөөд эдгээрт тухайн ажил хөдөлмөрийг бүтээмжтэй сайн болгох гэсэн эрмэлзлэл харагддаг.

Эсгий хийхэд:

Дун шиг цагаан

Дурдан шиг артай

Яснаас хатуу

Цаснаас цагаан

Бухын магнай шиг аржгар

Азаргын сайрь шиг хатуу

Бугын зоо шиг зузаан болтугай хэмээн хэлдэг нь ажил хөдөлмөрт нэмэр тус хүргэж, тухайн бүтээгдхүүнийг чанартай болгох гэсэн хүслийг илэрхийлсэн юм.

Эмчлэн анагаах зориулалт бүхий шившлэгийг хүн малд холбогдолтой гэж 2 хувааж болох юм. Тухайлбал:

Хүний нүдэнд цагаа унах, өвдөг гарах, мал түүдэгтэх, морь мал бэртэх, ямаа ишиг хаях, гэхчилэн хүн малын элдэв өвчин эмгэг согогийг анагаах эдгээхийн тулд янз бүрийн арга засал домын зүйл хэрэглэж тусгай шившлэгийн үг хэлдэг. Жишээлбэл хүний нүдэнд өвдөг гарвал түүнийг эсрэг талын өвдгөндөө хүргэж

- Өвдөг хэзээ гарав

- Би хэзээ домнов

- Эм дом эм дом гэх буюу

- Өвдөг өвдгөнд гардаг болохоос хэзээ нүдэнд гарч байлаа хэмээн хэлээд өвдгөөрөө зөөлөн нухдаг. Олон зуун жил нүүдлийн МАА эрхлэн ирсэн манай ард түмний дунд малын өвчин эмгэгийг анагаах түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн шившлэг олон юм. Хургалах хонийг дуншихад баруун зүүн тийш 3,3 хөлбөрүүлээд цухуйсан хургыг зугуухан татагдан ” сөөг сөг эм дом эм дом “ ботгыг татаж гаргахад “ сөөг, сөг,сөг “ хэдий товч боловч нэгэн зүйл шившлэг мөн юм. Эмчлэн анагаах шившлэг нь ид шидийн хүчинд найдсан шүтлэгийн чанартай боловч ардын эмнэлэгийн зүйлс домын аргатай холбоотой байдаг. Аж байдлын холбогдолтой шившлэгийн нилээд нь байгалын юмс үзэгдэлд хандсан агуулгатай. Тухайлбал: Од харвахад

“ Тэнгэрийн од унасанаас

Миний од унаагүй түй, түй “ гэж нулимдаг нь хүн бүр тэнгэрийн эрхэст тохиож төрдөг бөгөөд хувь заяа нь түүнээс шалтгаалдаг гэж бодон ид шидийн хүч, шившлэгээр муу заяанаас зайлсхийх гэсэн эрмэлзлэл юм. Үүнээс гадна элээ, хэрээ, шаазгай зэрэг шувуу дуугархад хэлдэг шившлэгийн үг маш элбэг, эдгээр шившлэгт илэрхийлэхдээ ерөөх аргадах, занан сүрдүүлэх, хуурах төөрөгдүүлэх байдлаар өгүүлсэн байдаг.

Тухайлбал: Ууль дуугархад

Ухны гүзээнд

Ус аваад ирээрэй

Ухны толгойг чаная гэж хэлдэг нь түүнийг занан сүрдүүлэх аястай бол элээ дуугархад:

Элээ гуай

Эрээн могой

Бүү үзүүл

Халхын гүүний

Харвин идээрэй гэж өрөм зөөхий хаяж өгдөг нь хахууль өгч аргадсан утгатай юм.

Шившлэгийн үгийн нилээд нь хуримлах ёслол, худалдаа арилжаа хийх, цэрэгт мордох үед хэлэх зэргээр хүний амьдрал, нийгмийн харилцааны янз бүрийн талыг тусган зохиогдсон байдаг.

Жишээ нь:

Хуримлах ёслолд:

Бэрийн хормойг дэвсүүлэх нэг үзүүрийг чулуугаар, нэг үзүүрийг сүхээр даруулаад

Бэр очсон газраа

Чулуу / сүх / шидсэн газраа гэж хэлдэг нь очсон газраа тогтвортой амьдархыг бэлэгдсэн шившлэг үг юм.

Тэгвэл хуучин цагт цэрэгт мордохдоо эсэн мэнд явахыг даатган

Богтог хагалаагүй

Богино хавирга хугалаагүй

Хараалт хадмын нэрээр нэрлээгүй

Хэмээн ямар нэг муу үйл хийгээгүй гэдгээ андгай тангараг маягаар хэлдэг байжээ. Нийгмийн түүхийн хөгжлийн явцад шинжлэх ухааны мэдлэг, соёлын түвшин эрс дээшлэн шүтлэгийн бүхий л хэлбэрүүд амьдралын хүрээнээс гээгдэн шившлэгийн үүрэг зориулалт мартагдан зөвхөн эртний зан заншлын холбогдолтой үгийн урлагийн дурсгалын судалгааны хэрэглэгдхүүн болгон үлдсэн билээ.

2. Хараал зүхэл

Хараал зүхэл нь зан үйлийн аман зохиолын нэг төрөл зүйл бөгөөд эртний хүмүүсийн гэнэн ойлголтын дагуу үгийн ид шидийн хүчээр бусдын хувь заяанд нөлөөлөх хор хөнөөл учруулах чиглэлээр зохиогдсон шүлэг юм. Ийм шүлэг нь ямагт хүн хүндээ зориулан хэлдэг онцлогтой. Хараалын ид шидэнд итгэдэг хүмүүст ийм хэлбэрийн шүлэг гүн сэтгэгдэл төрүүлдэг байна. Ийм хараал зүхэл нь хүмүүсийн хүмүүсийн ухамсрын сул дорой байдал хоцрогдолтой холбоотой. Тэгэхдээ бусдыг ёс суртхууны үүднээс доромжлох зориулалттай биш хувь заяанд нь хор хөнөөл учруулахад чиглэгддэг байна. Эрт баларын шившлэг нь анхандаа байгалын гамшиг, өвчин зовлон, араатны довтолгоо зэргээс хамгаалах зорилготой хүсэл гуйлтын чанартай байсан яван явсаар хүн хүндээ халдан, егүүтгэх хараалын шинжтэй болсон. Зөвхөн хараал зүхлийг хүн хүндээ зориулан хэлдгээс бус хүрээлэн буй орчин эд юмс хандсан зүйл байдаггүй нь хүмүүс байгалыг халдашгүй онгон дархан зүйл гэж итгэсээр байсны гэрч юм. Хараал зүхлийг хэлэхэд тодорхой ёс журам гүйцэтгэдэг байна. Тэрхүү үйл хөдлөл нь мөн ид шидтэй мэт итгэдэг байжээ.

Тухайлбал: Халимагт шившлэгийн үг хэлэхэд алгаа ташдаг байсан. Мөн зарим газар хэрээ, тас зэрэг нь сүр хүчийн тэмдэг байсан бөгөөд хараал зүхэл хийх зөн үйлсд ер бусын хүчин чадалтайд итгэн эд юмсыг ч оролцуулдаг байсан бололтой.

Тухайлбал: Монголчууд галзуу үхрийн эврээр хийсэн тунраа бөгөөд, арга ширэг хараал зүхлийнхээ үед түүгээрээ егүүтгэх этгээдийн зүг хэдэнтээ дохидог юмсанжээ. Хараал зүхлийн шүлэг нь урнаар өгүүлэхийн янз бүрийн аргыг сайтар хэрэглэсэн маш цэцэн цэлмэг үгтэй байдгаараа ардын аман зохиол болохын баталгаа мөний зэрэгцээ хүний сэтгэл санаанд нөлөөлөх практик зорилготой. Хорон утга санааг илэрхийлэхдээ ил шууд хараах, далд ёгт / сайхан үгээр/ хараах 2 янз байдаг.

Тухайлбал хамаг юмаа алдаж хоосрон үгүйр гэсэн утгыг

Буураа бурантагтай нь алд

Бурханаа гүнгэрваатай нь алд

Нохойгоо гинжтэй нь алд

Ноёноо отготой нь алд хэмээн өгүүлсэн бол

Өрх гэрийн гишүүд нь цөм үхэж үрэгдэж, үр үндэс нь тасрах тухай санааг

Тоононд чинь тас өндөглө

Тогоонд чинь чоно гөлөглө

Голомтонд чинь гоёо урга

Хаяанд чинь ургасан халгай

Хантайгаа чацуу бол хэмээж дүрсэлжээ. Эдгээрийн утга нь ижил боловч эхний эзэн нь үлдэвч хамаг юмнаасаа хагацан хоосрох тухай санааг шууд хэлсэн бол сүүлийнх нь эд хөрөнгө орон гэр нь байвч эзэмших эзэд нь үхэж үрэгдэх тухай зураглан дүрсэлжээ. Эдгээр нь ил шууд хараалын зүйлд хамаарагдах бөгөөд

Нар сарыг гэртээ мандуулж

Навч цэцгийг хотондоо дэлгэрүүлэн

Явган нүүж

Нүцгэн сууж жарга гэсэн нь өнгөн дээрээ гоё үгээр ерөөж буй мэт боловч гэрийн дээвэр туурга нь цоорхой тул нар сарны гэрэл нэвтэрч, мал сүргээ барсан тул хотонд нь навч цэцэг ургаж, унах морьгүй, өмсөх хувцасгүй ядуугийн туйлд хүрэх тухайд далдуур егөөдөн дүрсэлсэн байна. Хараал зүхэл нь үгийн урлагын бүтээл мөн боловч хүн хүндээ дайсагнасан хуучин нийгмийн хоцрогдсон бүдүүлэг байдалтай учир орчин үеийн хүний бүх талын ёс суртхуунд нийцэхгүй бөгөөд хүмүүсийн хамтач, хүнлэг үзэл төлөвшин соёлын түвшин, ШУ-ны мэдлэг дээшлэх явцад амьдралын хүрээнээс гээгдсэн билээ.

3. Цацал мялаалгын үг

Цацал мялаалгын үг нь хөх тэнгэр хөрст алтан дэлхий орчны уул ус болон онцлон хүндэтгэсэн адгуус амьтан, эд юмсад идээний дээж өргөн тусгай ёслол үйлдсэний хариуд хайр энэрэлээ үзүүлж аж төрөхийн сайн сайхныг хүсэн гуйсан агуулгатай зан үйлийн шүлэг юм. Өөрөөр хэлбэл :

Амьдрал үйлсэд нь ноёрхол нөлөө үзүүлсэн байгалийн элдэв үзэгдлийг ер бусын зүйл гэж ухаарч байсан үед хүч чадлынхаа хязгаарлагдмал байдлыг уран үгийн ид шидэнд итгэл бишрэлээрээ даван туулах гэсэн гэнэн оролдлогын нэг илрэл нь цацал мялаалгын үг юм. Жилийн 4 улирлын ажил амьдралын онцлог тодорхой үе бүлэгт тусган ёслол үйлдэж, цацал мялаалгын үг хэлдэг байлаа. Цацал мялаалгын үг нь байгаль дэлхийгээс үгийн ид шидийн хүчээр хайр хишиг хүссэн гуйлтын чанартай бөгөөд энэ утгаараа шившлэгийн хөгжил хувьсгалын явцад үлэмж боловсорсон дэлгэрэнгүй хэлбэр гэж болно. Тухайлбал: Өглөө үдэш бүр тэнгэр, уул усанд цацал өргөхдөө

Сайн зүгийн минь тэнгэр

Саруул зүгийн минь заяа

Орохын олзыг нээж буулгаж

Гарахын гарзыг хаан боогтун гэж шившлэг хэлдэг нь цацал мялаалгын үгийн товч хураангуйн шинжтэй билээ. Шившлэг цацал мялаалгын үгийн хооронд төрөл зүйл зүйлийнх нь үүрэг зориулалт хэлбэр агуулгын онцлогийг харуулсан ялгаа бий. Тухайлбал шившлэг нь зөвхөн тухайн зан үйл, ажил үйлдлийг хийж буй хүнд хамааралтай бол цацал мялаалгын үгсийн олонхи нь бүх нийтийг хамарсан тайлга ёслолын үед хамт олныг төлөөлөн хэлдэг байв. Шившлэг нь зөвхөн тухайн зүйлд хандах хүсэл зорилгоо илэрхийлсэн цөөн мөр шүлгэнд багтдаг бол цацал мялаалгын үг нь олон мөр шүлгээс бүрдэж болдог байна. Хамрах хүмүүс, холбогдох зан үйл, утга агуулга бүтэц зохиомжийн цар хүрээгээр хавьгүй өргөн ажээ. Цацал мялаалгын үгийн төрөл зүйлд цагаан сар, хаврын даллага авах, малын үрс гаргах, ангийн олз хишиг гуйх, ёслолууд гэрийн болон бусад эд юмсын мялаалга тахилга зэрэг маш олон янзын зан үйлийн шүлгийг хамааруулж болох юм. Тухайлбал: Мянгад ястанд шиний нэгний өглөө золгохын өмнө цацал өргөх өвөрмөгц нэгэн ёслол хийдэг ажээ. Ингэхдээ гадна гал түлж малын өндөр хавирга, цагаан идээний дээж өргөн, цайгаар цацал өргөдөг бөгөөд

Арван гурван Алтай минь

Гучин гурван Хөхий минь

Нэрийг тань мэдэхгүй билээ.

Шидээрээ зооглогтун

Цолийг тань мэддэггүй билээ

Уучлаарай зооглогтун

Цөөг гэснийг минь

Цөөрмөл нуурын чинээгээр таалагтун

Цацлыг минь

Цагаан нуурын чинээгээр таалагтун

Цөөг цөөг гэж орчны уул усанд хандаад

Ясыг минь янзтай болгож хайрла

Суусныг минь суудалтай болгож хайрла

Үр хүүхдийг минь өнөржүүлж хайрла

Гайт гарз гамшиг тонуулыг арилгаж хайрла

Улангассан чоныг аюулгүй болгож хайрла

Нас буюныг минь дэлгэрүүлж хайрла.

Цөөг цөөг гэж хэлээд галаа гурав тойрдог ажээ.

Энэ нь орчны уул усанд шиний нэгний идээний дээжээ өргөн шинэ онд сайн явуулахыг хүссэн хайр энэрлийг гуйсан зориулалттай шүлэг, зан үйлийн эртний ул мөрийг өгүүлж байна. Цацлын шүлэгт эхлээд чухам юунд хандаж буйгаа хэлээд дараа нь цацал өргөж байгаа учрыг өгүүлсэн хүсэлт гуйлтын чанартай үгээр төгссөн байдаг. Тухайлбал: хонины цацал өргөх үед

Хангайн дээд нь хөх мөнх тэнгэр

Хан газар усан түмэн оддын дүгрэг

Шар алтан наран алтан одон

Өдрийн чинь өлзий

Сарын чинь сайныг

Эрэн бууж

Сайн өдөр чинь цацнам хэмээн тэнгэрийн нар сар од эрхэс газар усанд хандаад

Цацлын шалтгаан гэвэл

Хөх мөнх тэнгэрээс заяат төрсөн

Хар хонины чинь сүү

Хамаг бүгд эс амалсан

Хар хурга чинь амалсан билээ гэж ууган төл гарч анхнаасаа сүүний дээжийг өргөж буйг учирлан

Цацахын шалтгаан гэвэл

Өмчит цагаан хонины чинь

Гамшиг зовлонг барахын тулд

Аврал хаш хэмээн

Агуу их тахил өргөн

Их өчиг амтат их цагаан

Цацал сүүг чинь цацнам хэмээн

Аюул гамшигийг зайлуулах сүрэг малаа энх мэнд байлгахыг хүсэн гуйдаг. Цацлын үгний өвөрмөгц хэлбэр нь ан агнуурын холбогдолтой зан үйлийн шүлэг юм. Анд явахын өмнө уул усанд цацал өргөн ганзагын сан тавьж, буу мялаан ангийн олз хийморийг дуудсан мялаалгын үг хэлэх, заншил монгол хэлтэнд түгээмэл, анчны цацлын үгийн эхэн буюу төгөсгөлд ан агнах гэж буй тухайн уул хангайд хандсан үгс байдаг нь хуучин ойлголтын дагуу уул усны далдын эзэн лус савдаг нарыг баясган аргадаж, хайр өршөөлийг нь гуйсан шүлэг бишрэлээс учир холбогдолтой юм. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын анчны цацлын үг

Овоо хангай

Орон дэлхий

Лусын хаадад

Идээнийхээ дээжийг өргөе гэж хэлээд ангийн олз хишиг гуйн

Найман ганзагыг минь цусдан хайрла

Саарин гарыг минь цустан хайрла гэх мэт

Мөн энэ нутгийн цацлын шүлэгт амьтадын нэрийг урнаар шүлэглэн таалсан нийтлэг шинжтэй юм.

Улаа уудаг чоно

Урт хөл үстэй шилмүүс

Өөх ихтэй гахай

Өндөр шилбэтэй тураг

Хадны ирвэс

Модны хэрэм

Хамаг их амьтнаасаа

Хайрлан соёрх гэж гардаг.

Эдгээр нь тухайн газар орны ангийн баялгийг төдийгүй ан агнуурын холбогдолтой амьтадын нэрийн жагсаалт гэж болох юм. Өөрөөр хэлбэл, тааралдсан амьтан бүгдийг бус харин аж амьдралд ямар нэг талаараа нэмэр хандив болох тодорхой хугацаанд агнадаг байсны тусгал ажээ. Ер нь Монголчууд ан амьтан үржин төлжих, тарга хүч нь гүйцэх хугацаа хэмжээг харгалздаг уламжлалтай. Анчдын хуруй дуудлаганд өөхөө даахгүй тарганаас нь, өвсөө даахгүй хөгшнөөс нь идэхэд арвин, эдэлхэд сайнаас нь өгөн соёрх гэх зэргээр өгүүлдэг нь ардын энэ заншлыг харуулж байна. Ан агнуурын зан үйлийн холбогдолтой ганзгын сангийн үг нь цацал мялаалгын үгний нэг хэлбэр юм. Ганзгын сан нь хуучны ойлголт ёсоор бол тахилга-мялаалга зан үйл үйлдэн бясалгаж, ангийн олз гуйсан утгатай энэ зан үйлийг анд явахаас өмнө гүйцэтгэхдээ, чанасан 4 өндөр, шагайт чөмөг, үнэгний арьс, алтан өнгөт хоргой торго тэргүүтнийг эмээлд бэхлээд хажууд нь 4-н зул, 4-н хүж асаана. Ганзгын сангийн шүлэгт эхлээд түүнийг ариутган магтсан утгатай үгийг шүлэглэн хэлж сүүлд нь олз хишиг хүсэн билэгддэг.

Тухайлбал: Ганзгын сангийн нэг хувилбарт:

Хэлэх олон их олзыг

Шорлогонд учруулагч

Онгод ганзгын минь

Үнэрт арц шатсан

Үнэн ариун тахилаар тахинам би

Үргэлж шорлогонд учруулагч

Онгод их ганзага минь

Хүндэт хүж шатааж

Хүсэл сэтгэлээр тахинам би

Хүн бүгдийг хүсэх мэт болгогч

Хүнд их олз шорлогонд учруулагч

Онгод ганзага минь

Хаан хүнд

Халуун царайт болгогч

Хамаг их олз учруул

Ноён хүнд

Ном холоор

Нуур далай мэт их шорлогондучруулах болтугай хэмээн өгүүлдэг.

Хүний хөдөлмөрийн багаж зэвсэг сайжирч, арга туршлага нэмэгдэх тутам байгалын эрхшээлээс улам бүр ангижирч ирсэн нь хүмүүсийн оюун санаанд нөлөөлөх, тэнгэр лус савдгаас хайр энэрэл гуйх биш, харин хүч чадал авхаалж самбаагаараа хэрэгцээт зүйлээ олж авах буюу бий болгох эрмэлзлэлтэй болгодог. Үүний тусгал нь ан агнуурын холбогдолтой зан үйл аман зохиолоос харагдаж байна.

Жишээ нь:

Буугийн тарни

Уг шүлэгт “ бие нь арслангийн бие, дуу нь луугийн дуу мэт, гал нь луугийн цахилгаан мэт, сум нь огторгуйн од мэт, түрлэг нь гарьдын шүүрлэг мэт” хэмээж түүнийг хүч чадалтай зүйлстэй зүйрлэж магтжээ. Цацал өргөх ёс нь тэнгэр, хангай дэлхий, уул ус тэдгээрийн далдын эзэн онгодод хандсан сүү цагаан идээний дээж өргөх зориулалттай байдаг бол мялаалгын ёслол нь тийм зүйл бараг үгүй, харин онцлог хүндэтгэлтэй хэмээн шүтсэн эд юмсыг өөх тосоор мялаан баясгах учир холбогдолтой байдаг. Мялаалгын зүйлс нь малчин хүний амьдрал ахуйд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс сэтгэхүйд нь онцгой хүндэтгэлтэй санагддаг эд өлгийн зүйлд зориулагддаг байна. Ер нь Монголчууд шинэ гэр, байшин барих, шинэ дээл өмсөх, тэрэг, уураг зэргийг шинээр хийж дуусгах, малын зэл, хөглө шинээр татах зэрэгт мялаалгын тусгай ёслол гүйцэтгэдэг заншилтай.

Тухайлбал: Хавар шинэ гарсан хурга ишгэнд зориулан хөгнө шинээр татахдаа мялаалгын тусгай ёслол үйлдэж, төл мал энх мэнд өсөхийг бэлэгдэж

Алтай ханд сууж

Аяа цагаан хонины

Хургыг хөгнөж билээ

Алив бүгд цугланам билээ

Цай идээ уураг сүү тосоор чинь

Ариулан мялаан суунам би

Хэмээн тухайн ажил хөдөлмөр, зан үйлийн явцыг дурдаад

Ганга мөрөн далай мэт

Буян хишгийг гуйнам

Хурай3

Эдүн тэнгэр эцэг эхийн

Буян хишгийг гуйнам гэж хурайлан мал сүрэг өсөхийн буян хишгийг гуйдаг. Хөгжлийн явцад мялаалгын үгийн шүтлэгийн утга орхигдон дан ганц зан үйлийн зориулалттай, аж байдлын магтаал ерөөлийн аястай болсон байна. Тухайлбал: шинэ гэр мялаалгын үг нь бадаг бүрт мялаах гэдэг үгийг эс тооцвол цэвэр мялаалгын шинжтэй юм.

Гэр мялаалгын үгэнд:

Хангайн модыг хагалж хийсэн

Харуулын ирээр өөлж хийсэн

Хантар хүрэн цавуугаар нааж хийсэн

Хамаг буян хишгийг хураан тогтоосон

Хас их хаалгыг мялаая гэх маягаар гэрийн хэсэг, эд хогшилыг тоочин мялаадаг. Гэр мялаалгын үгэнд гэрийн бүтэц хэсгээр нь задлан тоочин магтахдаа зөвхөн тухайн зүйлсийг бус түүнийг хийж бүтээх арга туршлага хөдөлмөрийн явцыг дүрслэн магтан шүлэглэдэг. Эдгээрийн дотор гэрийн дээвэр туурга тэргүүтний тухай хэлсэн нь онцгой байрыг эзлэх бөгөөд энгийн ерөөлтэй төстэй. Тухайлбал:

Эм хонины ноосоор

Эвлүүлж зулж хийсэн

Элст голын усаар

Шавшиж усалж хийсэн

Эрчимтэй сайн мориор

Татаж чирж хийсэн

Энтэй цагаан туурга дээврийг чинь мялаая мөн

Ороо морины дэлээр

Ороож томж хийсэн

Орсон буурын зогдроор

Оёж ширж хийсэн

Огторгуйн салхитай тэмцэлдэж байдаг

Оосор бүслүүр түүнийг мялаая

Даллагын үг нь мөн эрхэмлэн хүндэтгэх зүйлдээ идээний дээж өргөн хишиг буяныг урин дуудсан аястай цацал мялаалгын үгийн өвөрмөгц нэг хэлбэр юм. “ даллага “гэдэг нь гараар урин даллах утгыг илэрхийлж байна. Энэ нь уг зан үйлийг гүйцэтгэхэд ямар нэг үйл хөдлөлтэй байсныг харуулж байна. Монголчууд малчин ардын үзэл бодлын үүднээс цаг улирлын өөрчлөлт, байгалын янз бүрийн содон үзэгдлийг онцлон үзэж, тусгай зан үйл үйлддэг билээ. Өвлийг өнтэй давсны баяр цагаан сар байдаг бол, хаврын хатууг эсэн мэнд өнгөрөөж урин цагийг угтахын билэгдэл нь хаврын даллага юм. Малчин Монголчууд хаврын сүүл зуны эхэн сарын үед шувууны даллага, тэмээний даллага зэрэг ёслол үйлдэн төлөө бүрэн бойжуулсаны, малаа өсгөж цагийн сайхантай золгосны баярыг тэмдэглэдэг байна.

Шувууны даллага авах ёслолын үед:

Цагаан цэн шувуу ирэхэд

Цаст уул гэсэхэд

Цагаан шарагч гүү унагалахад

Цаглашгүй их даллага иртүгэй иртүгэй хурай

Хун шувуу ирэхэд

Хур цас гэсэхэд

Хурагч гүү унагалахад

Хувьт их даллага иртүгэй

Хурай хурай хурай

Хөхөө шувуу ирэхэд

Хөрөгсөн газар гэсэхэд

Хөгнөсөн хурга саах тавихад

Хишигт их даллага иртүгэй

Хурай хурай хурай гэх мэтээр хаврын үржил шим мал төллөхийн хишиг буяныг урин дуудсан байдаг.

Цацал мялаалга дуудлагын үг нь хүрээлэн буй байгаль, ертөнцийн юм үзэгдэлд хүмүүсийн сэтгэлийн догдлолыг тусгадаг бөгөөд энэ нь тухайн үеийн үзэл бодолтой нягт холбогдон илэрдэг байна.

Ерөөл

Ерөөл ард түмний аж байдал ажил хөдөлмөрийн янз бүрийн үзэгдлийг тусган магтаж ирээдүйнх нь сайн сайхныг зөгнөсөн утгаар зохиогдож иргэний ба олон нийтийн баяр ёслолын үед хэлэгддэг зан үйлийн холбогдолтой тусгай хэлбэрийн уран шүлэг юм. Эсгий хийх, ноос савах, ан гөрөө авлах, аян жин тээх, зэрэг ажил хөдөлмөртэй холбогдсон зан үйл тус бүрт ерөөл бэлгийн үг байдгийн зэрэгцээ зарим томоохон ёслолд хэдэн арван ерөөл хэлдэг.

Ерөөлийг хэлбэр хэмжээгээр нь бэлэг дэмбэрлийн үгс, ерөөл гэж 2 ангилж болно. Ерөөл нь үгийн гарлын хувьд ч төрөл зүйлийн талаараа ч хараалын эсрэгзүйл юм. Ерөөл нь сайн сайхныг хүсэх утга санааг илэрхийлдэг бол хараал нь үгийн ид шидийн хүчээр хор хөнөөл учруулахад чиглэгддэг.

Ерөөл нь аливаа юмны сайн сайхныг зөгнөн/ ёрлон/ бэлэгдэх зориулалттай үүссэн ажээ. Иймээс ёр гэсэн үгээс гаралтай байна. Ерөөл бэлгийн үгсийг хэлэх тусгай дэг ёс бий. Ерөөлийг тусгайлан мэрэгжсэн ерөөлч, тухайн ёслолын үед гэрийн эзэн буюу найрын ахлагчийн архи айргийн хамт барин ерөөл бэлгийн үг хэлэхийг хүсдэг байна. Ингээд ерөөлч малгайгаа өмсөн гэрийн баруун талд буй сангийн хажууд юмуу, эсвэл гал голомтын дэргэд зогсон хоймор суугаа хүндэт зочдын зүг хандан байж ерөөдөг.

Ерөөл бэлгийн үгийг ерөөлч хуучин ерөөлүүдийг цээжлэн аваад хэлдэггүй тухай бүр өөрөө шинэ ерөөл зохион хэлдэг. Энэ нь ерөөлчийн авьяас билэгтэй холбоотой юм.

Ерөөлийг “зээ” гэж эхэлдэгээс гадна ерөөл төгсөхөд хэлдэг тогтмол түрлэгийн үг бий. Халхад ерөөл хэлж дуусмагц найрчин олон тэр ерөөл бат орших болтугай гэж нийтээр түрэн хэлдэг нь амьдралын сайн сайхныг зөгнөн бэлэгдсэн ерөөлчийн үгийг таашааж байгаагийн илэрхийлэл юм. Ерөөлүүд агуулгын хувьд өөр өөр боловч хэлбэр зохиомжийн талаар бараг ижил тогтмол эхлэл, төгөсгөлтэй гэж болно. “ Ерөөл хэлэхдээ ерөөх гэж байгаа учир шалтгааныг гаргаж дараагаар нь “ ерөөж байгаа үйл явдал, гэр, хогшил, мал хөрөнгийн бодит байдлаар магтан сайшаагаад төгөсгөлд нь ирээдүйг зөгнөн ерөөх хүсэл санаагаа илэрхийлж гаргадаг”

Мөн олонхи ерөөлийн эхэнд ерөөлч өөрийн дур зоргоор бус олны хүсэлтээр бэлэг ерөөлийн үг хэлэх болсон тухайгаа урнаар шүлэглэн хэлдэг.

Тухайлбал:

Архи нэртэй

Ариун чанартай

Сархад нэртэй

Сайхан чанартай

Идээнийхээ дээжийг

Агар зандан хундаганд нь

Амсар тэгш хийгээд

Наанаа навчин хээтэйг

Цаанаа чамин хээтэйг

Нанжвандан хадагтай барьж

Намайг ерөө гэсийн биз ээ хэмээн ерөөлчид барьсан архи хадгийг магтан ерөөх болсон учраа хэлдэг байна. Түүнээс гадна зарим ерөөлд:

Баруун талаар суусан баатар сайн эрс

Сайхан эрдэнэсээр чимэглэсэн

Зүүн талын эгч бэргэд

Булгийн ус шиг оргилсон

Буянт рашааныг түгээгч

Аяагчин хундагачин

Бат их суудалтай

Бөлбөлзөх их шинжтэй

Баатар сөнчин гэх зэргээр найранд ирэгсэд, аягачин, сөнчин нарыг цөмийг тоочин магтаж ерөөсөн хэсэг зарим ерөөлд байдаг. Ерөөлийн үндсэн гол хэсэгт ажил хөдөлмөрийн явцыг урнаар дүрслэн магтсан байдаг. Гэхдээ ерөөлийн энэ үндсэн хэсгийн дүрслэл магтаалаас ялгаатай. Магтаалд аливаа юмс үзэгдлийг тоочин магтах хандлага түгээмэл бол, ерөөлд ихэвчлэн цаг хугацааны дарааллаар солигдох үйл хөдлөл дүрслэлийг хийсэн байдаг. Тухайлбал:

Эрдэнэт олон адуун сүргээ

Элбэг соргог бэлчээрээс

Эртлэн цуглуулж ирээд

Эн татсан зэлээ тойруулаад

Эгнэж багширтал хураагаад

Эелдэг хурдан морио унаад

Эрийн хийморь болсон

Эвтэй сайхан уурганд нь

Эрч цээл хуйвыг уяад

Эдийн манлай цагаан хадгийг зүүж

Эгнэж өхөөрдмөөр хөөрхөн

Энхрий нялх унагаа уургалаад

Эртэй сайндаа тогтоогоод

Элбэн давшин ногтолж

Эрхийлэн чагталж жагсаагаад ...

гэж гүүний үрсийн баяр ёслолыг хийж буйг өгүүлсэн байдаг. Мөн зарим ерөөлд тухайн заншил ёслолын учир утгыг тайлбарлаж сургамжилсан утгатай байдаг. Тухайлбал сүй бэлэг авсны дараа хурим болохын өмнөхөн ах дүүс ураг садны хүмүүсээ цуглуулаад:

Хан сүмбэр уулын хажуу хаданд

Хангарьд шувуу өндөглөбэй ч

Хамаг гүрний дээгүүр халин нисдэг

Хайртай үрээ хичнээн хайрлаж өсгөсөн болбай ч

Харийн газар хадамлуулж

Хан төрийн журам ёсыг дагуулдаг

Хагуучин цагийн дүрэм ёс юмаа хэмээн хүний ёсыг даган хайртай охиноо хүнтэй суулган хадмын газар үдэх болсны учрыг ятган сэнхрүүлсэн сургаал зүйр цэцэн үгсийн аястай ажээ. Наадмын ерөөлд эрийн 3 наадмын үндсэн төрлүүд болох бөхийн барилдаан, морины уралдаан, сурын харвааны тухай тодорхой нарийн дүрслэлүүд байдаг. Наадмын ерөөл бөхийн барилдааны тухай :

Бага насны залуучууд нь

Бараан хөх өнгөтэй

Бариу давчуу зодгуудыг чинь

Багтаж ядан өмсөлцөөд

Баруун зүүн талаас нь

Бараа бараагаар нь тавилцаад

Бачим түргэн дэвэлцээд хэмээн нарийвчлан дүрсэлсэн бол, хурдан морины уралдааны тухайд:

Таван өнгийн дарцгийг намируулсан

Тал талын багачууд хүүхэд нь

Тааруу тааруухан зээнгоо татаж

Тамир жолоогоо эмхлэн барьж

Татаж тавихын байр янзыг

Хурдлан эргэж уувлан хийхэд

Хүдэр хурдан морьд нь тогтож ядан тэмүүлээд

Хүүхэд багачуудын дуу нь уянгалан хангинаад

Хүлэг морины шинж нь илрэн танигдаад

Хүн бүхний сэтгэл байж ядан догдлоод ... хэмээн өгүүлжээ.

Зарим судлаач нь “ ерөөл нь бие даасан төрөл зүйлийн хувьд барагцаалбал 15-р зууны сүүл орчимд бүрэлдсэн бөгөөд гарал үүслээрээ бэлэг дэмбэрлийн үгсэд хамаарна гэжээ.

Бэлэг дэмбэрлийн үгс

Бэлэг дэмбэрлийн үгс нь янз бүрийн ёслол, зан үйл ажил хөдөлмөрийн үйлсэд сайн сайхныг хүссэн сэтгэлийн илэрхийлэл болгон хэлдэг богино шүлэг юм. Энэ нь ерөөлийн шинж чанартай боловч хэлбэр зохиомж, утга бүтэц, хэлэх байдлын зохих ялгаа бүхий билээ. Ерөөлийг тусгай мэрэгшсэн ерөөлч хамт олны хүсэл бодлыг хамтатган илэрхийлж зохион хэлдэг бол тухайн ёслол, ажил үйлдлийн үед тааралдсан хэн боловч ганц өөрийн зүгээс сайныг хүссэн сэтгэлийн илэрхийлэл болгон хэвшин тогтсон бэлэг дэмбэрлийн үгийг тогтоосны хирээр хэлдэг. Мөн ерөөл нь зохион бүтцийн хувьд эхлэл, өрнөл, төгөсгөл гэж ялгаж болохуйц хэсгүүдээс бүрдэл болдог бол бэлэг дэмбэрлийн үгс нь тийм бус сайныг хүсэмжлэн ерөөсөн утга бүхий нэг хэсэг буюу хоёроос дээш хэд хэдэн мөрөөр бүтдэг. Гэхдээ эдгээр хөг мөр ихэвчлэн “ аарай, ээрэй, оорой, өөрэй” “ тугай, түгэй “ гэх мэт дагавар бүхий хүсэх төлөвийн үйл үгээр төгссөн байдаг. Харин ерөөл хэлж гүйцмэгц сонсогчид нийтээр түүний утгыг бататгасан утга бүхий хос мөр хэлдгийн адил бэлэг дэмбэрлийн үгийн хариуд хэлдэг тусгай үг бий. Тухайлбал:

Орштугай, ерөөл өлзий болтугай, ам өлзий болтугай, ерөөл болтугай гэх мэтээр наргиантайгаар талархан илэрхийлдэг байна. Бэлэг дэмбэрлийн үг нь ихэнхдээ байнга давтагдан тогтвортой хэлэгддэг бөгөөд тухайн ажил үйлдэл, заншил ёслолтой утга агуулгаараа нягт холбоотой байдаг.үүний тодорхой нэг жишээ бол хуримын үед хэлдэг үгс юм. Ялангуяа хадам эцэг эхдээ бэр мөргөх үед тэдний зүгээс

Мөргөсөн толгой чинь

Мөнхбат болтугай гэх буюу эсвэл

Хандгай буга харвах хүүтэй бол

Халиу булга эсгэх хүүхэнтэй бол гэх мэтээр эрүүл энх урт удаан насалж өнөр баян аж төрж жаргалтай явахыг ерөөдөг байна.

Анх шившлэгийн шүлгээс гаралтай бэлэг дэмбэрлийн үгсийн цаашид нэмэн баяжих явцад эхлэл, өрнөл, төгсгөл бүхий урт ерөөлийн хэлбэрүүд үүссэн гэж үзэх бүрэн үндэстэй. Харин шившлэгийн, шүлэг, бэлэг дэмбэрлийн үгсийн хоорондын ялгаа нь бэлэг дэмбэрлийн үгс нь шившлэгийн адил, хүн амьтан, өвс ургамалд хандсан байдаг бус, зөвхөн ямар нэгэн ажил үйлдлийг хийж буй хүнд хандсан сайн сайхныг ерөөсөн байдаг. Ажил хөдөлмөрийн холбогдолтой бэлэг дэмбэрлийн үгс нь анх шившлэгийн үгсээс гаралтай боловч үгийн ид шидэнд итгэх хандлага багасан ажил мэрэгжлийн мэндчилгээний шинжтэй болсон байна. Тухайлбал:

Анчин хүнд

Ганзага дүүрэн антай

Гарзгүй сайн явна уу хэмээн мэндчилэх буюу сүү хөөрүүлж байгаа хүнд

Тогоо дүүрэн сүүтэй

Торх дүүрэн өрөмтэй болж байна уу

Хурдан морь уяж буй хүнд

Уяа сайн

Морь хурдан

Тариа тарьж буй хүнд

Үр өтгөн

Үхэр хурдан гэх мэтээр хэлдэг нь сайн сайхныг хүссэн утга буйн зэрэгцээ мэндчилгээний үгийн чанартай юм.

Магтаал

Монгол ардын аман яруу найргийн уламжлалт өвөрмөгц нэгэн төрөл нь магтаал юм. Магтаалд тухайн дүрслэгдхүүний сайн сайхан шинжийг тоочин дүрсэлж бахархан сайшаах утгыг илэрхийлсэн байдаг. Монгол ардын магтаал нь ерөөлтэй зарим талаараа төстэй. Энэ нь түүний дүрслэх аргын зан үйлийн учир холбогдол үгийн ид шидэнд итгэх хандлагын нөлөө зэргээс тодорхой харагддаг. Ард түмэн хуучин цагт байгаль орчинд үлгэр домч сэтгэлгээний үүднээс хандаж байсан нь ерөөл магтаал доторх дүрслэлээс харагдаж байна. “ Ерөөлч магтаалч нар амьдралыг танигдахгүй болгож чимэглэж гоёж диваажин гэж байдаг бол тэр л ийм байх гэсэн сэтгэгдэл төрүүлж бодит ахуйг хүний хүсэл мөрөөдлийн ертөнцөд аваачих байдалтай болгодог. Магтаалыг ерөөлийн нэг адил зан үйлийн тодорхой нэг ёслолын үед хэн нэг уран авьяастан хамт олны нэрийн өмнөөс нийтийн санаа бодлыг илэрхийлж хэлдэг онцлогтой. Тэгэхдээ ерөөлийн нэг адил айзам хэмжээ бүхий тусгай хөг аялгуунд хэлдэг байна. Магтаалд ийнхүү ерөөлтэй төстэй зүйл цөөнгүй боловч төрөл зүйлийн үндсэн шинжээрээ ялгаатай. Тухайлбал хоёуланд нь тухайн зүйлийг магтан сайшаах санаа байдаг боловч ерөөлд түүний ирээдүйг зөгнөн бичдэг бол магтаалд одоогийн байгаа сайн сайхныг нь магтан батжуулах утгыг илэрхийлсэн байдаг. Ялангуяа магтаалд дүрслэгдхүүнээ бүхий л талаас нь магтан дүрсэлдэг онцлогтой. Тухайлбал уул, усны магтаалд түүнийг 4 зүгээс нь тойрон харах үеийн дүр төрх, шинж байдал, ан гөрөөс, өвс ургамал бүрийг нэг бүрчлэн урнаар тоочин шүлэглэдэг бол нум сумын магтаалд хэсэг нэгж бүрээр нь дурдан магтдаг. Монгол ардын магтаал нь байгаль, нийгмийн амьдралын олон талыг хамарсан баялаг агуулгатай, зан заншил, аж байдал, байгалийн зэрэг өргөн сэдэв хамардаг байна. Иймд магтаалыг сэдэв агуулгын талаас нь

1. Зан үйлийн магтаал

2. Уул усны магтаал

3. Аж байдлын магтаал гэж ангилна.

Зан үйлийн магтаалд үндэсний баяр наадмын үед дууддаг морь, бөхийн цол, нум сумын магтаалыг оруулж болох юм. Тухайлбал:

Хангарьдын дэвэлт

Хамгаас хүчтэй

Бөхийн магнай

Бүгдэд алдаршсан

Наадмын тэргүүн

Олноос онцгой

Түмнээс төгөлдөр

Жавхлан хүчит

Даяар дурсагдах

Далай даян аварга гэх мэтээр цоллохдоо төгөсгөлд нь хаанахын ямар бөхийг амлан авч барилдаж буйг хэлдэг ажээ.

Тухайлбал: Намхай аваргын цол

Үнэн хүчит

Магнайн баясгалант

Тун ч гарамгай

Бат суурьт

Баатар зоригт

Хичээнгүй нягт

Харишгүй жавхлант

Маш анхааралт

Уран өрнөх

Саруул сайжрах

Даяар үзэсгэлэнт гэх мэт

Уралдаанд түрүүлсэн моринд:

“ Түмний эх“ хамгийн сүүлд орсон моринд “ Бүрэн жаргал” гэсэн цол өгч наадамд уралдаж түрүүлсэн барианд орсон морьдыг бэлэгтэй сайхан үгээр магтан шүлэглэж аялгуулан хэлэхийг морины цол гэнэ. Энэ нь зан үйлийн магтаал шүлгийн өвөрмөгц нэг хэлбэр юм. Морины аливаа цолны эхэнд уг хүлэг хаанахын хэний адуун сүргийн унага болохыг тодорхойлсон байдаг. Үүний дараагаар ” Түг түмэн агтны дундаас төгс хурдан шандсаа үзүүлж харцага шувуу шиг нисэж хамгийн түрүүнд ирэгч” хэмээн хурдан хүлгийн шинж байдлыг

Зоон дөрвөн соёотой

Зохиол зургаан хүзүүтэй

Засмал дөрвөн туурайтай

Замбага хоёр чихтэй

Туулай сайхан зоотой

Тунсаг сайхан сүүлтэй

Тухлаг бадриун биетэй

Мойл хар нүдтэй

Молор эрдэнэ толгойтой

Мохошгүй эрэмгий чадалтай

Морины сайн шинжийг

Мөн биедээ бүрдүүлсэн..... гэх мэтээр урнаар шүлэглэн тоочдог. Сур харваатай холбогдол бүхий аман яруу найргийн нэг нь нум сумны магтаал юм. Тэгэхдээ нум сумны магтаалыг зөвхөн эрийн гурван наадмын үед биш, хуримын ёсонд хадам эцэг нь хүргэн хүүдээ сум бэлэглэх үед, мөн айл гэрийн буян хишгийн даллага авах үед хэлдэг байна.

Ойн олон модны дундаас

Онцгой нэгэн шулуун бургасыг

Гоцлон авч сонгоод

Хоёр тохойгоороо хэмжиж

Ховил харуулаар харуулдаж

Хуурай зүлгүүрээр зүлгүүрдэж

Хурдан цагаан сум болгосон гэдэг

Гэх мэтээр уг сумыг хэрхэн яаж хийдэг арга хөдөлмөрийн явцыг дэс дараалан шүлэглэсэн байдаг.

Мөн нум сумны магтаалд

Хадыг харвавал хагалдаг сум

Хандгайг харваваас шувталдаг сум

Бутыг харваваас булгалдаг сум

Бугыг харваваас шувталдаг сум гэж сумыг магтсан байдаг.

Манай ард түмэн эх нутгаа юунаас ч илүү энхрийлэн хайрлаж эрхэмлэн хүндэтгэж ирсэн нь уул усны магтаалд тодорхой туссан ажээ. Монголд сүр жавхлантай, үзэсгэлэнт уул ус олон байдгийн нэг адил тэдгээрийн гоо сайхныг дүрсэлсэн магтаал олон бий. Тухайлбал: Алтай, Хангай, Хэнтий, Их Богд, Гурван сайхан, Хан Хөхий гэх мэт алдартай их уул усны тухай олон сайхан шүлэг магтаал зохиогдон үеэс үед уламжлан хэлэгдсээр ирсэн. Уул усны магтаал нь анхны гарал үүслийн хувьд үгийн шидийн хүчээр уул усны эзэд лус савдагийг магтан баясгаж, хайр ивээл гуйсан зориулалттай уул овоо тахих зан үйлийн учир холбогдолтой байв.

Тухайлбал:

Алтайн магтаалд

Баруун талаар тойроод гарахад

Баттай зэндмэнэ эрдэнэ

Баруун мутартаа атгаад

Барсын арьсан түшлэгтэй

Балдан Лхамын дүртэй гэж гардаг нь уулын төрх байдлыг янз бүрийн бурханы дүр төрхтэй адилтгасан дүрслэл уул усны магтаалд цөөнгүй бий. Харин хожим ард түмний ухамсар дээшилсэн үед уул усны магтаалаас далдын хүчинд итгэх үгийн шидэнд шүтэх гэнэн хандлага, шашны нөлөө гээгдэж бодит байдлын гоо сайхныг реалист байдлаар нээн дүрсэлж эх нутгаараа бахархах хандлага зонхилох болсон юм.

Тухайлбал: Хөгнө хааны магтаалд

Зуны улиралд ирэхэд нь бол

Зулзган мод нь ногоорсон доо

Зүлэг нуга нь хөхөрсөн дөө

Зусланд нь айлууд ярайсан даа

Зугаа цэнгэлээр жаргасан даа

Зуншлагт сайхан нутаг юм байна

Уул усны магтаалд буй шашны нөлөөг эс тооцвол, нийгмийн харьцааг тусгасан зүйл огт үгүй ямагт байгалын байдлыг дүрсэлсэн байдаг учир цэвэр байгалын уянга гэж нэрлэж болох юм.

Харин Богд уулын магтаалд

Орой дээрээ овоотой

Очир дарийн сүмтэй

Цагдаа болгон цалинтай

Цаазын олон амьтадтай

Алдаггүй олон амьтантай

Авдаггүй их модтой хэмээн тухайн уул ус үе дамжсан дархан цаазтайг тоочсон байна. Аж байдлын магтаал нь эд өлгийн зүйлс, мал сүрэг, хүмүүсийн тухай өргөн сэдвийг хамран зохиогддогоос гадна зан үйлийн учир холбогдол, үгийн ид шидэнд итгэх хандлага бараг байхгүйгээр бусад хэлбэрээс ялгарна. Магтаалын энэ хэлбэр нь нийгмийн амьдралын өргөн хүрээг хамарсан баялаг сэдэвтэй. Иймд түүхэн хүмүүс баатруудын тухай магтаал байдгаас гадна Монголын олон овог ястан зэрэг нийтлэг хэлбэрүүдийн тухай магтан зохиогдсон байдаг. Тухайлбал:

“ Монголын нууц товчоо “-нд түүхт хүмүүсийг магтан зохиогдсон зарим шүлгийг магтаалын хэлбэрт хамруулж болно.

Хангай ханд сууж

Харин ирэхийн харуул болсон

Халуун аминд түшээ болсон

Халх түмэн ... гэх мэтээр дундад зууны үеийн Монгол улсыг бүрдүүлж байсан овогтон ястан тус бүрийн тухайд нутгийн шинж, улсын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нь онцлон магтаж зохиогдсон “ Зургаан түмэн Монголын магтаал” нь тухайн үеийн Монгол ардын аж байдлын магтаалын сонгодог жишээ юм. Мөн хуурчийн магтаал, бүсгүй хүний магтаал, бөхийн магтаал, анчны магтаал зэрэг эгэл жирийн хөдөлмөрийн хүмүүсийн тухай бүтээл цөөнгүй бий. Тухайлбал:

“ Анчны магтаал “

Аварга хүчтэй араатанг

Ангайх зуур нь намнаж

Адтай хурдан гөрөөсийг

Харайх зуур нь унагаж

Ганзага нийлсэн нөхөдтэй

Гал отгоо нэгтгэж

Гарцаагүй хэрэгтэйг агнаж

Галт сумаар унагаж гэх мэтээр анчны авхаалж самбааг магтжээ. Мал бол Монгол хүний хувьд хоол унд, хувцас хунар, орон сууц, эдлэл хэрэглэл, тээврийн хэрэгсэлийн зэрэг материаллаг хэрэгцээг хангах сурвалж болдгоос гадна ёс заншлын хүндэтгэл, гоо сайхны эрхэмлэл, уран сайхны сэтгэлгээнд нь бэлэгдлийн зүйл болж оюун санааны хэрэгцээг хангасаар ирсэн юм. Иймд аж байдлын сэдэвт магтаалд таван хошуу малын тухай дүрслэл онцгой байрыг эзэлдэг. 5 хошуу малын магтаалд малын хэлбэр галбир өнгө зүсний талаарх ард түмний гоо сайхны эрхэмлэл тод туссан байдаг. Тухайлбал : адууг

Баруун хөндийгөөр

Бараантан байдаг

Хулан хоёр чихтэй

Хулбан дөрвөн туурайтай

Тэмээг:

Хойд хөндийгөөр хонгортон байдаг

Хонин шар нүдтэй хондон улаан зүстэй

Ширээ бөхтэй ширэн төвөнхтэй

Үхрийг:

Урд хөндийгөөр

Улааран байдаг

Урт эвэртэй

Уянгат дуутай

Ухаа хондон үхэр гэх мэтээр эрхэм сайн өнгө зүс, дуу, хэлбэр галбир, ааш занг нь тоочин магтдаг. Мөн аж байдлын магтаалд хөдөлмөрийн багаж зэвсэг, бас мал аж ахуй ажил хөдөлмөрийн холбогдолтой магтаал олон байна. Уургийн магтаалд:

Ургаа байхын үедээ

Ус бороог татдаг юм

Сүрэгтээ бариад гарахдаа

Сэтгэл зүрхийг татдаг юм.

Нандин сайхан модоор

Цээжийг нь хийсэн юм.

Нарийн сайхан модоор

Татуургыг нь хийсэн юм

Гур зүрийн сураар

Хөлгүүрийг нь хийсэн юм

Гурвалсан шөрмөсөн сураар

Хуйвыг нь хийсэн юм гэх мэтээр уургыг бүтэц хэсгээр нь урнаар тодорхойлоод малчин хүний хөдөлмөрийн зэвсэг болохыг бахархан магтжээ. Ийнхүү Монгол ардын магтаал нь анх зан үйлийн хүрээнд үгийн ид шидэнд итгэх гэнэн хандлагыг илэрхийлж үүссэн бол ард түмний оюун соёлын дээшлэлтийн явцад үүнээсээ ангижирч, аж төрөх ёс, улс нийгмийн амьдралын онцлог чухал зүйлсийг тусгах болж сэдвийн хүрээ нь өргөсөн реалист дүрслэлээр баяжиж уран сайхны зориулалт нь давамгайлж үгийн урлагын сонгодог жишээ болон хөгжиж байна.

Оньсого

Оньсого нь ардын аман яруу найргийн хураангуй бүтээлийн төрөл зүйлийн нэг бөгөөд бүхэлдээ хүний ухаан билгийг шалгаж, бодох, сэтгэх чадлыг нь хөгжүүлэхэд чиглэгдсэн, тухайн үндэстэн ард түмний танин мэдэх сэтгэлгээний түүхт хөгжлийн үр дүнг тусгасан гүн дэлгэр агуулгатай, гайхам уран яруу ёгт хэлбэртэй асуудалт асуулт мөн болно.

Оньсого нь тус бүр ардын яруу найргийн авсаархан бүтээлийн хувьд сэтгэх үйл ажиллагааны зэгсэн дээгүүр хөгжлийн үр дүн болж гарсан тул аман зохиолын хөгжлийн нилээд хожим үед хүчин бүрдлийг олж дэлгэрсэн, аман зохиолын доторх гүн ухааны шинж чанартай төрөл зүйлийн нэг билээ. Орчлон дахины хамаг юм үзэгдлийг хамран зохиогдсон Монгол оньсогын өргөн дэлгэр агуулгыг дор дурьдсан үндсэн хэдэн анги сэдвээр ялган тайлбарлаж болох юм.

1. Сав Ертөнцийн тухай оньсого

2. Шим ертөнцийн тухай а/ ургамлын тухай

б/ хүний тухай

в/ амьтаны тухай

3. Хүний сэтгэхүй, нийгэм, үйл ажиллагаа гэх мэт

Сав ертөнцийн тухай оньсого-д юуны өмнө тэнгэр газрын тухай оньсого орно. Үүнд: Ирэг сэрхийн

Эн чацуу / тэнгэр, газар /

Аавын дээлийг алдаж болохгүй

Ээжийн дээлийг эвхэж болохгүй / тэнгэр, газар /

Энэ сэдвийн Монгол оньсогонд бас огторгуй орчлонгийн эх захгүй, хязгааргүйг танин мэдсэний илрэл болсон гүн ухааны төсөөлөлтэй зүйл ч бас байдаг. Жишээ нь:

Энгүй их, Тэнгүй хөх, / огторгуй / “ Туулж болохгүй нутагтай, Тоолж барахгүй төрөлтэй “ / тэнгэр, огторгуй / “ жин торго захгүй, жижиг сувд нүхгүй “ / тэнгэр од / Энэ бүх оньсогонд бас л огторгуйн уужмыг зах хязааргүй гэж оддыг тоо томшгүй / олон / гэж ухаарсан нь илт байна. Зарим оньсого уран хурц тоочилтод тулгуурлаж сав ертөнцийн элдэв үзэгдлийг тусган оньсголжээ. Жишээ нь:

Будавч хар

Булавч ил / сүүдэр /

Галд шатдаггүй

Усанд живдэггүй / мөс /

Шим ертөнцийн тухай оньсогонд ургамал, амьтан, хүний бие мах бодын тухай оньсого орох бөгөөд шим мандалд оршиж байгаа хамаг юмны талаар Монголын ард түмний мэдэж танилцсан зүйлс эдгээр оньсогонд үгүй дутуугүй туссан гэж хэлж болно. Ургамлын тухай зарим оньсогонд шим ертөнцийн энэ салбарын зүй жамыг гүнзгий танин мэдсэний гэрч болж зохиогдсон оньсого ч цөөнгүй байна. Жишээ нь:

“ Шоорон шоорон явдалтай, шороо ................ идэштэй / тариа /

“ Шарга даага ............. ус ууна “/ зэг хулс

Зарим оньсогонд ургамалд шинжлэх ухааны маягийн тоочилт хийсэн байх бөгөөд тэгэхдээ учир зүйн үгүйсгэх боломжийн хэлбэр ашигласан нь сонирхолтой юм. Жишээ нь

“ улаан ган ногоон ёроолтой

Ёроол дор нь 1 чимх саримстай” / чинжүү /

Ургамлын тухай оньсогонд Монголчууд гол төлөв тариа будаа, ...............жимс, идэшний ногоо зэрэг хүний хүнсний шууд хэрэгцээнд учир холбогдолтой ургамлыг олноор оньсогондооо оруулсан байгаа нь зүйн хэрэг юм. Жишээ нь “ Найган найган мод наян хоёр салаатай, салаа бүр үүрэгтэй, үүрэг бүр өндөгтэй” / тариа / гэж өвгөн ургамлыг тодоор зүйрлэжээ.

Газраас гарсан .................... ганган эрээн тоорцог

Алтан саа өнгөтэй, агар зандангийн үнэртэй / цэцэг /

“ газар доогуур галуу нүүх “ / модны үндэс /

Амьтаныг оньсоглон хэлэхдээ ул амьтаныг сайтар танин мэдсэн үндсэн дээр оновчтой хурц тоочин хэлэх нь оньсого зохиох гол хэрэглүүр болсон байж болох юм.

Эрхийн чинээ биетэй

Эр хонгор дуутай / зөгий /

“ тээг, тээг алхаатай

Тэхийн саарин гуталтай

Алаг булган дахтай

Алтан уурга чирээстэй / шаазгай /

Малын тухай оньсогонд мал тус бүрийн дотоод эрхтний бүтэц зэрэг анатоми физиологийн нарийн ялгааг ч манай ард түмэн сайн мэдэж тусган оруулсан байдаг. “ хээ хүү ..................., ах хүү алчуургүй “ / адуу цөсгүй / / тэмээ сэмжгүй/

“ Яг нум ясан хөвчтэй “ / Богтог, хорог / мөн хүний бие эрхтний элдэв хэсгийг хэлсэн оньсогыг шим ертөнцийн тухай оньсогонд оруулж болно.

“ Баруун талд бамбай цэцэг” / гэрийн эзэн /

“ Зүүн талд зүрхэн цэцэг “ / гэрийн эзэгтэй /

“ Орон дээр ............... цэцэг “ / хүүхэд /

Энд хүнийг цэцэгтэй зүйрлэж байгаа нь санамсаргүй хэрэг биш хүнийг байгалын эрхэм сор бүтээл гэж ухамсарлаж байсны гэрч юм. Байгалын нандин бүтээлийн нэг хүний нүдний тухай

Бурханаа бургасаар гуядах “ / нүд цавчих /

“ Суулгын дотор суумал бурхан “ / нүд “ энэ мэтээр хүний чухал чухал эрхтэнг уран нарийнаар оньсоглосон байдаг. Жишээ нь :

Дов тойрсон долоон нүх / нүд, чих, хамар /

“ Хорин хонь холбоотой

Хотгор зээрд уяатай / шүд, хэл /

Хажуу дээр

Хар тэвш / чих /

Гүн худагт

Чин чулуу / горхи /

Хүнийг нийгмийн талаас нь оньсоглохдооюуны өмнө түүний оюун сэтгэхүйг онцлон хэлдэг байна. Жишээ нь :

“ цээл нүхэнд

Цэцэн тарвага / гэр доторх хүн /

Дэн их авдар

Дэлгэр их шастир / хүний толгой, тархи ухаан /

Барааны ард

Баршгүй чихэр / хүний сэтгэл /

Энэ бүгд зүйрлэл нь хүний оюун билэгтэйн гойд онцлогийг тэмдэглэжээ.

Хүн адгууснаас ялгарах ялгаа нь нийгэм юм.

“ Товч нь элэвч

Товч нь тасрахгүй / хүн үхэвч үр удам тасрахгүй /

“ хүүхэд байхаас нь зүүсэн хонх

Хүн болгонд миний нэрийг гаргана / хүний нэр /

Мөн маш эрт зохиогдоод уламжлан ирсэн оньсого ч байна. Жишээ нь

“Төрийн дөрвөн түшмэл

Төгрөг сайхан хүрээтэй

Манан их будан

Маш улаан эрдэнэ” / тулгатай гал /

Гэр бол Монголын эдийн соёлын аварга олотын нэг бөгөөд .......... тохилог сууцыг зохион олсноор Монголчууд эдийн соёлын бат хана хэрмээр байгалиас ........өрх тусгаарласан гэлтэй.

“ Хөмрөг сан

Хүнээр бөөлжинө “

“ ........... хийсэн ............

Оёж хийсэн шамбаахай “ / гэр /

Оюуны соёлын холбогдолтой утга агуулга бүхий оньсого ч мөн цөөнгүй.

Жишээ нь : “ мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор “ “ ном “

“ олонд ашигтай хээ

Оюуныг нэмэгдүүлэх хээ

Түмэнд ашигтай хээ

Төрийг мандуулах хээ / бичиг /

Дүгнэн хэлэхэд Монгол оньсогын үндсэн гол агуулга бол Монголын ард түмний замналдаа таньж мэдсэн үнэн байдлын бүх тал, сав шимийн ертөнцийн хамаг юм үзэгдэл мөн бөгөөд тэдний адилтган жиших, дүрслэн бодох, дүгнэлт гаргах сэтгэлгээний үзэл баримтлал, ертөнцийг үзэх үзлийн илрэл юм. Оньсого бол ард түмний саруул ухаан, хурц билгийн үр шим болсон бяцхан уран бүтээл юм. Монгол ардын оньсого нь ардын богино хэмжээний яруу найргийн дотор маш чухал байр суурь эзлэх, өргөн дэлгэр сэдвийг хамарсан, утга ур тэгш уран бүтээлийн дэлгэрэнгүй их орчлон юм. Тэр нь олон үеийн туршид нийгэмд идэвхтэй үүрэг гүйцэтгэж ирсэн гүйцэтгэсээр ч байгаа юм, хойшид ч гүйцэтгэх бяцхан бүтээлийн төгөлдөр хураангуй мөн.

Таавар

Таавар нь ердийн учир зүйлд тулгуурладаг бөгөөд түүний гол гол агуулга нь элдэв үйл явдлын асуудал бүрдүүлсэн тохиргоог дүрслэн үзүүлсэн хошин шог өгүүлэл маягтай байна. Таавар нь нийтдээ хүүхэд залуусын бодох сэтгэх чадварыг хөгжүүлэх зориулалттай бөгөөд дотор нь тооны, учир зүйн, хэл зүйн гэсэн 3 хэсэгт хуваагдна.

Тооны таавар нь математик сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн нэгэн зүйл аман бодлого бөгөөд хийсвэр бясалгалын шинжтэй бус мал аж ахуйн практик ажил хөдөлмөртэй холбоотой үлгэрийн өгүүлэмжтэй байх нь цөөнгүй.

Тухайлбал : “ урьд нэгэн өвгөн залуу 2 холын аянд явжээ. Залуу нь шөнө болгон тэмээгээ манадаг байв. Нэгэн шөнө залуу би нойрондоо дийлдэх нь яадаг билээ гэхэд өвгөн ухаан сийлж “ чи далан тэмээгээ далан гадсанд сондгой тоогоор уяад унт” гэжээ залуу хэлсэн ёсоор шөнөжин оролдоод чадсангүй. Нэг мэдэхэд үүр цайсан байж гэнэ. Үүний учир юу вэ? Гэсэн таавар байдаг. Ийм аман бодлого нь математикийн янз бүрийн үйлдэл цээжээр хийн бодохыг шаарддаг байв. Ийм бодлого таавар байхаас гадна нийгмийн харьцааг тусгасан улс төрийн чиглэлтэй учир зүйн бодлого ч байна. Жишээ нь :

Нэг зуун лам, нэг зуун боорцог, гэлэн 10 боорцог идэх, гэлэн 5 боорцог идэх, банди тал боорцог идэх, хэдэн гэлэн, хэдэн гэцэл, хэдэн банди байв?

Хариу / 1 гэлэн, 9 гэцэл, 90 банди /

Энд гэлэн, гэцэл, банди нарын идэх боорцогийн тоог бодуулахаас гадна тэдний эдийн засгийн болон эрхийг / иймд ангийн / ялгааг тодорхой тусган дүрсэлсэн байна. Хэл зүйн аман таавар нь хүүхэд залуусын үгийн сангийн болон үг зүйн мэдлэгийг тэнсэн сорьсон шинжтэй. Тухайлбал:

Малын эрхтний дотроос найман “ хай “ найман “ зуур “ дөрвөн “ Ж” орсон үг нэрлүүлэх таавар нь үгийн бүтэц үндэс дагаварын тухай мэдлэгийг шалгах зориулалттай. Тухайлбал : найман “ хай “ орсон үгийг тоол гэхэд

“ толгойд байдаг чамархай

Дотор байдаг чацархай

Гүзээнд байдаг хужирхай

Гүрээнд байдаг булчирхай

Өвчүүнд байдаг аюулхай

Өөхөнд байдаг уйланхай

Улхайж байдаг ухархай

Угалзалж байдаг тууранхай гэж хэлдэг бол дөрвөн “ ж “ орсон үгийг тоолоход: Аманд байдаг завьж

Аарцагт байдаг сүүж

Цусанд байдаг нөж

Гүзээнд байдаг сэмж гэх мэтээр шүлэглэн тоочдог байна. Аливаа таавар бол хүүхэд залуусын анхаарал сонирхолыг дээд зэргээр татахуйц байдлаар зохиогдсон байдаг бөгөөд ардын сурган хүмүүжүүлэх / этнапедагогик /зүйд асуудал дэвшүүлэх сургалтын арга барил байсны баримт мөн.

Ертөнцийн гурав

Ертөнцийн гурав гэдэг нь байгаль ертөнцийн юм үзэгдлийн дотроос шинж төлөвөөрөө нийтлэг гурван зүйлийг онцлон ард түмний амьдрал нийгэм, түүхийн туршлага, танин мэдэхүйн дүгнэлтийг илэрхийлэн зохиогдсон уран шүлэг юм. Ертөнцийн гурвыг хэлэлцэхдээ “ ерттөнцийн гурван хөх ....... юу вэ? гэх мэтээр асуухад нөгөө нь :

Уудам дэлхийн тэнгэр нэг хөх

Унтрах галын дөл нэг хөх

Урсах голын ус нэг хөх гэж хариулах байдлаар оньсого тааврын маягтай хэлэлцдэг. Тэгэхдээ оньсогыг бодвол ерөнхийлөн дүгнэх сэтгэлгээний үйлдлийг илүү ихээр шаарддаг байна. Ертөнцийн гурав нь Монгол ардын аман зохиолын өвөрмөгц нэг төрөл бөгөөд бусад үндэстний аман зохиолд бараг байхгүй гэж хэлж болно. Энэ өвөрмөгц сонин төрлийг төрийн гурав, дэлхийн гурав гэхээс гадна дархад ястанд тивийн гурав гэж нэрлэдэг. Буриадад бол таавар гурвалжин гэдэг байна. Гэвч сүүлийн үед ертөнцийн гурав гэдэг нэр нийтлэг болж байна. Ертөнцийн гурав нь оньсого, зүйр цэцэн үгтэй аль алинтай нь төстэй боловч бас тэдгээрээс ялгарах өвөрмөгц онцлог бүхий юм. Тухайлбал:

Оньсогонд таагдах зүйлийн нэрийг хэлэлгүйгээр түүний шинж байдал, дүр төрхийг далд ёгт утгаар дүрсэлсэн байдаг бол ертөнцийн гурав нь ямар нэг нууцалсан зүйлгүйгээр санаагаа ил утгаар шууд тоочин хэлсэн байдаг. Оньсогыг бодсоор тааж болдог бол ертөнцийн гурвыг урьд өмнө нь сонсож байгаагүй бол тааж чадашгүй юм. Ертөнцийн гурвын зүйр цэцэн үгнээс ялгарах онцлог бас бий. “ Зүйр цэцэн үгс тус бүрдээ ямарваа нэг үзэгдлийн хийсвэрлэсэн сэтгэлгээний гүнзгий дүгнэлтийг агуулсан байдаг бол ертөнцийн гурав нь юмс үзэгдлийн шинж төлөвийг хамгийн хурцаар хадгалж буй гурван зүйлсийг шууд тоочин танилцуулдаг юм.

Тостойгоос тогоо хар

Билэгтэйгээс бэх хар

Амттайгаас архи хар

Ертөнцийн гурван зүйр цэцэн үгийн өөр нэг ялгаа бол зүйр цэцэн үгийг хүний амьдралд сургамж болгож өдөр тутам хэрэглэдэг бол ертөнцийн гурвыг жирийн ярианд тэр болгон хэрэглэдэггүй зугаа наадмын шинж чанартай юм. Иймд ертөнцийн 3 нь оньсого зүйр цэцэн үгсийн алинд нь ч хамаарах бус харин бие даасан төрөл юм. Ертөнцийн 3 нь агуулгын хувьд байгаль ертөнцийн юмс үзэгдлийн өнгө зүс шинж тэмдгийг заадаг. Жишээ нь:

Тагт ургасан арц ногоон

Тайгад ургасан хуш ногоон

Талд ургасан зээргэнэ ногоон

Мөн ертөнцийн гуравт ажил хөдөлмөр амьдралын явцад таньж мэдсэн дадлага туршлагын чанартай зүйлийг ч тусгасан байдаг. жишээ нь:

Чулуун дээр ногоо ургуулах бэрх

Усан дээр гал түлэх бэрх

Үхрийн эвэр дээр цас тогтоох бэрх

Хүн залуугаараа байдаггүй

Хүлээс чангаараа байдаггүй

Хөвд ногооноороо байдаггүй гэх мэт энэ орчлонд юм бүхэн ямагт улиран хувирч байдаг хөгжлийн ерөнхий хууль зүйг илтгэсэн гүн ухааны дүгнэлт шингэсэн байна

Найруулга зүй

2012 оны 10-р сарын 31 Нийтэлсэн Номин

Семинарын аргачлал

нүүр

2012 оны 10-р сарын 31 Нийтэлсэн Номин